Америк эр шинэ байшин дотор нь байсан "траншейний нүх" рүү орж үзтэл...

Өвлийн хувцасныхаа халаасанд үлдээсэн мөнгөө хожим хойно хэдэн сарын дараа олох сайхан мэдрэмжийг хүн бүр мэднэ байх. Ер нь ямарваа нэг зүйлийг олж нээнэ гэдэг хэн бүхэнд таатай мэдрэмж төрүүлдэг байх. Гэхдээ биднийг энд халаасны мөнгө олоод баярлаж байх зуур зарим нэг нь байшин доороосоо том нууц олж нээсэн байх аж. 

Америк эр шинэ байшин дотор нь байсан "траншейний нүх" рүү орж үзтэл...

АНУ-ын Калифорни мужийн оршин суугч Женнифер Литтл өөртөө тохиолдсон ер бусын явдлын талаар цахим сүлжээнд хуваалцсан байлаа. Тэрээр гэрийнхээ хивсэн доорооос төмөр таг бүхий траншейнийн нүх олсон нь түүний болоод гэр бүлийнхнийх нь сонирхлыг ихээхэн татсан байна.

Шалан дээрх хүнд гэгч модон тавилгыг зайлуулахад тэд 1950-аад оны бөмбөгдөлтийн хоргодох байр руу чиглүүлэх хонгилыг олж харав.

Байшинг 1951 онд буюу Зөвлөлтөөс ирэх цөмийн цохилтоос айсан Америкчууд барьсан аж.

Бичлэгээс харахад 50 гаруй жилийн хугацаанд энэ газарт ямар ч хүн ирээгүй нь илт байв.

50 жил эзэнгүй байсан газраас хачирхалтай зүйл олдсон нь хүчил хийсэн лонхнууд байжээ.

Тэдний хөтөвч гэж хошигнон нэрлэсэн энэ зүйл үнэн хэрэгтээ данх байсан бололтой.

Мөн хамгаалах байранд ердийн тавиуртай төстэй давхар ор байсан аж..

Ягаан массажны аппарат

Агуулах

Гудамж руу шууд гарах боломжтой төмөр хаалга

Харагдах байдлаасаа бол сайтар тооцоолсон хоргодох байр мэт боловч энэ газар хэд хэдэн учир дутагдалтай байв.

Олон сонирхолтой зүйлс олж чадсан боловч ихэнх нь эвдэрч, хөгц мөөгөнцрийн хог болон хувирчээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()