Дэлхийд алдартай одой жүжигчдийн амьдрал ямар байдаг вэ?

Байгалиас заяасан авьяасаа хөгжүүлж, түүнийг бодит хэрэг болгон ашиглаж чадсан хүн өөрт тулгарсан ямар ч хүнд хэцүү давааг сөрөн гарч, олны хайр хүндлэлийг хүртсэн амжилт байгуулж чаддаг байна. Үүнд тухайн хүний гадаад төрх болоод бие бялдрын онцлог ямар ч хамаа байхгүй болохыг харуулах олон тохиолдол бий. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон жүжигчдийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Дэлхийд алдартай одой жүжигчдийн амьдрал ямар байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Уорвик Дэвис (Warwick Davis)

Уорвикийг кино урлагийн түүхэн дэх хамгийн алдартай одой жүжигчин гэж зүй ёсоор нэрлэдэг. Ердөө 1м 7 см өндөртэй тэрээр үзэгч олонд сэтгэл татам чанараараа танигдсан юм. Тэрээр хэдийнээ 50 гаруй гаруй кинонд тоглоод амжсан бөгөөд үүнд "Харри Поттер" цувралын профессор Флитвик ба албин Грипхүүк, "Гулливерын аяллууд" цуврал киноны одой Грилдриг, "Нарниагийн домог" дахь одой Никабрик нар багтдаг. 

Уорвик Дэвис (Warwick Davis)

Тэрээр анх 1988 онд Жорж Лукасын зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Уиллоу" хэмээх киноны тусламжтай нийтэд танигдаж эхэлсэн байна. Сонирхолтой нь ийм төрлийн кинонууд дээр одой хүн үргэлж туслах дүр бүтээдэг боловч энэ удаад Уорвик гол дүр бүтээжээ.  

40 насандаа жүжигчин маш алдартай болсон бөгөөд өөр хэн нэгний дүрийн зэрэгцээ өөрийнхөө дүрийг ч кино дэлгэцэд мөнхлөв. Энэ боломж голдуу нэр нөлөө бүхий улс төрч, дэлхийг шуугиулсан поп од зэрэг олон нийтийн анхаарлын төвд амьдарсан хүмүүст л олддог учир Дэвисийн карьерийг онцгойд тооцож болно. Тэрээр эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 

2 Питер Динклеж (Peter Dinklage)

"Хаан ширээний тоглоом" цувралын гол дүрийг бүтээсэн Питер Динклэйжийн нэр алдар хэдийнээ дэлхий даяар түгсэн нь гарцаагүй. 2019 онд жүжигчин 50 нас хүрсэн бөгөөд дээрх дүрээрээ байж болох бараг бүх мэргэжлийн шагналыг цуглуулжээ.

Питер Динклеж (Peter Dinklage)

Гэр бүлийн амьдралын хувьд авьяаслаг жүжигчин эр мөрөөдөлдөө хүрч чаджээ. Тэрээр эхнэр Эрик Шмидтэй гэр бүл болоод 15 жил болж байгаа юм. Түүний эхнэр театрын найруулагч бөгөөд өдгөө хосууд хоёр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байна. 

Динклэйжийн гэр бүлийнхэн маш бүтээлч, завгүй хүмүүс байдаг ч гэсэн тэд аль болох хамтдаа цагийг өнгөрөөх боломж эрэлхийлдэг энэ. 

3 Кенни Бэйкер (Kenny Baker)

Энэ жүжигчний жинхэнэ царайг хүмүүс сайн таньдаггүй байж болох ч бараг бүгд түүнийг нэг дүрээр нь маш сайн мэддэг байна. "Оддын дайн" киноны үнэнч, авхаалжтай R2-D2 роботын дүрээрээ тэр дэлхий дахинд алдартай болсон бөгөөд царай, дуу хоолойгоо оролцуулалгүй ийм алдартай болсон гэхээр түүний жүжиглэх ур чадвар хэр сайн болох нь ойлгомжтой. 

Кенни Бэйкер (Kenny Baker)

1970 онд Кени Эйлин Бейкер хэмээх бүсгүйтэй гэрлэсэн байна. Эхнэр нь нөхрийнхөө адил генетикийн өвчтэй боловч аз болоход гэр бүлд хоёр эрүүл хүүхэд мэндэлжээ.

4 Андре Буше (André Boucher)

Андре Баучер ганцхан дүрээрээ дэлхий даяар алдартай болжээ. Алдарт Форт Бойард нэвтрүүлэгт тэрээр олон жилийн турш "Passepartout" дүрийг бүтээсэн юм. 52 настай жүжигчин эр удахгүй энэ дүрийнхээ 30 жилийн ойг тэмдэглэх гэж байгаа ч энэ хугацаанд огтхон ч өөрчлөгдөөгүй мэт харагддаг. Андре анх карьераа "Tristana Milen Farmer" дууны клипны зураг авалтаас эхэлсэн бөгөөд дараагийн жилүүдэд хэд хэдэн дэлгэц болоод тайзны бүтээлд тоглосон байна.

Андре Буше (André Boucher)

Андре хувийн амьдралаа нийтэд хуваалцах дургүй. Гэхдээ түүнийг эхнэртэйгээ аз жаргалтай амьдардаг гэдгийг бүгд мэднэ. Түүний эхнэр Патрисиа нь мөн жүжигчин бөгөөд хосууд хоёр хүүхэдтэй. Жижиг биетэй ч гэсэн тэрээр амьдралын туршилга хангалттай хуримтлуулж чадсан учраас түүнийгээ хүүхдүүддээ зааж зөвлөхөд бэлэн байгаа гэнэ.

5 Владимир Федоров

Орос улсад Владимир Федоров шиг хүндлэл хүлээсэн одой жүжигчин байхгүй. Тэрээр урлагийн ертөнцөд маш урт замнал туулж байж амжилтад хүрсэн юм. Владимир 1964 онд Москвагийн Инженерийн Физикийн Дээд Сургуулийг цөмийн физикч мэргэжлээр төгссөн. Залуу эрдэмтэн Курчатовтой хамт сурч, 30 насандаа шинжлэх ухааны салбарт байр сууриа олж чадсан тэрээр хэд хэдэн эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлж, арав гаруй бүтээлийн зохиогч болжээ. 1972 онд найруулагч Александр Птушко авъяаслаг физикчийг олж харсан даруйдаа Руслан, Людмила нарын Черноморын дүрд урьжээ. Гайхамшигтай дүр төрх, бусдыг өөртөө татах чадвар нь Владимирын хувьд кино ертөнцөд нэвтрэх тасалбар болсон байна.

Владимир Федоров

Дараагийн жилүүдэд Владимир Федоров мартагдашгүй олон дүрд тоглосны ихэнх нь үлгэрийн, түүхэн сэдэвтэй кино байв. Тэрбээр мөн Никицкийн театрт ч тоглож байжээ. 

Владимирын хувийн амьдрал нь хүнд хэцүү үйл явдлаар дүүрэн байсан аж. Тэрээр хэд хэдэн удаа гэрлэсэн бөгөөд хүүхдээ хүртэл алдаж байжээ. Мөн жүжигчний хоёр охины нэг нь эцгийнхээ  генийн гажгийг өвлөж авсан юм. Түүнээс 35 насаар дүү эмэгтэй Владимирын дөрөв дэх эхнэр болжээ. Мөн Владимир цус харвалтаас болж хүнд ачааллыг тэсвэрлэх чадваргүй болсон учраас кинонд тоглохоо больсон байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()