"Зөрүүд эрийг номхотгосон нь" киноны хамгийн хөгжилтэй бөгөөд дурсамжтай харилцан ярианууд

2021-03-19, 12:44
17,845

Манай бүх насны үзэгчдийн хэд ч үзээд уйддаггүй бүтээлүүдийн нэг бол Франко Кастеллонагийн найруулж, алдарт жүжигчин Адриано Челентано, Орнелла Мути нарын гол дүрд нь тоглосон "Il Bisbetico Domato" буюу "Зөрүүд эрийг номхотгосон нь" хэмээх Итали кино билээ. Үйл хөдлөл, үг яриаг нь хараад л сэтгэл сэргэж, хайр хүргэм хос хоёрын түүхийг манай үндэсний телевизийн орчуулагч, дуу оруулагч нар улам хөгжилтэй, дурсамжтай болгож чадсан юм. 

"Зөрүүд эрийг номхотгосон нь" киноны хамгийн хөгжилтэй бөгөөд дурсамжтай харилцан ярианууд

  • -Та дургүйцэхгүй бол танилцъя. Намайг... -Тэгээд л зогсчих. Элдэв юмаар толгойгоо гашилгаад яахав.
  • -Эхнэр авахаасаа өмнө чи тэнгэрт жиргэх бялзуухайг ч алдалгүй хардаг байсан. Одоо хүйсээ ч олж харахгүй болж...
  • -За одоо үсэрцгээе. Нүгэлт газраас хөндийрөн тасарч, тэнгэр өөд, оддын тийш тэмүүлцгээе.

  • -Даваа гаригт Брюссель ниснэ. Нийтийн зах зээл, байцааны үнэ хэлэлцэх юм.
  • -Шувуу хооллоно гэдэг чинь буянтай хүний сэтгэл дээ. Шувуу бидний анд нөхөр. -Тэгэлгүй дээ, би хортой үр цацаж байна. Бүгд үхээсэй билээ. 
  • - Хэрээнүүд ямар хүмүүс биш. Хэл амаа ололцож болно шүү дээ.

  • - Танаас үсэрсэн дуслууд намайг бас норгоод байна.
  • - Би таныг сонсохгүй, гэхдээ та ярьж болно.

  • -Та ч гэсэн далдыг хардаг юм биш биз? -Заримдаа. -Тэгвэл одоо юу болох вэ? -Чалчихаа болихгүй бол шөл чинь хөрнө.
  • -Элиа, чи аан гээч. -Та гээч! -Аан харин тийм, чи аан гээч.

  • - 40 гэнээ? Чамайг 40-тэй гэхээргүй юм. -Тэгэлгүй яахав. -Би 25-тай. - Чамайг ч бас 25-тай гэхээргүй юм. Би 26-тай байх гэж бодсон.
  • - Өглөөний мэнд. -Өдрийн мэнд. Тодруулж хэлбэл баяртай.

  • - Миланд уулзатлаа баяртай. -Чи тийшээ удахгүй очих юм уу? -  Тэгнэ ээ. 3,4 жилийн дараа.
  • - Элиа, чи хаачих нь вэ? - Тонитой уулзая. -Цаадах чинь хатгалгаа авчихсан. -Би тэрний эрүүл, өвчтэйг асуугаа юу?

  • - Энэ бүгдээс би чамайг надад сэтгэлтэй болжээ гэж дүгнэж байна. -Тийм ээ магадгүй, тийм байж болно. -Гэхдээ чи нэг гол юмыг анзаарсангүй. Юу гэвэл би чамд сэтгэлгүй.

  • - Хувцастай, хувцасгүй байх нь падгүй гэсэн үү? Тэгвэл өнөө орой ингээд явъя л даа. Сайхан байна уу? -Үгүй. - Миний өмнөөс ичиж байна уу? - Үгүй ээ, өмнөөс чинь даарч байна.
  • - Чи яагаад миний гарыг барьж байгаа юм? - Энэ бол миний сэтгэлийн илрэл. Таалагдахгүй байна уу? - Барьж бай л даа. Гэхдээ хоол ирэхэд тавих юм байгаа биз дээ?

  • -Би дурлаагүй бүсгүй хүнтэй унтаж чадахгүй. -Тэгвэл чи хэдэн удаа дурлаж байсан юм? - Хэзээ ч дурлаж байгаагүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()