Трансжендер жүжигчин Эллиот Пэйж эрэгтэй хүн болсноосоо хойш анх удаа сэтгүүлд зургаа авахуулжээ

Канадын алдарт жүжигчин Эллен Пейж трансжендер гэдгээ илчилж, нэрээ Эллиот Пейж болгон сольж буйгаа зарлаад хэдхэн сарын нүүрийг үзэж байна. Тэрээр энэ удаад Times сэтгүүлтэй хамтран ажиллаж, ирэх дөрөвдүгээр сарын дугаарын нүүрийг чимжээ. Эллиот сэтгүүлд өгсөн ярилцлагадаа туулж өнгөрүүлсэн амьдралынхаа хүсэл сонирхол, мэдрэмж, айдас зэрэг нарийн нандин мэдээллүүдээ хуваалцсан аж. 

Трансжендер жүжигчин Эллиот Пэйж эрэгтэй хүн болсноосоо хойш анх удаа сэтгүүлд зургаа авахуулжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр 9 настай балчир хүүхэд байхын л өөрийгөө охины биед буй эрэгтэй хүүхэд мэт мэдэрч, эрэгтэй хүмүүс шиг биеэ авч явахыг хүсдэг байсан бөгөөд хэзээ нэг цагт ээжээсээ асууна гэж боддог байсан тухайгаа ярилцлагадаа дурдсан байв. Өдгөө 34 настай Эллиот 10 настайгаасаа кино урлагт хөл тавьсан учир энэ асуудал дээр маш их айдастай он жилүүдийг өнгөрүүлсэн байна. Улмаар тэрээр 2014 онд ижил хүйстэн гэдгээ хүмүүст мэдэгдсэн нь тав тухгүй амьдралаас гарахад ихээхэн тус болсон гэв. 

Далдалж боломгүй үнэн түүний дотроос байнга цухалзаж байсан ч тэрээр цар тахлын үеэр өөрийгөө бүрэн гүйцэт ойлгож, бодит байдлаас зугтах аргагүй гэдгийг мэдэрсэн байна. Ичгүүр, олны хэл ам, үзэн ядалтаас айж байсан түүнд транс зохиолчдын жишээ урам зориг өгч, өөрийгөө хүлээн авахад нь тусалжээ. Эллиот хагалгаанд орсон гэдгээ дурдахдаа "Энэ бол миний амьдралыг өөрчилж буй зүйл биш, харин амьдралыг минь аварч буй үйл явдал." гэсэн юм. 

Тэрээр сүүлийн үед төсөөлж байснаасаа ч илүү их дэмжлэгийг хүмүүсээс хүлээн авч, амьдрах урам зоригоор дүүрэн байгаа гэхчлэн олон сонирхолтой зүйлсийг сэтгүүлийн ярилцлагадаа хуваалцсан байлаа.

Ийнхүү Эллиот Пейж "Time" сэтгүүлийн нүүрэнд зургаа авхуулсан анхны трансжендер эрэгтэй болж байна. 

Эллиотт Пейжийн хүүхэд насны зургууд

Тэрээр трансжендер гэдгээ зарласнаас хоёрхон сарын дараа эхнэр Эмма Портнертой гэрлэлтээ цуцлуулсан юм. Хосууд 3 жилийн турш хамтдаа амьдарсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()