Алдарт "Кавказад болсон явдал" кино хэрхэн бүтсэн бэ? (Сонирхолтой баримтууд)

"Ы ажиллагаа болон Шурикт тохиолдсон адал явдал" киног 1965 онд Леонид Иович Гайдай найруулсан боловч ахиж Шурикийн талаар кино хийнэ гэж төсөөлөөгүй байв. Гэвч үзэгчдэд оюутан залуугийн хөгжилтэй адал явдлын кино ихэд таалагдсан тул дараагийн ангийг хийх хүлээлт үүсчээ. Ийнхүү 1967 онд "Кавказад болсон явдал" кино дэлгэцэнд гарсан байна. 

Алдарт "Кавказад болсон явдал" кино хэрхэн бүтсэн бэ? (Сонирхолтой баримтууд)

1. Анх найруулагч нь киноны зохиолыг бичиж байхдаа "Ы ажиллагаа"-тай адил хэд хэдэн богино хэсгүүдээс бүрдсэн бүтээл болгохоор төлөвлөж байжээ. Тэдгээр хэсгүүдийн нэг нь ардын аман зохиолд дуртай оюутан Шурик Кавказ руу аялан ууланд нуугдаж байсан бүтэлгүй гуравтай таардаг бөгөөд тэдэнтэй хамт алмастай учирдаг тухай өгүүлэх байв.

2. Акробатчин, гимнастикч, мэргэжлийн циркийн жүжигчин Наталья Варлей хэмээх бүсгүй энэ кинонд оюутан, комсомолын гишүүн, тамирчин Нинагийн дүрээрээ Зөвлөлтийн хамгийн алдартай жүжигчдийн нэг болсон билээ. Тэрээр 500 бүсгүйтэй өрсөлдөж, энэ дүрд тоглох эрхээ олж авсан байна. Циркийн үзүүлбэр үзүүлэх гимнастикчийг хараад кино багийнхан кинонд нь төгс таарах бүсгүйг олсноо мэдсэн гэдэг. 

3. Киноны ерөнхий үйл явдлыг мэдээж зохиолчид бичсэн бөгөөд Гайдай өөрөө хошин шогийн тал дээр анхаарч ажилласан байна. Тэрээр Юрий Никулин, Георгий Вицин, Евгений Моргунов нарын дунд уралдаан зарласан аж. Тэд тус бүртээ инээдтэй үзэгдэл бодож олох ёстой байсан бөгөөд үзэгдэл бүрт оргилуун дарс авах байсан гэнэ. Үүний үр дүнд Юрий Никулин ялалт байгуулсан бөгөөд тэрээр нийтдээ 24 шил оргилуун дарс хожсон байна. Тэрээр Моргуновын дүрд зориулсан асар том тариурын хэсгийг хүртэл бодож олсон гэдэг.

4. Георгий Вицин дэлгэцэн дээрх дүрээсээ ялгаатай нь архи тамхи хэрэглэдэггүй байсан бөгөөд зураг авалтын талбай дээр хийх ёстой хамгийн хэцүү зүйл нь “Амьдрал гэдэг сайхан шүү! - Сайхан амьдрал бол бүр ч сайхан! " гэж хэлээд шар айраг уух үзэгдэл байсан аж.

5. Леонид Брежнев "Кавказад болсон явдал" киног тоос шороотой архивын тавиур дээр үлдээлгүй, сая сая үзэгчдэд хүрэхэд нөлөөлсөн гол хүн байжээ. ЗХУ-ын Кинематографийн улсын хорооны дарга Алексей Романовт Гайдайгийн бүтээсэн кино огт таалагдаагүй байна. Тэрээр тус киног хэтэрхий задгай хэсгүүдтэй, дэндүү ёс бус зүйлсээр хошигнодог гэж үзсэн учраас киноны зураг авалтыг дахиж эхлүүлэх гэж байсан гэнэ. Аз болоход, Романовын шийдвэр хэрэгжихээс өмнө киноны хальсны нэг хувийг ЗХУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежнев хүлээн авсан бөгөөд түүнд уг бүтээл туйлын их таалагдсан тул ямар ч өөрчлөлтгүйгээр үзэгчдэд хүргэж чадсан байна. 

Үүний ачаар ЗХУ-ын үеийн хамгийн алдартай кинонуудын нэг өнөөг хүртэл үзэгчдийг байлдан дагуулсан хэвээр байна. 

Александр Демьяненко (Шурик) ба илжиг Люсигийн хамт.

Юрий Никулин, Наталья Варлей нар.

40-өөд оны Герман машин "Adler Trumpf"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()