1
Теннисчид гэнэт орилдогийн учир
Теннис үзэж байхад тамирчид гэнэт хүн цочмоор чанга орилдог болохыг та анзаарсан байх. Энэ үйлдэл нь тамирчны ялах магадлалыг нэмэгдүүлдэг гэж мэргэжлийн хүмүүс үздэг бөгөөд судалгаа ч үүнийг баталж байна.
Хүн орилох үед бие нь тавирч илүү их хүч гаргах боломжтой болдог тул бөмбөгийг илүү хүчтэй цохиж чаддаг байна. Нэмж дурдахад, цохилт өгөх мөчид хашхирах нь бөмбөг ракетыг цохих чимээг дардаг. Дууны мэдрэмж нь мөн теннисний хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ингэснээр өрсөлдөгчөө барьц алдуулах боломж болдог аж.
2
Хөлбөмбөгчид эрэгтэй хөхний даруулга зүүдэг
Хөлбөмбөгчид үе үе цамцныхаа доор хөхний даруулга шиг зүйл өмсдөг. Гэхдээ энэ нь мэдээж энгийн эмэгтэйчүүдийн хөхний даруулга биш юм. Тэдний гол үүрэг бол цээжний хэсгийг дэмжих биш, зүрхний цохилт, бодисын солилцоо, талбай дээрх байрлал гэх мэт мэдээллийг цуглуулах байдаг гэнэ. Энэ бол хөлбөмбөгчдийн биеийн байдлыг хянах, гэмтэх магадлалыг бууруулах, бэлтгэлийн явцыг сайжруулах боломжийг олгодог олон тооны мэдрэгч бүхий бүхэл бүтэн мэдрэгч систем юм.
3
Өнгийн тууз наах
Олон тамирчин Олимпийн наадмын үеэр биен дээрээ тод өнгийн тууз наасан байдаг. Энэ бол спортын анагаах ухаанд ашигладаг кинесио тууз юм. Эдгээр тууз нь гэмтлийн дараах өвдөлтийг багасгах, эсвэл аюултай хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлэх зорилготой тул булчин эсвэл үе мөч дээр наадаг аж.
4
Уран сайхны сэлэлтийн тамирчдын төгс үсний засалтын нууц
Шүүгчид болон үзэгчдэд нүүрний хувирлаа харуулахын тулд уран сэлэлтийнхэн нүүрний будалтаа тод хийдэг. Тиймээс тамирчид гоо сайхны бүтээгдэхүүнийг хэд хэдэн давхаргаар түрхэж, усанд урсгахгүйн тулд тэдгээрийг вазелин эсвэл шингэн бэхлэгчтэй хольсон байдаг. Тэдэнд мөн үсний засалтаа хадгалж үлдэх бас нууц бий. Үсэнд хүнсний желатин түрхэж хатаагаад өнгөгүй үсний хавчаараар тогтоосноор ямар ч үед хэлбэрээ алддаггүй байна.
5
Дугуйчид хэрхэн бие засдаг вэ?
Дэлхийн хамгийн том уралдаан Тур де Франсын үеэр дугуйчид өдөр бүр хэдэн зуун км замыг зогсолтгүй туулдаг. Тэд олон цагийг суудал дээр өнгөрөөж, хэдэн литр ус уудаг. Ийм нөхцөлд бие засах газар орохын тулд уралдааны хурд саартал хүлээгээд дугуйнаас буугаад замын хажуу руу гүйх хэрэгтэй болдог.
Гэхдээ заримдаа ийм боломж байдаггүй тул тамирчид дугуйн дээрээсээ шууд морь хардаг байна. Тэднийг бие засах зуур багийн нөхөд нь далдалдаг аж.
6
Гимнастикчид хөл нүцгэн байдгийн шалтгаан
Гимнастикчдын үзүүлбэрийг үзэж байхад зарим нь тусгай оймс өмсөж, үлдсэн нь хөл нүцгэн байгааг анзаарч болно. Энэ нь цаанаа хэд хэдэн шалтгаантай. Жишээлбэл, нэг хөлөөрөө олон эргэлт хийх бүжгийн дасгал хийх үеэр арьсны үрэлт үүсэхээс зайлсхийхийн тулд оймс өмсөх нь илүү тохиромжтой байдаг. Харин бусад үед нүцгэн хөл зууралт илүү сайтай тул тэнцвэрээ хадгалахад тусалдаг байна.
7
Сэлэлтийн тамирчид хоёр давхар малгай өмсдөг
Усанд сэлэлтийн тамирчдад секундын бутархай хүртэл үнэт зүйлд тооцдог тул тамирчид илүү хурдтай байхын үүднээс бүх жижиг сажиг зүйлсийг тооцоолж, анхаарч үздэг. Жишээлбэл, тэд усны эсэргүүцлийг бууруулахын тулд биеийнхээ бүх үсийг хусаж, бараг жингүй шахам усны хувцас өмсдөг. Гэтэл тэд 2 давхар сэлэлтийн малгай өмсдөг нь ямар учиртай вэ?
- Нүдний шилийг тохируулах боломжийг олгодог. Эхлээд нэг дэх малгай, дараа нь нүдний шил, эцэст нь хоёр дахь малгайгаа өмсөнө.
- Усны эсэргүүцлийг бууруулахад тусалдаг. Дүрмээр бол эхний малгай нь латексаар хийгдсэн бөгөөд толгойд сайн наалддаг боловч үрчлээс үүсдэг байна. Тэрхүү үрчлээс нь усанд хурдтай сэлэх үед хэт их эсэргүүцэл үүсгэдэг учир үүнээс зайлсхийхийн тулд силикон малгай өмсдөг аж.
8
Сагсан бөмбөгийн өнгө нь цаанаа учиртай
Мэргэжлийн сагсан бөмбөгт ижил загвартай улбар шар өнгийн бөмбөгийг үргэлж ашигладаг. Учир нь энэ нь тоглогчид болон үзэгчдийн нүдийг татдаг тод өнгө юм. Эхэн үеийн бөмбөгүүд нь хүрэн өнгөтэй байсан бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам илүү тодорч, улбар шар болгожээ.
Харин хар зураас нь арай хожуу гарч ирсэн байна. Энэ нь бөмбөгний нисэлтийг сайжруулж, илүү удаан хугацаагаар бөөрөнхий хэлбэрээ хадгалах боломжийг олгодог. Нэмж дурдахад энэхүү өөчрлөлт нь тамирчдад бөмбөгийг илүү сайн мэдэрч шидэх боломжийг олгодог гэж зарим сагсан бөмбөг сонирхогчид тэмдэглэсэн байдаг.