Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн тухай сонирхолтой баримтууд

Анх Нью-Йорк хотноо эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэх өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш дэлхий нийтээр 3-р сарын 8-д эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс та бүхэнд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэхүү өдрийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн тухай сонирхолтой баримтууд

1 Анхны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг 1909 онд тэмдэглэсэн

1909 оны 2-р сарын 28-нд Америкийн Социалист Нам анх эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж байсан бөгөөд энэ нь 1913 он хүртэл үргэлжилсэн юм. 1910 онд Клара Цеткин хэмээх тэмцэгч Олон улсын социалист эмэгтэйчүүдийн II бага хурал дээр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр байгуулах санал дэвшүүлжээ. Энэ өдөр эмэгтэйчүүд жагсаал, цуглаан зохион байгуулж, олон нийтийг өөрсдийн тэмцэлд татан оролцуулах зорилготой байжээ. 1911 оны 3-р сарын 19-нд Олон улсын эмэгтэйчүүдийн анхны өдрийг Герман, Австри, Дани, Швейцарьт тэмдэглэв.

Анхны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг 1909 онд тэмдэглэсэн

2 Орос эмэгтэйчүүд санал өгөх эрхтэй болов

1917 оны 2-р сарын 23-нд (3-р сарын 8) Орос улсад эмэгтэйчүүд энэ өдрийг тэмдэглэж, 2-р сарын хувьсгалын эхлэлийг тавьсан ажил хаялт зарлав. 1917 оны 6-р сарын 20-нд тухайн үед байгуулагдаад байсан Түр Засгийн газар тус оны 9-р сарын 11-ний өдрөөс хэрэгжиж эхлэх сонгуулийн тухай журмыг баталж, бүх нийтийн сонгох эрхийг хүйсээр ялгаварлалгүйгээр бүгдэд хүрэлцээтэй болгосон байна.

Орос эмэгтэйчүүд санал өгөх эрхтэй болов

3 1975 онд НҮБ хүлээн зөвшөөрөв

1975 оныг НҮБ Олон улсын эмэгтэйчүүдийн жил болгосонтой холбогдуулан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг 3-р сарын 8-наас тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш НҮБ жил бүр тус арга хэмжээний гол зохион байгуулагч болж, гишүүн улс орнуудад тэмдэглэхийг уриалах болжээ.

1975 онд НҮБ хүлээн зөвшөөрөв

4 Олон оронд Мартын 8-ыг бүх нийтийн баяр болгосон

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг олон орон бүх нийтийн баяр болгожээ. Тэдгээрээс дурьдвал Афганистан, Куба, Вьетнам, Уганда, Монгол, Гүрж, Лаос, Камбож, Армени, Беларусь, Монтенегро, Орос, Украйн зэрэг улсууд гуравдугаар сарын 8-ны өдрийг албан ёсны амралтын өдөр гэж үздэг.

Олон оронд Мартын 8-ыг бүх нийтийн баяр болгосон

5 Олон оронд Мартын 8 Эх үрсийн баяртай давхцдаг

Серби, Албани, Македон, Узбекстан зэрэг зарим оронд Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, Эх үрсийн баярыг хослуулдаг.  Энэ өдөр хүүхдүүд ээж, эмээ нарт бэлэг өгдөг байна.

Олон оронд Мартын 8 Эх үрсийн баяртай давхцдаг

6 Жил бүр Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр албан ёсны сэдэвтэй байдаг

1977 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблей гишүүн орнуудаа эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцлийн өдрийг тэмдэглэхийг уриалсан юм. Мөн жил бүр тухайн өдрийг сэдэвтэй байлгахаар шийдсэн байна.

Энэ жилийн хувьд "Эмэгтэйчүүдийн тэргүүлэл: COVID-19-тэй ертөнцөд эрх тэгш нийгэм бүрдүүлэхийн төлөө" хэмээн сонгосон байна.

Жил бүр Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр албан ёсны сэдэвтэй байдаг

Өмнөх жилүүдийн сэдвүүд:

2020 он: Эрх тэгш үе: эмэгтэйчүүдийн эрхийг ухаарах нь

2019 он: Тэгш эрхийг дээдэлж, алсын хараатай болох, өөрчлөлтийн шинэ аргуудыг боловсруулах;

2018 он: Шинэ үе ирлээ. Хөдөө орон нутаг, хотын зүтгэлтнүүд эмэгтэйчүүдийн амьдралыг сайн сайхан болгож өөрчилж байна

2017 он: Эмэгтэйчүүдэд ажлын байрны хүртээмжийг өөрчлөх нь: 2030 он гэхэд 50-50 хувьтай болно

2016 он: 2030 он гэхэд 50-50 хувтай болно: Бид жендэрийн тэгш байдлыг хангах үүрэг хүлээсэн;

2015 он: Эмэгтэйчүүдийг чадавхижуулах - Хүн төрөлхтнийг чадавхижуулах.

2014 он: Эмэгтэйчүүдийн тэгш байдал нь бүх нийтийн хөгжил дэвшил юм!

2013 он: Амлалт бол амлалт юм - Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохын төлөө

2012 он: Хөдөөгийн эмэгтэйчүүдийг чадавхижуулах - Өлсгөлөн, ядуурлыг байхгүй болгоё

2011 он: Боловсрол, сургалт, шинжлэх ухаан, технологийн тэгш хүртээмж - эмэгтэйчүүдийн зохистой хөдөлмөр эрхлэх зам

2010 он: Тэгш эрх, тэгш боломж: Бүх нийтийн ахиц дэвшил

2009 он: Эмэгтэйчүүд, эрчүүд хамтдаа эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг зогсоох

2008 он: Эмэгтэйчүүд, охидод зориулсан хөрөнгө оруулалт

2007 он: Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийн хэргийг ял шийтгэлгүй өнгрөөдөг байдлыг таслан зогсоох

2006 он: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг хүргэх: Тулгамдаж буй асуудалд хариу өгөх, өөрчлөлтийг хэрэгжүүлэх

2005 он: Эмэгтэйчүүдийн тэгш байдал: баталгаатай ирээдүйн төлөө

2004 он: Эмэгтэйчүүд ба ХДХВ / ДОХ;

2003 он: Жендэрийн тэгш байдал ба МХЗ;

2002 он: Афганистаны эмэгтэйчүүд өнөөдөр: боломж ба бодит байдал;

2001 он: Эмэгтэйчүүдийн эрх ба олон улсын энх тайван;

2000 он: Энхийн төлөө тэмцэлд эмэгтэйчүүдийн эв нэгдэл.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()