Алдартай уран зургуудын "үслэг" хувилбар

Сонгодог урлагийн сод бүтээл болсон уран зургууд бүтээлийг өвөрмөц хийцтэйгээр дахин амилуулахыг хичээдэг олон уран бүтээлчдийн урам зоригийг өдөөдөг билээ. Туркийн 3D артист Мурат Йылдырым (Murat Yıldırım) тэдгээр уран бүтээлчдийн адил хэдийнээ олонд танигдсан, алдартай зургуудыг өөрийн хэв маягаар амьдруулж, үзэгч олонд сонгодог бүтээлийг тэс өөр өнцгөөс харах боломж олгосон юм. Тэрээр "Үслэг урлагийн бүтээлүүд" сэдэвт ер бусын дизайнтай зургаан цуврал гаргаж, дэлхийд гайхагдсан бүтээлийг түмэнд түгээх үслэг санаа олсон нь энэ аж. 

Алдартай уран зургуудын "үслэг" хувилбар

1 Одод түгсэн шөнө, Ван Гог

Одод түгсэн шөнө, Ван Гог

2 Цаг хугацааны оршихуй, Сальвадор Дали

Цаг хугацааны оршихуй, Сальвадор Дали

3 Мона Лиза, Леонардо Да Винчи

Мона Лиза, Леонардо Да Винчи

4 Сувдан ээмэгтэй бүсгүй, Ян Вермеер

Сувдан ээмэгтэй бүсгүй, Ян Вермеер

5 Сэтгэгдэл. Мандах наран, Клод Моне

Сэтгэгдэл. Мандах наран, Клод Моне

6 Хашгираан, Эдвард Мунк

Хашгираан, Эдвард Мунк

"Үсэрхэг урлагийн бүтээлүүд" цуврал нь бүтээлч ажлыг нийтэд танилцуулах, нээхэд чиглэсэн дэлхийн хамгийн том сүлжээ болох Behance-ийн онцлох бүтээлээр 3 сарын турш дараалан сонгогдсон юм. Behance-ийг үндэслэгч Скотт Бельский уг цувралд 2020 оны Хамгийн Шинэлэг Арга Техник цолыг хүртэл олгосон бөгөөд тэрээр Йилдиримийн ажлыг өндрөөр үнэлж, "Үсэрхэг Лиза" -г худалдан авсан байна. 

Муратын бусад үслэг бүтээлүүд бүгд NFT (Non-Fungible Token)-оор үнийн санал ирүүлэх боломжтой дижитал урлагийн зах зээл болох SuperRare платформ дээр дуудлага худалдаагаар зарагдсан байна. 

Уран бүтээлчийн бусад ажлуудаас: 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()