"Эх хүний үзэсгэлэн" - Дөнгөж төрсний дараах өөрийнхөө зургийг хуваалцсан ээжүүд

Хүний амь тээж төрүүлнэ гэдэг эмэгтэй хүний биеийг бүхэлд нь өөрчилдөг болохыг хүн бүр мэднэ. Ихэнх бүсгүйчүүд хүүхэд төрүүлснийхээ дараа өмнөх галбиртаа буцаж чадна гэж боддог ч үнэн хэрэгтээ энэ нь бүр маш цөөн тохиолдолд л боломжтой юм. Харин бодит амьдралд дийлэнх хэсэг нь суларч унжсан арьс, язрал, сорив, зарим нь бүр өвчтэй болж үлдэх нь ч бий. Ингээд болохоор ямар ч хүнд сайхан санагдахгүй боловч хүүхэд төрүүлсэндээ харамсаж байна уу гэж ээжүүдээс асуухад тэд бүгд нэг зүйл дээр санал нэгдэнэ.

"Эх хүний үзэсгэлэн" - Дөнгөж төрсний дараах өөрийнхөө зургийг хуваалцсан ээжүүд

Цахим орчны нөлөөгөөр дан ганц охид, бүсгүйчүүд гэлтгүй нийгэм бүхэлдээ аливаа зүйлийг өөгүй төгс мэтээр бодит байдлыг нуун дарагдуулж байгаа нь нууц биш. Энэ нийтлэлд бид ээжүүдийн хүүхэд төрүүлсний өмнөх болон дараах зургуудыг нэгтгэн оруулж, шинэхэн ээжүүдийг жинхэнэ амьдралд ямар үр дүн хүлээж байдгийг харуулахыг зорьсон юм. Ээжүүдийн нүүрэнд тодрох инээмсэглэл тэдний даван туулсан бүхний ард хэчнээн сэтгэл хангалуун, жаргалтай байгааг илтгэх болно. 

 

1 "Төрснөөс хойш 10 хоногийн байдлаар..."

"Төрснөөс хойш 10 хоногийн байдлаар..."

2 "Зүүнээс баруун тийш: Хүүхэд төрүүлснээс хойш 10 хоног, гурван сар, зургаан сарын дараа"

"Би жирэмслэхийн тулд эмчилгээ хийлгэж 28.5 кг нэмсэн. Охиноо төрүүлэхийн тулд дахиад 100 удаа ч энэ үйлдлийг ахин дахин хийж чадна!"

"Зүүнээс баруун тийш: Хүүхэд төрүүлснээс хойш 10 хоног, гурван сар, зургаан сарын дараа"

3 Би хүүхдээ тээж байхдаа гэдсэндээ хайртай байсан ч төрсний дараа үүнээс болж сэтгэлээр унах болсон."

“Энэ зургийг би кесар хагалгааны дараах өдөр авсан боловч жирэмсэн хэвээр байгаа юм шиг харагдаж байгаа. Бие минь сунасан дээрээс нь том сорви  аймшигтай загатнаж байсан. Энэ үеэс хойш одоо өсөн сар өнгөрч, нэлээд жин хассан ч гэсэн надад "шинэ" биеэ хайрлаж сурах нь сэтгэл зүй, бие бялдрын асар их тэмцэл байсныг нуумааргүй байна. "

"Ирээдүйн бүх ээжүүдэд: Төрөлт бол аймшигтай зүйл... Энэ хэдийгээр танаас асар том золиос шаардах боловч хүүхэд тань руу инээмсэглэхэд хэчнээн үнэ цэнэтэй золиос байсан гэдгийг ойлгох болно. Энэ бүх өөрчлөлтийн үеэр бүх зүйл хэцүү санагдаж, гутрах нь хэвийн зүйл учраас өөрийгөө зэмлэх хэрэггүй. Энэ бүхэнд цаг хугацаа хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дасах хэрэгтэй."

Би хүүхдээ тээж байхдаа гэдсэндээ хайртай байсан ч төрсний дараа үүнээс болж сэтгэлээр унах болсон."

4 "Ядарч туйлдсан, бар мэт эрээн арьстай болсон ч хэзээ ч үүнд харамсахгүй."

"Ядарч туйлдсан, бар мэт эрээн арьстай болсон ч хэзээ ч үүнд харамсахгүй."

5 Төрснөөс 5 хоногийн дараа (зүүн), дөрвөн сарын дараа (баруун)

“Би ихэр хүүхдээ кесар хагалгаагаар төрүүлсэн. Энэ бүхнийг тэсвэрлэж чадсан өөрөөрөө маш их бахархдаг ч заримдаа өөрийнхөө биеийг хараад сэтгэлээр унах тохиолдол байдаг. Гэхдээ эдгээр зүйлс миний биед үүрд үлдэхээс хойш эвлэрч, өөрийгөө хайрлахаас өөр арга байхгүй шүү дээ."

Төрснөөс 5 хоногийн дараа (зүүн), дөрвөн сарын дараа (баруун)

6 "Хоёр хүүхдэд амьдрал бэлэглэсэн гэдгийн минь баталгаа."

"Хоёр хүүхдэд амьдрал бэлэглэсэн гэдгийн минь баталгаа."

7 "Тэр бүх өвдөлт, нулимс, тэсвэр тэвчээр үнэхээр үнэ цэнтэй байсан."

"Тэр бүх өвдөлт, нулимс, тэсвэр тэвчээр үнэхээр үнэ цэнтэй байсан."

8 Би хүүхдээ төрүүлээд дөрөв хонож байна. Гэхдээ үсээ самнаагүй хэд хоносон гэдгээ санахгүй нь.

Би хүүхдээ төрүүлээд дөрөв хонож байна. Гэхдээ үсээ самнаагүй хэд хоносон гэдгээ санахгүй нь.

9 Миний эхний болон хоёр дахь жирэмслэлт

Миний эхний болон хоёр дахь жирэмслэлт

10 Төрсний дараах долоо хоногийн байдал

Төрсний дараах долоо хоногийн байдал

11 "Би хоёр жил гаруйн хугацаанд гурван удаа төрсөн. Ээж болохоос өмнөх өөрийнхөө биеийг одоогийнхтой харьцуулж гутрахаа больсон"

"Би хоёр жил гаруйн хугацаанд гурван удаа төрсөн. Ээж болохоос өмнөх өөрийнхөө биеийг одоогийнхтой харьцуулж гутрахаа больсон"

12 "Жирэмсэн байхдаа их жин нэмсэн учраас би гадаад төрхөөсөө ичдэг байсан ч хүүгийнхээ төлөө хүчтэй байхаар шийдсэн."

"Жирэмсэн байхдаа их жин нэмсэн учраас би гадаад төрхөөсөө ичдэг байсан ч хүүгийнхээ төлөө хүчтэй байхаар шийдсэн."

13 "Гутрах үе хүн бүхэнд тохиолддог учир сэтгэлийн тэнхээтэй байх нь чухал."

"Гутрах үе хүн бүхэнд тохиолддог учир сэтгэлийн тэнхээтэй байх нь чухал."

14 "Төрсний дараах 7 долоо хоног" - Унжиж, язарсан биедээ дасна гэдэг санаснаар хэцүү байсан.

"Төрсний дараах 7 долоо хоног" - Унжиж, язарсан биедээ дасна гэдэг санаснаар хэцүү байсан.

15 Ихэр хүүхэд тээж төрүүлсэн ээжийн хошигнол

Ихэр хүүхэд тээж төрүүлсэн ээжийн хошигнол

16 Дөрвөн ураг тээж байгаа ээжийн дөрвөн долоо хоногтой зураг

Дөрвөн ураг тээж байгаа ээжийн дөрвөн долоо хоногтой зураг

17 Төрөхөөс 24 цагийн өмнөх болон дараах үе

Гурав дахь зураг бол төрснөөс 6 хоногийн дараах байдал бөгөөд энэ нь хэвийн, хүн бүхэнд тохиолддог үйл явц аж.

Төрөхөөс 24 цагийн өмнөх болон дараах үе

18 "Хүүхэд маань хэдийнээ нэг нас хүрсэн ч бие минь хэвээрээ. Одоо бүр энэ арьсандаа хайртай болсон."

"Хүүхэд маань хэдийнээ нэг нас хүрсэн ч бие минь хэвээрээ. Одоо бүр энэ арьсандаа хайртай болсон."

19 "Хоёр удаа кесар хагалгаагаар төрсөн бие минь бодибилдингийн тэмцээний өмнө ингэж харагдаж байна."

"Хоёр удаа кесар хагалгаагаар төрсөн бие минь бодибилдингийн тэмцээний өмнө ингэж харагдаж байна."

20 "Би эндометриоз өвчтэй учир үр тогтоох олон оролдлогуудаас гадна 10 гаруй мэс засал болон бусад процедурыг хийлгэх шаардлагатай болсон. Эцэст нь би эрүүл саруул хүүхэд төрүүлж чадсан бие махбодоороо маш их бахархдаг."

"Би эндометриоз өвчтэй учир үр тогтоох олон оролдлогуудаас гадна 10 гаруй мэс засал болон бусад процедурыг хийлгэх шаардлагатай болсон. Эцэст нь би эрүүл саруул хүүхэд төрүүлж чадсан бие махбодоороо маш их бахархдаг."

21 Хоёр дахь хүүхдээ төрүүлснээс долоо хоногийн дараах хэвлий

Хоёр дахь хүүхдээ төрүүлснээс долоо хоногийн дараах хэвлий

22 "Төрсний дараах 10 долоо хоногийн үр дүн."

"Төрсний дараах 10 долоо хоногийн үр дүн."

23 Хүүхдээ төрүүлснийхээ дараа би хурдан жин хаяж эхэлсэн. Магадгүй миний биеийн онцлог байх.

Хүүхдээ төрүүлснийхээ дараа би хурдан жин хаяж эхэлсэн. Магадгүй миний биеийн онцлог байх.

24 Кесар хагалгаа хийлгэхээс 2 хоногийн өмнө ба дараа

Кесар хагалгаа хийлгэхээс 2 хоногийн өмнө ба дараа

25 "Энэ бол цөсний хагалгааны сорвитой, хүүхэд төрүүлснээс хойш зургаан сарын дараах миний гэдэс."

"Энэ бол цөсний хагалгааны сорвитой, хүүхэд төрүүлснээс хойш зургаан сарын дараах миний гэдэс."

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()