Эмэгтэй нь гэрлэх санал тавьж байсан алдартан хосууд

Ихэнх эмэгтэйчүүд эрэгтэйгээ гэрлэх санал тавих хүртэл тэвчээртэй нь аргагүй хүлээдэг. Тэгвэл зарим бүсгүйчүүд хайр дурлалдаа дэндүү их автсан учраас тэсгэл алдаж, амьдралыг хамтдаа туулъя гэж хамтрагчиддаа өөрсдөө санал тавьдаг байна. Ингээд та бүхэнд тэдгээр эмэгтэйчүүдийн талаарх сонирхолтой мэдээллийг хүргэе. Таны мэддэг ямар алдартан энэ жагсаалтад багтсан бол? 

Эмэгтэй нь гэрлэх санал тавьж байсан алдартан хосууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Элизабет Тейлор (Elizabeth Taylor)

Алдарт жүжигчин Элизабет Тейлор долоон удаа гэрлэсэн боловч өөрөө цор ганц удаа санал тавьж байв. 1952 онд Элизабет эхнийхээ нөхрөөс салснаас хойш гурван долоо хоногийн дараа Майкл Вилдингт санал тавьж, гэрлэсэн юм. Тэрбээр Майкл, Кристофер гэсэн хоёр хүүхэд төрүүлснийхээ дараа Вилдингээс салсан байна. 

Элизабет Тейлор (Elizabeth Taylor)

2 Пинк (Pink)

2005 оны 7-р сард дуучин Пинк асуудлыг өөрийн гараар шийдэхээр болж мотокроссын од Кэри Хартад гэрлэх санал тавьжээ. Ялангуяа тэрээр уралдааны үеэр энэ чухал асуултыг залуу хархүүгээсээ асуусан байна. Гурав дахь тойрог дээрээ гарах гэж байсан Кэри замаас гарч ирээд тийм гэж хариулж байсан романтик түүхтэй. Ийнхүү тэд зургаан сарын дараа гэрлэж, хоёр хөөрхөн хүүхэдтэй болжээ. 

Пинк (Pink)

3 Бритний Спирс (Britney Spears)

Бритний Спирс Кевин Федерлайнд 2004 онд Дублинаас Нью-Йорк руу нисэх үеэр нь гэрлэх санал тавьсан байна. Тэд 2004 оны 10-р сард гэрлэсэн ч гурван жилийн дараа салжээ. Хосууд 2 хүүхдээ хамтран асарч халамжилдаг байсан боловч одоо тэд аавтайгаа илүү их цагийг өнгөрөөж байгаа аж.

Бритний Спирс (Britney Spears)

4 Кристен Белл (Kristen Bell)

Дакс Шепард 2009 онд гэрлэх санал тавьсан боловч хосууд хожим 2013 онд л гэрлэсэн юм. Кристен өөрөө Твиттерээр дамжуулан түүнтэй гэрлэх эсэхийг асуухад "Мэдээж!" гэж Дакс итгэл төгс хариулсан юм. Тэд Линкольн, Дельта гэсэн хоёр охин төрүүлжээ. 

Кристен Белл (Kristen Bell)

5 Дайан фон Фюрстенберг

Дайан фон Фюрстенберг дизайнер тэрбумтан Барри Диллертэй гэрлэх саналаас удаа дараа татгалзсан байна. Гэхдээ Дайан удтал болзсон Барригийн төрсөн өдрөөр нь юу өгөхөө мэдээгүй тул "Хэрэв чи хүсэж байвал төрсөн өдрөөр чинь хоёулаа гэрлэе" гэж захиа өгчээ. Барри мэдээж зөвшөөрсөн байна.

Дайан фон Фюрстенберг

6 Мэрайя Кэри (Mariah Carey)

2017 онд тэрээр найз залуу, бүжигчин Брайан Танакатай гэрлэхийг хүсэж байгаа тухай гэж хэлж болохоор утгатай дуу дуулсан юм. Брайан хэдийгээр түүнтэй хамт цаашдын ирээдүйгээ бүтээхийг зөвшөөрсөн ч хосууд удалгүй салсан байдаг. 

Мэрайя Кэри (Mariah Carey)

7 Эвелина Блэданс (Evelina Bledans)

2010 онд жүжигчин Эвелина Блэданс гурав дахь удаагаа найруулагч Александр Семинээс гэрлэхийг хүсчээ. Италид амарч байхдаа Эвелина шууд өвдөг сөгдөн гуйсан байна. Александр ч зөвшөөрсөн бөгөөд 2012 онд Эвелина Семён хүүгээ төрүүлжээ. Хосуудын хүү Дауны синдромтой төрсөн ба харамсалтай нь 2017 онд салсан байна. 

Эвелина Блэданс (Evelina Bledans)

8 Анжелина Жоли (Angelina Jolie)

Анжелина Жоли Брэд Питттэй 2005 оноос хойш болзож байсан бөгөөд тэд хамт амьдарч олон хүүхэд өргөж авсан ч хуримаа хийлгүй олон жил болсон тухай хэн хүнгүй ярьцгааж байсан. Үүний эцэст Анжелина өөрөө Питтэд гэрлэх санал тавьснаар 2012 онд сүй тавих ёслол болж, 2014 оны 8-р сарын 23-нд хуримаа хийсэн боловч хоёр жилийн дараа Жоли салах өргөдөл гаргасан билээ.

Анжелина Жоли (Angelina Jolie)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()