Холливудын секс бэлгэ тэмдэг болсон хоёр бүсгүйн алдарт зургийн түүх

Холливудын халуухан бүсгүйчүүдийн 60 жилийн өмнөх зураг өнөөдрийг хүртэл хүмүүсийн анхаарлыг татсан хэвээр байна. Ширээн дээрх таваг руу хариугүй асгарах гэж байгаа мэт Жейн Мэнсфилдийн цээж рүү ширтэж буй Софиа Лорены харц олон хүний хэл амны бай болсон билээ. Харин зургийн цаад учир юу байсан бэ? 

Холливудын секс бэлгэ тэмдэг болсон хоёр бүсгүйн алдарт зургийн түүх

София Лорен 1957 онд Paramount кино компанитай дөнгөж гэрээ байгуулж Калифорнид ирээд байжээ. Paramount компани жүжигчин бүсгүйг Беверли Хиллсэд болсон томоохон үдэшлэгт явуулсан бөгөөд тэнд 50-аад оны секс бэлгэ тэмдэг Жейн Мансфилд зочдын жагсаалтад багтсан байв.

Жейний задгай энгэр уг арга хэмжээнд оролцсон бүх хүмүүс анхаарлын төвд байжээ. Гэвч зураг үнэн хэрэгтээ карьераа дөнгөж эхэлж буй дур булаам Софиа Лоренд олны анхаарлыг хандуулах, хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татах зорилготой сурталчилгааны нэг хэсэг байсан аж. 

Энэ талаар Софиа "Жейн миний сууж байсан ширээнд хүрч ирээд суусан. Бүх хүний нүд түүн дээр тогтож байгааг Жейн өөрөө ч мэдэж байсан. Би өөр хаашаа харах билээ дээ. Нүдэнд туссан зүйл рүүгээ л харна шүү дээ." гэж хошигнон хуваалцаж байсан юм. 

Зураг хүмүүсийн анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд Софиагаас шүтэн бишрэгчид нь  уг зурагт гарын үсэг зуруулж авахыг хүсдэг байсан ч Жейн Мэнсфилд 1967 онд  автомашины ослоор хорвоог орхисон тул түүнийг хүндэтгэх үүднээс татгалзах болсон байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()