Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
ХААН Банкны ПОС төхөөрөмжийг банканд биечлэн ирэлгүй ОНЛАЙН-аар захиалж хүссэн газартаа хүргүүлэн авах боломжтойг та мэдэх үү? Түүгээр ч зогсохгүй 2021.04.30-ны өдрийг хүртэл ОНЛАЙН-аар ПОС төхөөрөмж захиалсан харилцагчдадаа бид гарын бэлэгтэй урамшуулал зарлалаа.
ПОС төхөөрөмж онлайнаар захиалах нь цаг хугацаа хэмнэхээс гадна хүсэлт илгээснээс хойш ажлын 8 цагт багтаан ХААН Банкны мэргэжлийн баг үнэ төлбөргүй хүргэж, суурилуулж өгнө.
Онлайнаар ПОС төхөөрөмж хэрхэн захиалах вэ?
- ХААН Банкны вэбсайт руу ЭНД дарж нэвтэрнэ.
- ИРГЭН эсвэл БАЙГУУЛЛАГА гэсэн сонголтын аль тохирохыг сонгож мэдээллээ бүрэн бөглөнө.
- Хүсэлт илгээх товчийг дарна.
Давуу тал:
- ХААН Банк нь харилцагч байгууллагын үйлчилгээний төрөл, нөхцөлд тохируулан олон төрлийн ПОС төхөөрөмж санал болгодог.
- Худалдаа үйлчилгээний байгууллагын кассын програмтай холбогдож үнийн дүнгээ төхөөрөмж рүү дамжуулдаг. (ECR холболт)
- НӨАТ-ын баримт хэвлэдэг болон хэвлэдэггүй байдлаар харилцагч сонгон ашиглах боломжтой.
- Халаасанд авч явах боломж бүхий овор хэмжээ багатай зөөврийн ПОС төхөөрөмжийн сонголттой.
- ХААН Банктай хамтран хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа зориулан урамшууллын систем хэрэгжүүлэх боломжтой.
Техникийн үзүүлэлт:
- Бүх төрлийн туузан, EMV чиптэй, болон контактлесс буюу NFC карт уншина.
- 3G + Ethernet сүлжээ дэмжих дата сим карт үнэгүй дагалдана.
- Овор хэмжээ бага, зөөвөрлөхөд хялбар.
- Ашиглалтаас хамаарч 24 цагийн турш цэнэгээ барина.
ХААН Банкны ПОС төхөөрөмж суурилуулах үйлчилгээний ард олон улсын стандартад нийцсэн өндөр технологийн дэд бүтэц ажилладаг бөгөөд картын машин дээр болон онлайнаар хийгдэж буй төлбөр тооцооны хурд, аюулгүй байдал, тасралтгүй ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж байна.
ПОС төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.