20-р зууны хамгийн догь хос

70, 80-аад оны од Грэйс Жонс (Grace Jones) өөрийн өвөрмөц төрх болоод этгээд зангаараа алдартай болжээ. Тэрээр өөрөөс нь дүү, хүрлээр цутгасан мэт биетэй Долф Лундгрен (Dolph Lundgren)-тэй болзож байсан бөгөөд тэднийг тухайн үедээ дэлхийн хамгийн өвөрмөц, догь хос хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг.

20-р зууны хамгийн догь хос

Ханс Лундгрен хүүхэд байх даа туранхай биетэй нэгэн байсан ч киокушинкай-каратэгаар хичээллэн өөрийгөө бүр мөсөн өөрчилжээ. Тэрээр маш шаргуу бэлтгэл хийж эхэлсэн бөгөөд өвдөлт мэдрэхгүй, өрсөлдөгчөө өрөвдөхгүй байхыг сурчээ.

Шведийн каратэгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсний дараа Ханс Лундгрен түүнтэй дүйцэх хүн байхгүй гэдэгт бат итгэв. Тэрээр Шведийн аваргаар гурван жил дараалан тодорч, 1979 онд олон улсын "UK Open" тэмцээнд түрүүлж, улсын шигшээ багийнхаа ахлагч болсон бөгөөд дараа нь бүх шатны аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулав.

Түүний сонирхол спортоор хязгаарлагдсангүй. Ханс Лундгрен каратэгээс гадна гайхалтай оюуны чадвахитай байв. Тэрээр Стокхольм дахь Технологийн дээд сургуулийг химийн инженерийн бакалавр зэрэгтэй төгсөөд, Сиднейн Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна.

Түүний IQ 160 буюу суут ухаантны хэмжээнд хүрсэн гэж тооцогддог. Гэвч тэрээр өөрийгөө суут ухаантан гэдгийг үгүйсгэдэг юм. Гэсэн хэдий ч Ханс санхүүгийн байдлаас болоод 1983 онд Кингс Кросс дахь шөнийн клубт хамгаалагчаар ажилладаг байсан юм. Харин аз болж Массачусетсийн Технологийн Дээд Сургуульд суралцах тэтгэлэг авах боломж гарсан тул Бостон руу нүүхээр болжээ.

Гэхдээ тэр ганцаараа биш, гайхалтай Грейс Жонстой хамт АНУ-д ирээд амьдрах болжээ. Ямайк гаралтай дуучин Грейс тэр үед аль хэдийн жинхэнэ алдартан болоод байжээ. Тэрээр гадаад төрх, дуу хоолойгоороо бусдаас ялгарч, тэр үеийн хамгийн этгээд алдартнуудын нэг болж алдаршжээ.

Грейс өөрийн этгээд байдлаа тайван амьдрахаас залхсантайгаа холбон тайлбарладаг байв. Тэр Лундгренээс есөн насаар эгч байсан бөгөөд Сидней хотын нэгэн шөнийн цэнгээний газарт Ханстай танилцсан байна. Хүдэр чийрэг биетэй Хансыг тэр даруй өөрийн бие хамгаалагч болгосон Грэйс түүнтэй удалгүй амаргын харилцаа тогтоожээ.

Эхэндээ өөрийг нь зугаа болгож байгааг ойлгосон Ханс сэтгэл дундуур байсан ч удалгүй Грэйст бараг дуралсан гэхэд болно. Үүүний зэрэгцээ Лундгрен найз бүсгүйгээрээ дамжуулан алдартнуудын ертөнцөд нэвтрэх боломжтой болсон юм.

Грэйс 007-ын шинэ кинонд тоглохоор болсон бөгөөд өөрийн найз залуучууддаа үргэлж тусалж ирсэн бүсгүй Хансд мөн жижиг дүр олсон байна. Мөн тэрээр найз залуудаа нэрээ илүү онцлог болгохыг зөвлөсөн байна. Үүний дагуу Ханс нэрээ Долф Лундгрен болгон өөрчилжээ.

Долф удалгүй илүү олон кинонд тоглох болсон бөгөөд кино од болохыг юу юунаас илүү хүсч байгаагаа мэдэрчээ.

Түүнийг Рокки IV кинонд Оросын боксчны дүрд шалгуулахад хэтэрхий өндөр байна хэмээн хасах дөхжээ. Гэвч дараа нь Грейс Жонс дахин тусламж үзүүлэв. Тэрээр түүнд санаа зовох хэрэггүй, харин тулааны урлагаар хичээллэж байгаа зургуудаа өг хэмээн хэлсэн байна. Грейс эдгээр зургуудыг киноны од Силвестр Сталлонед өөрийн биеэр өгчээ.

Сталлонед зургууд нь таалагдсан бөгөөд кинонд тоглуулахыг зөвшөөрөв. Гэхдээ тэрбээр Долфыг зураг авалтаас өмнө илүү булчин суух шаардлага тавьсан юм. Үүний дагуу Лундгрен өдөр шөнөгүй бэлтгэл хийн өөрийгөө бэлдсэн байна. Амалсан ёсоор швед залууг зураг авалтанд оролцуулж Рокки IV киноны ачаар Долф нэрд гарав.

Рокки IV киноны нээлтийн орой улаан хивсэн дээр хосууд гарч ирэх үед бүх хүмүүс Грэйст анхаарлаа хандуулж байлаа. Тэгтэл маргаашнаас нь хүн бүр Долфыг ярьж эхлэв.

Киноны ачаар Долф багагүй мөнгөтэй болсон тул Лос Анжелес хот руу нүүсэн юм. Гэвч Грэйс уг хотыг үзэн яддаг байсан учраас цуг явахаас татгалзжээ. Үүнээс гадна Долфын шинэ менежер Грэйстэй холбоотой байхыг хоргилсон байна. Тэрээр алдартай хэдий ч этгээд дуучинтай цаашид нэр холбоотой байх нь ирээдүйн карьерт сөргөөр нөлөөлнө гэж үзсэн аж.

Грэйс хайртыг нь Лос Анжелест хүчээр байлгаж байна гэж итгэсэн тул гар буугаа цүнхлээд үзэн яддаг хот руу явжээ. Тэрээр хожим нь хэнийг ч буудахаар төлөвлөөгүй зүгээр л сэтгэлээр ихэд унасны дээр найз залуугаа эргүүлж авахын тулд санаанд орсон зүйлээ хийсэн гэж ярьсан байдаг. Грэйс Долфын гэрийн хаалгыг нь өшгилж ороод саад болсон хүнийг буудна хэмээн сүрдүүлж найз залуугаа гарч ирэхийг тушаасан байна. Гэвч энэ үйлдэл нь Грэйсийг хэл амны бай болгохоос өөр зүйл хийгээгүй бөгөөд Долф ч түүнээс салсан аж.

Гэхдээ тэрээр Грэйст жүжигчин болох замыг нь засч өгсөнд баярладгаа байнга ярьдаг төдийгүй дуучин бүсгүйг хэзээ ч мартахгүй гэсэн байна. Мөн 20-р зууны хамгийн догь хосын зургууд одоог хүртэл алдартай хэвээр байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()