Хүний биеийн тухай итгэмээргүй баримтууд

Хүн төрөлхтний бие тайлагдаж дуусашгүй олон нууцтай, хачирхалтай сонин цогц бүтээл билээ. Хүмүүс бидний толгойд физик биеийн тухай маш олон сонирхолтой бодол, эргэлзээ төрүүлсэн асуултууд эргэлдэж байдаг. Өнөөдөр та бүхэндээ тэдгээр асуултын багахан ч гэсэн хариулт болгохоор энэхүү мэдээллийг бэлтгэлээ. Ингээд хамтдаа хүний биеийн тухай сонирхолтой баримтуудтай танилцъя.

Хүний биеийн тухай итгэмээргүй баримтууд

  • Хэрэв таны ходоодны хананы эсүүд нөхөн сэргээгддэггүй байсан бол та өөрийнхөө биеийг хүнс болгон боловсруулах байсан.

  • Арьсны хорт хавдар нь жижиг, цайвар өнгөтэй байх нь бий бөгөөд заримдаа энгийн хүний хувьд энгийн сэвх шиг харагддаг. Гэсэн хэдий ч энэ төрлийн хорт хавдар нь хамгийн их үхэлд хүргэдэг.

  • Хүний биеийн бараг бүх шингэн тодорхой хэмжээгээр цуснаас бүрддэг. Өөрөөр хэлбэл нулимс, сүү, хөлс зэрэг нь цус агуулдаг.

  • Ихэнх насанд хүрэгчдийн сормуус, нүүрэнд арьсны нүхэнд демодексийн хачиг үүрлэж, үхэжсэн эд эсээр хооллож амьдардаг

  • Хүний цээжний тодорхой цэгт цагийг нь тааруулж цохих юм бол хүчтэй доргилт авч, зүрхний хэвийн ажиллагааг алдагдуулна. Өөрөөр хэлбэл хүнийг эгзэг нь таарсан нэг цохилтоор алах боломжтой.

  • Хүний биед асар олон тооны бичил биет амьдардаг. Тэдгээр бичил биетүүдийн тоог хүний бие дэх эсийн тооноос арав дахин их гэж эрт дээр үеэс үзэж ирсэн боловч харьцаа нь ойролцоогоор тэнцүү байгааг саяхны судалгаа харуулав.

  • Зарим хүмүүс тархиндаа буруу бүтэцтэй уураг буюу прион агуулж байдаг. Прионы нөлөөгөөр тархин дахь бусад уургуудын бүтэц өөрчлөгдөж болох бөгөөд ингэснээр та галзуу өвчин тусах, тэр бүү хэл үхэх магадлалтай.

  • Хүний хамар болон түүний ойр орчмын цусан хангамжийн онцлог шинж чанараас шалтгаалан хамрын орчимд үүссэн шарх халдвар авбал маш хурдан биеэр тархдаг. Өөрөөр хэлбэл хэрвээ та хамрын батгаа шахаж байгаад халдвар оруулбал амиа алдах хүртэл эрсдэл учирна.

  • Дермоидын уйланхай нь үс, үсний фолликул, өөхний булчирхайг агуулсан уйланхай юм. Заримдаа энэ нь шүд, нүд болон биеийн бусад хэсгүүдийг агуулдаг.

  • Бидний бие өдөрт 2 литр шүлс ялгаруулдаг.

  • Хүний бие дэх бичил биетийн тоо манай гарагийн хүн амаас илүү.

  • Хэрэв нас барсан жирэмсэн эмэгтэйн биед хуримтлагдсан хий нь ургийг түлхэж гаргавал хүүхэд ч мөн амиа алддаг.

  • Хүний бие хорт хавдрын эсийг минут бүрт ялгаруулж байдаг. Азаар цагаан эс тэдгээрийг үргэлж устгадаг.

  • Таны бие таны нүдийг өөрийн эрхтэн гэж хүлээн зөвшөөрдөггүй. Өөрөөр хэлбэл, нүдийг дархлааны системээс хамгаалах ямар нэгэн саад байхгүй байсан бол таны цагаан эсүүд нүд рүү тань довтлох болно. Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл таны нүдийг дархлааны систем хамгаалж чадахгүй гэсэн үг юм.

  • Лазарусын рефлекс нь дөнгөж нас барсан хүмүүст илэрдэг. Зарим нас барсан хүний тархи нь ажиллагаагүй болсон ч мэдрэлийн тогтолцоо нь хүчил төрөгчөөр хангагдсан хэвээр байдаг. Үүний нөлөөгөөр тэд нас бараад удаагүй байхдаа гараа өргөх, нугалах зэрэг үйлдэл хийдэг байна.

  • Аневризм буюу судас хөөх өвчин таныг хэдхэн секундын дотор гэнэтийн үхэлд хүргэж болзошгүй юм. Та залуу, эрүүл чийрэг байсан ч ийм зүйл тохиолдох бүрэн боломжтой.

  • Шинээр төрсөн хүүхдийн ялгадсыг ялгадас гэж үзэхгүй. Түүнийг харин мекониум гэж нэрлэгддэг ба умай дотор залгисан үс, арьсны эс зэргээс бүрдэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()