Алдарт Кристиано Роналдогийн зуунд нэг тохиох авъяасыг нээсэн сэтгэл хөдөлгөм түүх

Мэргэжлийн хөлбөмбөгчин болоход төрөлхийн авьяас чадвар хангалтгүй юм. Хөлбөмбөгийн клубууд авьяаслаг залуу тоглогчдыг эрэлхийлэн зөвхөн шинэ тоглогч олохын тулд бүхэл бүтэн агентлаг ажиллуулдаг боловч ирээдүйн одыг анзаарах нь бухал дундаас зүү олохтой адил хэрэг. Тиймээс өнөө цагийн шилдэг хөлбөгчдийн нэг Кристиано Роналдо хүртэл хөлбөгчин болсон нь өөрөө том амжилт юм.

Алдарт Кристиано Роналдогийн зуунд нэг тохиох авъяасыг нээсэн сэтгэл хөдөлгөм түүх

Бяцхан Роналдо Португалийн ядуу гэр бүлд төрсөн учраас хүүхэд байхдаа шүдэнз шиг туранхай байсан гэдэг. Роналдо өлсөхийн эрхэнд Макдоналдсын үлдэгдэл гуйж ч байсан удаатай аж.

Түүнд ядуурлаас салах өөр арга зам тухайн үед хөлбөмбөгөөс өөр байгаагүй учир хөлбөмбөгөөр хичээллэж эхэлсэн байна. Кристианогийн аав хөлбөмбөг сонирхогчдын клубт цэвэрлэгчээр ажилладаг байсан учир хүүгээ хүүхдүүдийн бүлэгт багтааж чадсан гэнэ.

Кристиано ч тэр даруй сайжирч удалгүй насанд хүрэгчидтэй эн зэрэгцэн тоглодог болсон аж. Түүний авьяасыг мэдээж анзаарахгүй байхын арга байгаагүй биз. Хүүг 10 настайд нь л гэхэд Португалийн олон клуб анхааралдаа авсан байв.

Түүнийг тэр даруй нэр хүндтэй багууд урьж эхэлсэн байдаг. Гэхдээ хүүгийн бие бялдрын хөгжлийг ахлах дасгалжуулагч нь муу гэж  үнэлсэн учир хэн ч түүнийг агуу тамирчин болно гэдэгт итгэлтэй байгаагүй. Улмаар түүний хоолны дэглэмийг хянаж эхэлсэн бөгөөд 12 настайд нь Роналдод Португалийн хамгийн том клубуудын нэгт элсэх боломж олджээ.

Эцэг эх нь хүүгээ нийслэл рүү илгээж, хичээл зүтгэл шаардсан амьдралаар явуулах, эс бөгөөс зүгээр л дэргэдээ үлдээж, өөрсдийнхөө замналаар хөөрхийлөлтэй амьдруулах гэсэн  хоёр сонголттой тулгарав. Тухайн үед Кристиано өөрөө гэртээ үлдэхийг хүсэж уйлж байсан гэдэг. Гэсэн хэдий ч ээж, аав нь хүүгээ сайхан амьдруулахын тулд Лиссабон дахь академи руу явуулжээ. Роналдо шүршүүр, суултуур, угаалтуур, ор, тагт, шүүгээ зэргийг байрлуулсан амьдралын бүх тохь тухыг багтаасан өрөөнд амьдрах болж, нэг ёсондоо тэс өөр ертөнцөд очсон байна.

Түүнээс гадна тэрээр ганцаараа биш, үе тэнгийнхэнтэйгээ зохицон амьдрах ёстой байв. Ядуу хорооллоос гаран сургуулийн дотуур байранд амьдарч, үлгэрийн ертөнцөд орсон мэт сэтгэгдэл төрж байсан газраа Кристиано 20 жилийн дараа хүүгээ өөрийн байрлаж байсан өрөөндөө авч иржээ. Харин хүү аавыгаа тийм зай муутай газарт амьдарч байсанд нь итгээгүй гэнэ. Кристианогийн хөдөөний гэмээр аялгаас болж, бүгд түүнийг шоолж байсан тул сургууль дээрээ ганцаардаж эхэлсэн байна. Харамсалтай нь, өсвөр насны Роналдо багш руугаа сандал шидсэнээс болж сургуулиас хөөгджээ.

Кристиано үүнээс төд удалгүй талбайгаас гарсан бөмбөг цуглуулдаг ажилд орсон ч үүнийхээ төлөө өдөрт 10 ам.долларын хөлс авдаг байсан гэнэ.

Лиссабонд ирснээр залуу Роналдо академийнхаа шилдэг тоглогчдын нэг болсон юм. Түүний дасгалжуулагч нь ганцхан хүүг жин нэмж, хангалттай булчинтай болохыг хүлээж байжээ. Гэхдээ Кристиано Английн “Манчестер Юнайтед” клубт элссэн хойноо хангалттай хэмжээнд булчингаа хөгжүүлсэн байна. Англид ирээд Португали залуу анх удаа өндөр цалин, биеийн хөгжлийг нь хариуцдаг мэргэжилтнүүдийн багтай болсон аж. Тэрээр мөн Англи маягийн хатуу ширүүн тоглолтын хэв маягтай болсон бөгөөд байнгын түлхэлт, цохилт, маргаанд дассан байна. Үүний ачаар тэрбээр бүх цаг үеийн шилдэг хөлбөгчдийн нэг зүй ёсоор багтаж чадахаар болсон юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()