Ганц бие хэвээр удсан ч сэтгэл хангалуун амьдарч буй 10 алдартан

Хүн гэдэг аз жаргалтай байхын тулд заавал хостой болох албагүй байдаг аж. Зарим хүмүүс ганц бие байснаараа илүү эрх чөлөөтэй, өөрийн дураар сэтгэл хангалуун амьдарч чаддаг гэдгээ итгэл дүүрэн бусдад илэрхийлдэг шүү дээ. Яг энэ зарчмаар эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар удаан хугацаанд ганц бие явж буй алдартнуудын талаар энэ мэдээллээс олж мэдээрэй.

Ганц бие хэвээр удсан ч сэтгэл хангалуун амьдарч буй 10 алдартан

1 Шарлиз Терон (Charlize Theron)

Шарлиз Терон өмнө нь 2 удаа гэрлэж, нэг удаа сүй тавьж байсан юм. Тэрбээр 2016 онд сүүлийн найз залуугаасаа салсан бөгөөд 2 хүүхэд өргөж авсан ч ганц бие хэвээр байгаа гэнэ. Тэрбээр энэ тухайгаа "Би олон хүнтэй дотно харилцаа тогтоож үзсэн. Гэхдээ би үнэхээр гэрлэхийг хүсдэггүй." гэж нэгэн ярилцлагадаа хуваалцаж байв. Гэвч Шарлиз хожим зөв хүнтэйгээ учирвал байдал өөрчлөгдөж болно гэж нэмж тайлбарласан байна.

Шарлиз Терон (Charlize Theron)

2 Эмма Уатсон (Emma Watson)

30 настай жүжигчин Эмма Уатсоны хувийн амьдралын талаар тэр бүр хүмүүс мэддэггүй. Тэрбээр мөн өөрийнхөө хувийн амьдралын талаар олон нийтэд хуваалцаж яриад байдаггүй билээ. Үүнээс болж Эмма Уатсон бүр өөртэйгөө болздог гэх нэр цуу яриа ч тарж байсан удаатай.

Эмма Уатсон (Emma Watson)

3 Селена Гомез (Selena Gomez)

Селена Гомез дуучин Жастин Бибер (Justin Bieber)-тэй олон жил үерхсэн ч тэр хугацаанд найз залуугийнхаа шүтэн бишрэгчдэд байнга дарамтлуулдаг байсан бөгөөд нэг бус удаа заналхийлэлд өртсөн байдаг. Урьдын олон асуудлаас шарх авсан Селена хүнтэй суух гэж яарахгүй байгаа бололтой.

Селена Гомез (Selena Gomez)

4 Эмилиа Кларк (Emilia Clarke)

Эмилиа Кларк өөрийгөө эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч феминист гэж тодорхойлдог. Тэрбээр Хаадын тоглоом цуврал дээр гардаг дүр шигээ тэмдэлд дуртай, дайчин нэгэн ажээ. Тиймээс ч ганц бие байхыг илүүд үздэг байж болох юм.

Эмилиа Кларк (Emilia Clarke)

5 Дрю Бэрримор (Drew Barrymore)

Дрю бага залуу наснаасаа алдартай болсон учраас түүний араас эрчүүд үргэлж гүйсээр ирсэн нь лавтай. 16 настайдаа тэрээр Лайланд Хейвардтай сүй тавьсан боловч хэдхэн сарын дараа сүйгээ цуцлуулсан. 2012 онд Бэрримор урлагийн зөвлөх Уилл Копелмантай гэрлэж, Олив, Фрэнки хэмээх хоёр охинтой болсон ч эцэст нь мөн л тус тусын замаа хөөх болсон юм. Ингээд 2016 оноос хойш Дрю ганцаараа охидоо өсгөж байна.

Дрю Бэрримор (Drew Barrymore)

6 Женнифер Энистон (Jennifer Aniston)

Брэд Питтээс салаад Энистон ганц бие хүмүүсийн нэг болсон билээ. Анхны нөхрөө мартаж чадаагүй түүнд фенүүд нь ихээхэн санаа зовж, байсан. Питтээс салснаас хойш 7 жилийн дараа буюу 2012 онд Энистон жүжигчин Жастин Терутай сүй тавьсан ч 3 жилийн дараа салжээ.

Өдгөө 51 настай Жен ганц бие хэвээр байгаа бөгөөд анхны нөхөртэйгээ дахин холбогдсон гэх яриа бий ч энэ явдал албан ёсоор батлагдаагүй юм.

Женнифер Энистон (Jennifer Aniston)

7 Холли Берри (Halle Berry)

Холли Берри 3 удаа гэр бүлийн амьдрал зохиох оролдлого хийсэн ч бүгд бүтэлгүйтсэн юм. 2016 онд хамгийн сүүлийн нөхрөөсөө салснаас хойш тэрбээр өөр хүнтэй харилцаа тогтоох гэж оролдохгүй гэж мэдэгдсэн байна.

Холли Берри (Halle Berry)

8 Том Круз (Tom Cruise)

57 настай Том Круз жүжигчин Кэти Холмсоос салсны дараа шинэ харилцаа үүсгэхээс эмээдэг болжээ. Тэрээр 2015 оноос хойш шинэ хүнтэй болоогүй юм. Крузыг өөрийн туслах Эмили Томастай гэрлэх гэж байгаа гэсэн цуурхал тарсан ч мөн л батлагдаагүй байна.

Том Круз дээрээс нь Сайентологи хэмээх шашны гаж урсгал шүтдэг учраас энэ нь эхнэрүүдийг нь айлгасан бөгөөд бүсгүйчүүдийг өөрөөсөө "үргээдэг" аж.

Том Круз (Tom Cruise)

9 Жейк Жилленхол (Jake Gyllenhaal)

39 наслахдаа Жейк хэнтэй ч гэрлэж байгаагүй харин Риз Уизерспун, Кирстен Данст, загвар өмсөгч Алисса Миллер, Тейлор Свифт нартай болзож байжээ. Гэхдээ хэдэн жилийн турш Жилленхол хэнтэй ч уулзаагүй. Бусад ганц бие алдартнуудаас ялгаатай нь тэрээр ганцаараа байхдаа тийм ч сэтгэл хангалуун байдаггүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Жейк Жилленхол (Jake Gyllenhaal)

10 Женьюари Жонс (January Jones)

"Mad Men" цувралын од Женьюари Жонс 1998-2001 онд Эштон Катчертай амрагийн холбоотой байсан. Дараа нь Жош Горбан, Жейсон Судейкис нартай нэр холбогдсон бөгөөд 2011 онд Жонс хүү төрүүлсэн билээ. Харин хүүгийн аав хэн болох нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм.

Женьюари Жонс (January Jones)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()