23 насандаа аль хэдийн 11 хүүхэдтэй болсон бүсгүй цаашдаа 100 хүүхдийн ээж болохоор төлөвлөжээ

ОХУ-ын иргэн Кристина Озтурк энэ жил 23 настай боловч энэ насандаа хэдийнээ 11 хүүхдийн ээж болоод амжсан байна. Тэрээр цахим орчинд гэр бүлийнхээ хэтийн төлөвлөгөөнөөс хуваалцсанаар олны анхаарлын төвд ороод байгаа юм. Кристина болон Галип Октуркийн гэр бүл ирэх 7 жилийн хугацаанд 100 гаруй хүүхэдтэй болж, өнөр гэхэд багадахаар гэр бүл цогцлоох гэнэ. Гэхдээ яаж тэр вэ? 

23 насандаа аль хэдийн 11 хүүхэдтэй болсон бүсгүй цаашдаа 100 хүүхдийн ээж болохоор төлөвлөжээ

Ганцаараа охиноо өсгөж буй Кристина бүсгүй Гүржийн Батуми хотоор аялж яваад өөрөөсөө 33 насны зөрүүтэй, саятан Галип Озтурктай учирч, хоёул анхны харцаар бие биедээ дурласан гэнэ.

Галип энэ талаар "Кристинатай хамт байхад сайхан байдаг, цаг үргэлж инээмсэглэж, эерэг энергийг эргэн тойрондоо түгээдэг нь түүнийг бусдаас өвөрмөц болгодог. Миний насан туршдаа хайж байсан тэр нэгэн эмэгтэй бол Кристина мөнөөс мөн." гэж хэлсэн байлаа. 

Ийнхүү Кристина өөрийн охин Викагийн хамт Галип Озтуркийн  гэрт хамтдаа амьдрах болжээ. Хосууд хүүхдийн талаар харилцан зөвшилцөж, тээгч эхчүүдийн тусламжтайгаар олон хүүхэдтэй болохоор шийдсэн байна.

Ингэснээр Кристинагийн эрүүл мэндэд эрсдэл учруулахгүйгээр хосууд олон хүүхэдтэй болох төлөвлөгөөгөө биелүүлж чадах гэнэ. 

Кристина зургаан жилийн өмнө том охин Викагаа өөрийн биеэр тээж төрүүлсэн байна. Харин гэр бүлийн шинэхэн гишүүдийн хувьд Кристина, Галип нарын биологийн хүүхдүүд мөн бөгөөд тээгч эхчүүдийн ачаар хорвоод мэндэлсэн аж. 

Мөн хосууд хүүхдүүдийнхээ тоог нэмэх хүсэлтэй байгаагаа нуугаагүй ч эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа гэжээ.

Тэд эхэндээ нэг жилд нэг хүүхэд төлөвлөж байсан хэдий ч тээгч эхийн санаа олон боломжийг нээж өгсөн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()