1
Шинэ судалгаа
Моод юунаас үүсдэг вэ? Мэдээж хэрэг хэрэгцээнээс. Хүн төрөлхтөнд хөнгөн мөртлөө дулаахан, чийг нэвтрүүлдэггүй, тэсвэртэй материал бүхий хувцас юу юунаас илүү хэрэгтэй болжээ.
Технологийн стартап компани аль хэдийн дээрх шинж чанаруудыг агуулсан шинэ бүтээгдэхүүнийг боловсруулж эхлээд байна. Удахгүй саран дээр алхаж, дараа нь Лос Анжелест хувцас солихгүйгээр ажил хэргийн уулзалт хийх боломжтой болох нь.
2
Ирээдүйн хувцас ямар материалаар хийгдэх вэ?
Сүүлийн жилүүдэд зохион бүтээгч нарын гол зорилго бол байгаль орчинд хор хөнөөл багатай материал үйлдвэрлэх явдал болжээ. Эдгээрийг метал, мөөгөнцөр, арьсны коллагенуудаас гаргаж авах бололмжтой гэнэ. Биологич, химич, бусад мэргэжилтнүүд байгалийн гаралтай амьтны арьснаас ялгах юмгүй материалыг 3D-ээр хэвлэх боломжтой гэж үзэж байна. Үүний ачаар бид арьсыг нь авах гэж амьтны амь таслах шаардлагагүй болно.
Мөн бүх төрлийн хүчин зүйлээс хамгаалах сансрын өмсгөлд ашигладаг материалаар хувцас хийж болох тухай эрдэмтэд ярьж эхэлжээ.
3
Ирээдүйн хувцас ямар шинж чанартай байх вэ?
Өдгөө олон бизнес эрхлэгчид ижил төстэй материал үйлдвэрлэх, нанотехнологи боловсруулах чиглэлээр мэргэшсэн гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийж байна.
Одоо ашиглагдаж байгаа материалуудыг хэрхэн сайжруулах талаар олон санаа гарч байна.
Ерөнхийдөө ирээдүйн хувцас нь дараах зүйлсийг дэмждэг болох гэнэ:
- гэрлээс эсвэл хүний хөдөлгөөнөөр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх;
- өмсөж буй хүний мэдээллийг хамгаалах;
- өмсөж буй хүнд байгаа цахилгаан хэрэгслийг цэнэглэх;
- эрүүл мэндийн хяналт
4
Гэрэлтдэг хувцас
Солонгос инженерүүд LED гэрлийг аль хэдийн даавуунд "шингээдэг" болжээ.
Энэхүү даавуугаар дараах зүйлийг хийхэд тохиромжтой.
- хувцас;
- орны даавуу;
- ширээний бүтээлэг;
- хөшиг;
- чимэглэл.
Энэхүү материал нь угаалт, индүүдэлт болон зүсэлтийг тэсвэрлэдэг. Мөн ийм төрлийн материалын гэрлийг дуу чимээгээр удирдах боломжтой гэнэ.
5
Олон үйлдэлт хувцас
Энэ бол хувцасны ашиглах төрлийг нэмэгдүүлэх явдал юм. Жишээлбэл, залуусын шинэ үеийн загвар хөгжим тоглуулагчтай цамц байж болно. Саяхан алдартай сноуборд тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Burton компани өндөр технологийн хоёр хүрэмт танилцуулав.
Унтлагын малгайтай цамц. Аялагчдад тохиромжтой. Энэ цамц мөн өөрт суулгасан iPod-той. Малгай нь нарны шил, хүзүүний доор дэлгэгддэг дэрээр тоноглогдсон байдаг.
Бертон Аудекс. Моторола компанийн инженерүүд уг бүтээлд мөн оролцсон. Зүүн ханцуйндаа алсын удирдлагатай бөгөөд малгай нь микрофонтой, дотоод чанга яригчаар тоноглогдсон байна. Үүнд мөн чихэвч холбож болно. "Onboard" хэмээх хэрэгсэл танд үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх боломжтой бөгөөд Bluetooth-ийг дэмждэг. Ханцуйндаа дуудлагад хариулах товчлуур байдаг бөгөөд энэ нь залгасан хүний дугаарыг харуулдаг.
6
Бүх хэмжээ
"The Bodymetrics" хэмээх компани тухайн хүнийг шууд сканердан яг хэмжээнд нь таруулсан хувцас хэвлэх технологийг боловсруулж эхэлжээ.
Мөн тус компани хүүхэдтэй цуг өсдөг хувцас бүтээхээр ажиллаж байна. Хэдийгээр 500 гаруй хувилбарыг хийгээд байгаа ч бэлэн болсон загвар байхгүй байгаа гэнэ.
АНУ-ын зохион бүтээгч нар улирлаас шалтгаалан зузаанаа тааруулдаг хүрэм хийж эхэлжээ. Энэхүү хүрэмний материал нь тухайн цаг агаараас шалтгаалан хөөх эсвэл агших замаар хэмжээгээ тааруулах аж.
7
Төхөөрөмж
Өөрийгөө халаадаг хүрэм, зүрхний хэм хянадаг цамц, алхам тоолдог оймс зэрэг хувцас бүтээхээр эрдэмтэд ажиллаж байна.
Зүрхний цохилт, хүчилтөрөгчийн хэмжээг хянах багажийг аль хэдийн бүтээжээ. Мэдрэгчийг хувцас дотор байрлуулсан байв. Гаднах төрхөөрөө бол энэ техник нь энгийн подволкноос ямар ч байдлаар ялгаагүй бөгөөд хүлээн авсан мэдээллийг ухаалаг гар утас руу илгээдэг.
Дулаалгатай хувцас хэмээх өөр нэг сонголт бий. Энэхүү костюм нь зөвхөн энерги хэмнэхээс гадна халаалтын хавтан болдог. Энэхүү хувцас энгийн халаагуурын адил цахилгаан цэнэгийг дотор суулгасан халаагч ороомог руу илгээх замаар ажилладаг.
Өөр нэг өвөрмөц бүтээл бол хир тогтдоггүй хувцас юм. Энэ нь аливаа шороо, шингэнийг өөрт шингээдэггүй материалаар хийгдсэн байдаг.
8
Пүүз
Арван таван жилийн өмнө Адидас ухаалаг пүүз бүтээж байгаа талаар анх мэдээлж байв. Энэхүү пүүз нь газраас ирж буй даралтыг мэдрэн пүүзний улны хэлбэр болон зузааныг тааруулах юм. Ингэснээр элс, цемент, шороон гээд ямар ч гадаргуу дээр байсан хамаагүй тухайн хүн маш тухтай алхах нөхцлийг бүрдүүлнэ. Орчин үеийн сайжруулалтын ачаар одоо эдгээр гутал хэдэн алхам явсан, ямар хурдтай хөдөлсөн тухай мэдээллийг дамжуулах боломжтой болжээ.
9
Шүршдэг хувцас
Дизайнер Манел Торресын энэхүү бүтээлийг биедээ цацсаны дараа эхэндээ body art мэт харагдах боловч удалгүй биежиж, хувцас болох юм. Уг төслийг санаачлан, удирдан хийсэн Манель Торрес үүнд бүтэн 10 жилийн хугацаа зарцуулсан гэнэ. Fabrican хэмээн нэрлэсэн энэхүү цацдаг материалыг ямар ч гадаргуу дээр цацаж болох ба хэрэв хүний биед цацсан тохиолдолд хатсаны дараа тун хялбар хуулж авч болох аж. Түүнчлэн хуулж авсан “цацдаг хувцас”-аа усанд хийж, дэвтээгээд дахин ашиглаж болох гэнэ.