Дэлхийн хамгийн баян 12 өв залгамжлагч

Өөрсдөө өмсөх зүүх хувцас байтугай, хоногийн хоолоо аргацааж, хорвоогийн бор өдрүүдийг өнгөрүүлэн зүдэрч, зүтгэж яваа хүмүүс дэлхий даяар сая саяараа амьдарч буй. Харин өвөө, эмээ эцэг, эх, гарал угсааны буянд насаараа идэх, уух, өмсөж зүүх, мөнгө төгрөгөө хуримтлуулчихсан, хувьтай төрсөн хүмүүс бий. Энэ удаа бид та бүхэнд их хэмжээний өв замгамжилсан хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэе.

Дэлхийн хамгийн баян 12 өв залгамжлагч

1 София Абрамович - 11.84 тэрбум ам.доллар

Софиа Абрамович бол Челси хөлбөмбөгийн клубыг эзэмшдэг бизнесмэн, хөрөнгө оруулагч, улс төрч Роман Абрамовичийн охин юм. Роман 11.85 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, Израилийн хамгийн баян хүн аж. Ааваасаа их мөнгө аваагүй ч гэсэн Софиа нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгөтэй. Тэрбээр Английн Сассекст амьдардаг учраас Их Британийн хамгийн баян өсвөр насны хүүхэд болоод байна.

София Абрамович - 11.84 тэрбум ам.доллар

2 Мария ба Екатерина Путин - 200 тэрбум ам.доллар

Нийт дүнг албан ёсоор зарлаагүй байгаа хэдий ч Владимир Путины хөрөнгө ойролцоогоор хоёр зуун тэрбум ам.доллар болох нь тодорхой байна. Хачирхалтай нь энэ бол Жефф Безос, Билл Гейтс нарынхаас ч илүү хөрөнгө юм. Түүнийг ийм баялагт хэрхэн хүрснийг хэн ч яг таг мэдэхгүй, гэхдээ нэг л өдөр бүгд түүний охидод очно гэдэг нь тодорхой. Гэвч Оросын ерөнхийлөгч гэр бүлийн амьдралаа ихээхэн нууцладаг тул тэдний хүүхдүүдийн санхүүгийн байдлын талаар хэвлэл мэдээллийнхэн төдийлөн сайн мэддэггүй.

Мария ба Екатерина Путин - 200 тэрбум ам.доллар

3 Хью Гросвенор (Hugh Grosvenor) - 13 сая ам.доллар

Хью Ричард Луи Гросвенор буюу Вестминстерийн 7 дахь бэйс гэгддэг тэрээр одоогоор дэлхийн гучин нас хүрээгүй хамгийн баян хүн болж байна. Наталья Гросвенор, Вестминстерийн 6-р бэйс Жеральд Гросвенор нарын хүүгийн хувиар Хью аавыгаа нас барсны дараа Вестминстерийн бэйс цол хүртжээ. Тэрбээр 13 тэрбум долларын хөрөнгө өвлөн авсан байна. Хью өдгөө хөрөнгийн асуудалд санаа зоволгүйгээр Вестминстерийн бэйсийн үүргийг гүйцэтгэж байгаа юм.

Хью Гросвенор (Hugh Grosvenor) - 13 сая ам.доллар

4 Сэм Брэнсон (Sam Branson) - 4.9 тэрбум ам.доллар

Ричард Брэнсон Virgin группыг байгуулан 4.9 тэрбум гаруй ам.доллар цуглуулжээ. Тэрбээр Сэм, Холли хэмээх хоёр хүүхэдтэй бөгөөд гагцхүү тэд л аавынхаа хөрөнгийг нь өвлөн авах болно. Брэнсон дэлхийн өнцөг булан бүрт өөрийн бизнесийн салбараа байгуулж, бүгдийг нь өөрөө удирдаж байв. Өдгөө тэрээр сая сая ам.доллараа татварт өгөхгүйн тулд Их Британийн иргэншилээ хүртэл золиосолжээ. 33 настай Сэм, 37 настай Холли нар хоёулаа эцгийнхээ бизнест хүчин зүтгэдэг байна.

Сэм Брэнсон (Sam Branson) - 4.9 тэрбум ам.доллар

5 Парис Хилтон (Paris Hilton) - 300 сая ам.доллар

Хилтон зочид буудлын гэр бүлийн бизнесийн өв залгамжлагч Парис Хилтон гэж бид бүгд сонссон. Тэрбээр оролцсон олон реалити шоугаараа алдартай болж, тэдгээрээр дамжуулан өөрийн брэндийн үнэртнийг сурталчилсан юм. Парис энэ бизнесээр гурван тэрбум гаруй ам.доллар олсон гэдэг.

Парис Хилтон (Paris Hilton) - 300 сая ам.доллар

6 Оливиа Уайлд (Olivia Wilde) - 20 сая ам.доллар

Оливиа Уайлд өөрийн сэтгүүлч аав Эндрю Кокбернээс хорин сая ам.долларын хөрөнгө өв залгамжилж авах юм. Гэхдээ олон том бүтээлд тоглоод амжсан бүсгүйн хувьд энэ нь тийм ч их хөрөнгө биш байх.

Оливиа Уайлд (Olivia Wilde) - 20 сая ам.доллар

7 Кейт Хадсон (Kate Hudson) - 80 сая ам.доллар

Кейт Хадсон бол олон сая долларыг хөрөнгийн бас нэгэн нууц өв залгамжлагч юм. Түүний ээж алдарт жүжигчин Голди Хаун бөгөөд түүнээс наян сая гаруй долларын өв залгамжлахаар төлөвлөж байгаа юмсанж. 

Кейт Хадсон (Kate Hudson) - 80 сая ам.доллар

8 Дакота Жонсон (Dakota Johnson) - 14 сая ам.доллар

Grey of 50 Shades киноны гол дүр Дакота Жонсон эцэг эх Дон Жонсон, Мелани Гриффит нараас арван дөрвөн сая ам.долларын хөрөнгө өвлөх юм. Дакота Техасын Остин хотод төрж өссөн боловч Лос Анжелес хотод амьдарч, жүжигчний карьераа амжилттай үргэлжлүүлж байна.

Дакота Жонсон (Dakota Johnson) - 14 сая ам.доллар

9 Андерсон Купер (Anderson Cooper) - 110 сая ам.доллар

Андерсон Күүпер CNN-ийн 360 нэвтрүүлгийн хөтлөгчөөр олон жил ажилласан. Тэрээр мөн АНУ-ын хамгийн нөлөө бүхий гэр бүл Вандербилтийн гэр бүлийн гишүүн учраас хэдэн зуун сая ам.долларын өв залгамжлах гэнэ. Түүний ээж Глориа Вандербилт 2019 оны 6-р сард 95 насандаа харамсалтайгаар таалал төгссөн юм.

Андерсон Купер (Anderson Cooper) - 110 сая ам.доллар

10 Аманда Херст (Amanda Hirst) - 100 ам.доллар

Нью Йорк хотод загвар өмсөгчөөр олон жил ажилласан Аманда Хирст бол Хирст Корпорацийн өв залгамжлагч юм. Тэрбум доллараар үнэлэгддэг тус компани Esquire, Cosmopolitan, ESPN-ийн 20 хувь гэх мэт хэвлэл мэдээллийн байгууллагуудын томоохон хэсгийн эзэмшдэг аж.

Аманда Херст (Amanda Hirst) - 100 ам.доллар

11 Брүүк Шилдс (Brooke Shields) - 25 сая ам.доллар

Жүжигчин Брүүк Шилдсийн аав нь Америкийн бизнесмэн, Revlon-ийн гүйцэтгэх захирал Фрэнк Шилдс бөгөөд тэрбээр 25 сая ам.долларын өвийг охиндоо үлдээжээ.

Брүүк Шилдс (Brooke Shields) - 25 сая ам.доллар

12 Билли Лурдес (Billy Lourdes) - 25 сая ам.доллар

Билли Лурдес бол жүжигчин Кэрри Фишерийн охин юм. Фишер Star Wars кинонд тоглосныхоо ачаар алдарт гарсан төдийгүй, асар их хэмжээний хөрөнгө хуримтлуулж чадсан билээ. Билли Лурд харамсалтайгаар ээж, эмээгээ нэг долоо хоногийн дотор хамтад нь алдсан. Өнөөдөр ээж Билли, эмээ Дэбби Рейнолдс нарын нийт 25 сая долларын өв залгамжлагч болжээ. Тэрээр одоо Нью Йоркийн Их Сургуульд сурч байгаа аж.

Билли Лурдес (Billy Lourdes) - 25 сая ам.доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()