Орос, Норвегийн хил залгаа хоёр хотын ялгаа

2021-02-07, 14:19
8,447

Арктикийн тойрогт 2 уурхайн хот бий. Нэг нь Норвегийнх, нөгөө нь Оросынх юм. Хоёр хотын хооронд ердөө 50 км зайтай ч төрх байдлыг нь харьцуулвал дэлхийн нөгөө талд очсон санагдана. Ингээд хэсэг оросын иргэд хил гарч Норвегийн талд очсон тэмдэглэлээ цахим орчинд дэлгэснийг хүргэе.

Орос, Норвегийн хил залгаа хоёр хотын ялгаа

ОХУ нь Арктикийн бүст, Мурманск мужийн баруун хойд хэсгээр Норвеги улстай жижигхэн газраар хиллэнэ. 

Оросын талаас "орох хаалга" нь Никель хот бөгөөд эндээс гарах зам хилийн шалган нэвтрүүлэх цэгт хүргэнэ.

Норвеги мөн хилийн ойролцоо орон нутгийн захиргааны төвтэй бөгөөд тэр нь Никелээс гурав дахин цөөн хүн амтай Киркенес юм.

Цэргийн анги мэт

Оросын Никелээс Норвегийн Киркенес хүртэл ердөө нэг цаг явахад хүрнэ. Гэвч үнэндээ 150 жилээр тусгаарлагдсан юм шиг харагддаг байна.

Ингээд хилийн хоёр талд гарч үзсэн Оросуудын сэтгэгдлээс хүргэж байна. 

“Норвеги болон ОХУ-ын хилийн бүсийн онцлог шинж чанар хоорондоо маш ялгаатай. Оросын нутаг дэвсгэр дээр байхад яг л цэргийн ангид байгаа мэт. Өөр улсын хил рүү ойртоход дайнд ачигдаж буй цэрэг мэт төсөөлөгдөнө" хэмээн Яндекс сайтын нэгэн блоггер өгүүлжээ.

"Гэхдээ Норвегид ийм зүйл байхгүй. Норвегийн шалган нэвтрүүлэх цэг нь тухтай, бараг "гэрийн" гэмээр интерьертэй, тааламжтай барилга дотор байрлана. Мэдээж тодорхой шалтгааны улмаас орж ирсэн хүмүүсийг шалгах ажлыг нэлээд удаан хугацаанд хийдэг."

Норвегийн Скорсгардын хилийн шалган нэвтрүүлэх цэг

Нэрнээс нь харахад л Никель бол хүн тухтай амьдрахад зориулагдсан газар биш аж. Оросын "Норникель" нөхөрлөлийн бүрэлдэхүүнд ордог металлургийн үйлдвэр бол тус хотын амин сүнс юм.

Дайны дараах жилүүдэд хотыг "энгийн бөгөөд ойрхон" гэсэн зарчмаар ажилчдад зориулж цөөн хэдэн барилгатайгаар босгожээ. Тэдгээр нь ердийн угсармал байрууд бөгөөд тохь тухтай орчин, дэд бүтэцгүй, зөвхөн үндсэн хэрэгцээнд зориулсан нэрийн барааны дэлгүүрүүд, цэцэрлэг, сургуультай юм.

Тэр үеэс хойш 75 жил өнгөрсөн ч энд маш бага зүйл өөрчлөгдсөн. Ерөнхийдөө бүр дордсон гэхэд болно.

Зөвлөлтийн жилүүдэд Никелийн хүн ам өсч, 20 мянга хүрч байсан бол өнөөдөр Оросын мөхөж буй хотуудын нэг болсон юм. Хүн ам нь хоёр дахин буурч 10-11 болсон бөгөөд цаашдаа ч тогтвортой буурах төлөвтэй.

Олон байрнууд нь хаягдмал эсвэл "хагас хаягдмал" байдалтай. Нар мандах, жаргахыг харахаас өөр нүд баясгах зүйл байхгүй.

Хотын өнгө төрхийг дээрдүүлж буй ганц зүйл нь эндхийн уран бүтээлчдийн хаягдмал байрнууд дээр зурсан граффити зургууд юм.

Үйлдвэрлэлийн бохирдол, утаа униар нь эндхийн байгаль орчинг сүйтгэжээ. Ойр хавийн бүх модыг огтолж шатаасан учраас энд юу ч ургадаггүй.

Тиймээс энэхүү орчинг кино зураг эсвэл видео тоглоомд ашиглана л гэхээс хүн амьдрахад тохиромжтой бус ажээ.

Нутгийнхан сэтгэл санаагаа засахын тулд бүх зүйлийг хийдэг. Хэсэг залуус ойролцоох толгой дээр Hollywood гэсэн бичээс тавьжээ.

"40-50-аад оноос хойш барилгууд нь муудсаныг эс тооцвол Никель нэг их өөрчлөгдөөгүй" хэмээн нэгэн орос иргэн өгүүлэв.

Эсрэг ертөнц

Киркенес бол мөн уурхайн тосгон юм. Зөвлөлтийн бөмбөгдөлтөд бараг тэр чигтээ сүйрч, дараа нь дайны үеэр Германчууд шатаасан ч дорхноо сэргэж, Скандинавын үзэсгэлэнт тосгон болжээ. 

Энд байдаг олон үйлдвэрээс гадна Арктикийн эрс тэс уур амьсгал, дүнсгэр цаг агаар ч тосгоны сайхан өнгө төрхийг дарж чадсангүй. Энд бүх зүйл хүн рүүгээ чиглэсэн болох нь мэдрэгдэж байлаа.

Олон улсын нисэх онгоцны буудал тосгоноос 15 минутын зайд байрладаг. Оросын Никелийн оршин суугчид өөрсдийн орны нисэх онгоцны буудлаас хамаагүй ойрхон байдаг учраас ийш ирэх нь бий.  Никельтэй хамгийн ойр Оросын нисэх буудал 200 гаруй километрийн цаана орших Мурманскт байдаг болохоор тэр.

Ерөнхийдөө туйлын Киркенес бол хойд зүгийн хатуу ширүүн амьдралын хэв маягтай хот гэхээсээ илүү амралтын газартай төстэй юм. ОХУ-ын хөгжилд саад болох зүйлсийг тэд давуу талаа болгож, тосгоноо аялал жуулчлалын газар болгож чаджээ.

Хүн бүр ерөнхий ялгааг шууд хараад ойлгоно. Жишээлбэл, цэвэр цэмцгэр байдал болоод амьжиргааны түвшинг энд дурдаж болно.

Киркенесийн хашааг хороог хүртэл гол гудамж, аялал жуулчлалын цэгүүдтэй адил төгс гэрэлтүүлдэг. Мөн тус тосгоны өнцөг булан бүрийг Google Маp-ын Street View-ээр харж болно.

Энд амьдрах болсон Орос иргэн "Оросууд бид яагаад тэдэн шиг цэвэр зүйлийг эрэлхийлж болохгүй гэж" хэмээн халагласан байдаг.

Тэрбээр Орос Норвегийн ялгааг ийн ярьжээ.

“Беларусийн нутгаар дайран өнгөрөх үеэр бидэнтэй адилхан славянчууд өөрөөр амьдарч байгааг харуулна. Зам, хот тосгоны үзэмж огт өөр. Бүгдийг будаж, цайруулж, цэвэрлэсэн. Заримдаа ядуу хүмүүс таарах ч бүгд цэвэр." гэжээ.

Дашрамд хэлэхэд Норвегийн Сор-Варангер коммунын оршин суугчдын аравны нэгийг оросууд бүрдүүлдэг бөгөөд засаг захиргааны төв нь Киркенес юм. Энд гудамж, тэмдгүүдийн нэрийг хүртэл орос хэл дээр бичсэн байдаг.

Норвегид амьдрах болсон орос бүсгүй мөн сэтгэлгээний ялгааг дурджээ.

“Норвегийн хаана ч би бидний хийдэг, хотын өнгө үзэмжийг гутаадаг хачин хуванцраар хийсэн зүйл үзээгүй. Байгаа зүйлсийг тэд байгаагаар нь байлгах дуртай.

Харин манай хилийн Никельд хог хаягдлыг ашиглан хачин тоглоом хийх нь бий. Жишээлбэл хагарсан дугуйгаар хашаа хийх зэргийг нэрлэж болно.

Норвегийн талаас энэ нутаг бол цаг уурын хувьд эрс тэс, гэхдээ гэрэл гэгээтэй байшингууд, үзэсгэлэнтэй байгальтай, замтай, хэтийн төлөвтэй, бүх зүйл амьдралын төлөө бүтээгдсэн хот юм. Энд байгаа хүмүүс бүгд хийх зүйлээ мэддэг, амьдралдаа сэтгэл хангалуун байдаг.

Оросын талаас харахад амьдрал бол амьд үлдэх тэмцэл юм. Тэд таарсан бүгдээ ухаж зарж байж л амь зогооно. Хэн ч юу ч бүтээхгүй. Бид энд хаана яаж амьдраад байгаа юм бэ" хэмээн тэрбээр блог дээрээ бичсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()