1
Жессика Симпсон (Jessica Simpson)
Хэдийгээр Жессика Симпсон сайхан шүдтэй ч түүнийгээ арчилдаггүй гэнэ. Тэрбээр долоо хоногт 2-3 удаа л угаадаг аж. Шаардлага гарвал зүгээр л шүдээ гарт таарсан зүйлээр арчиж цэвэрлэдэг гэж нөхөр нь ярьсан байдаг.
2
Меган Фокс (Megan Fox)
Меган Фокс залхуугаараа зартай. Түүний дотуур хувцас том өрөөнд нь хөглөрөх нь энүүхэнд гэж найзууд нь дурсдаг юм. Мөн тэрбээр жорлонгийнхоо усыг хүртэл татдаггүй гэнэ.
3
Кристина Агилера (Christina Aguilera)
Кристина Агилера ариун цэврийн өрөөнд ороод гараа угаах дургүй. Тэрбээр нэг удаа хүндэрч гарч ирээд шууд хоол идэж байсан нь ил бослон бөгөөд фенүүд нь хүртэл түүнийг шүүмжлээд авсан.
4
Роберт Паттинсон (Robert Pattison)
Роберт Паттинсон усанд орох дургүйн дээр бохир хувцсаа маш удаан өмсдөг. Тэрбээр үүнийг хүлээн зөвгөөрсөн бөгөөд тэсэхийн аргагүй үнэртэй болох үед л шүршүүрт ордог гэсэн байна.
5
Орландо Блум (Orlando Bloom)
Орландо Блум ч мөн усанд орох дургүй. Гэхдээ тэрбээр нохойнуудтайгаа унтдаг учраас илүү дор үнэртэй болдог гэнэ.
6
Мэтью Макконахи (Matthew McConaughey)
Хэдийгээр тэрбээр Dolce & Gabbana-ийн үнэртэй усны төлөөлөгч болж байсан ч Мэтью үнэртэй усанд дургүй, байгалийн үнэрээ хадгалахыг илүүд үздэг гэжээ. Тэрбээр мөн хүмүүст үнэр нь таалагдахгүй болсон үед л усанд ордог.
7
Бейонсе ба Жэй Зи (Beyonce, Jay z)
Бейонсе болон түүний нөхөр Жэй Зи өөрсдийгөө хаан, хатан хаан шиг авч үздэг. Тиймээс тэд эдэлж хэрэглэсэн бүх зүйлээ шууд газар хаядаг бөгөөд түүний үнэтэй цайтай бүхэн нь газраар нэг хөглөрдөг гэжээ. Үүгээр зогсохгүй дуучин бүсгүй ариун цэврийн хэрэглэл, цаасаа хүртэл угаалгын хогын саванд хийдэггүй гэнэ.
8
Жулиа Робертс (Julia Roberts)
Жулиа Робертс өөр шалтгаанаар усанд ордоггүй. Тэрбээр байгалийн усны нөөцийг гамнах үүднээс зайлшгүй үед л хэрэглэдэг гэжээ.
9
Кэмерон Диас (Cameron Diaz)
Кэмерон Диас угаалгын машин хэрэглэх дургүй бөгөөд хувцсаа өмсөхийн аргагүй болсны дараа зүгээр л хаядаг аж.
10
Бритни Спирс (Britney Spears)
Бритни Спирс хэдийгээр 2 хүүхдийн ээж боловч өөрөө хүүхдээрээ гэнэ. Тэрбээр бусдын үгэнд орох дургүй, хумсаа үргэлж мэрдэг бөгөөд дэргэд нь байсан хүмүүс түүнийг яг л эрхийн тэнэг хүүхэд шиг гэж ярьдаг байна.
11
Дэвид Бекхэм (David Beckham)
Байнга хумсаа мэрдэг тэрбээр нэг удаа шүдний завсраа хумсны хэлтэрхийтэй байж байгаад баригдсан юм.
12
Сара Жессика Паркер (Sarah Jessica Parker)
Сара Жессика Паркер мөн хумсаа мэрэх дуртай. Гэвч тэрбээр нэг удаа бүр хуруунаасаа цус гартал нь мэрсэн нь "The Sex and the City" цуврал дээр нь үзэгдсэн юм.
13
Холли Берри (Halle Berry)
Холли Берри уруулаа хазах дуртай. Энэ нь халуухан санагдаж болох ч нөхөр нь хүртэл арай хэтэрхий хазалдаг болохыг нь шүүмжилсэн байдаг.
14
Жастин Тимберлейк (Justin Timberlake)
40 гарсан хэдий ч Жастин Тимберлейк хамраа ухах дуртай хэвээр. Тэрбээр энэ тухай "Миний хамарт юм байгаа бол түүнийг авч байж л санаа миинь амардаг" гэж ярьсан байна.
15
Брэд Питт (Brad Pitt)
57 настай тэрбээр хамраа мөн ухах дуртай бөгөөд үүнээсээ болж зураг авалтын талбай дээрээс нэг биш удаа хөөгдсөн юм.
16
Кэти Перри (Katy Perry)
Кэти Перри бусдаас ичдэггүй нэгэн. Энэ нь давуу тал болж болох ч тэрбээр олны дунд байх даа хийгээ гаргах дуртай ажээ.
17
Жош Хатчерсон
"The Hunger Games" кинонд хамтран тоглосон жүжигчид түүнийг байнга хэхэрч байдаг тухай гомдоллосон байдаг.
18
Алишиа Сильверстоун (Alicia Silverstone)
Алишиа Сильверстоун бусдын адил хүүхэдтэйгээ цаг өнгрөөх дуртай. Гэвч тэрбээр нэг удаа 10 сартай хүүхдийнхээ аманд өөрөө зачилсан хоолоо хийж байгаа бичлэг тархсан байна. Тэрбээр хүүхэд нь шүдгүй учраас ингэж хооллохоос өөр арга алга гэж мэдэгдсэн юм.
19
Рианна (Rihanna)
Рианна орчин үеийн залуусын адилаар утаснаасаа салдаггүй. Гэвч тэрбээр өдөрт 10-аас дээш цаг утсаа "маажиж" өнгрөөдөг учраас энэ нь зуршил биш дон болсон бололтой.