Нурууны бөгтөр засах энгийн дасгал

Дэлхий даяар цар тахал дэгдсэн энэ үед хэн хүнгүй өдөржин дэлгэцийн өмнө суух болсноор хүмүүс хөдөлгөөний дутагдал, стресс, нурууны өвчин зэрэг асуудлуудтай энгийн үеэсээ ч илүү тулгарах боллоо. Ялангуяа нуруу бол хүн, амьтны биеийн гол тулгуур болдог учир нуруу, нугасны эмгэгээс үүдэж дотор эрхтэн, булчинд эмгэгт өөрчлөлтүүд гардаг байна. Тиймээс та бүхэнд энэ удаа нуруу мурийхаас сэргийлэх, бөгтөр засахад туслах дасгалыг хүргэе.

Нурууны бөгтөр засах энгийн дасгал

Бөгтөр нуруу нь ерөнхийдөө буруу суулт болон нуруу, далны булчин сул байгаагаас шалтгаална. Тиймээс фитнесст явж мөр, нуруугаа хөгжүүлэх нь бөгтийлтийг арилгах үр дүнтэй.

Гадуур зарагддаг бөгтөр засах бүснүүд нь үнэндээ хөдөлгөөн хязгаарлаж, булчинг улам сулладаг тул төдийлөн үр дүнгүй байдаг.

Юун түрүүнд,  нуруугаараа хананд наалдан зогсох хэрэгтэй. Дараа нь эрүүгээ боломжтой хэмжээгээр доошлуулан цээжиндээ хүргэж, нуруугаа цэхлэн хананд наагаарай. Эрүүгээ доошлуулахад танд хэцүү байвал хүзүүний ард дэр байрлуулж болно.

Ийнхүү байрлалаа зөв авч дараах дасгалыг дагаж хийгээрэй.

  • Алгаа доош харуулан, хоёр гараа 45 градусаар дэлгээд, нисэж буй мэт дэвээрэй. (дор хаяж 10 удаа)
  • Үүний дараа дасгал эхэлсэн байрлалаа авч, алгаараа 2 чихээ дарах маягаар мөн 10 орчим удаа дасгалыг даган хийх
  • Дасгалыг хийхдээ эрүүг доошлуулсан хэвээр байх бөгөөд нэг гараа дээш өргөж, улмаар хоёр гараа сөөлжлөн, дээш мацаж буй мэт хөдөлгөөнийг 10 орчим удаа давтана.

Энэ дасгал мөн өдрийн туршид суугаа ажил хийж буй та бүхний нурууны чилээг гаргаж, хөшүүн байдлыг арилгах болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()