Жүжигчин бүсгүй болон түүнээс 22 насаар ах Цүёши Такаширо нар гэрлэлтийн өмнөх гэрээ байгуулсан талаар Өмнөд Солонгосын JTBC телевизийн сувгаар мэдээлж байсан юм.
"Нэг литр нулимс" тэргүүтэй олон алдартай киногоороо сая сая хүнд танигдсан энэхүү жүжигчин 2009 онд хуримаа хийсэн ч төд удалгүй гэр бүл цуцлуулах тухай шуугиан дэгдсэн билээ.
Ийнхүү салах явцад тэдний байгуулсан гэрээ ил болж, санаанд оромгүй заалтууд нь жинхэнэ олны нүдийг орой дээр нь гаргасан хэрэг болов.
Үүнд түүний эр нөхөр болох Цүёши Такаширо өөр бүсгүйтэй болзоонд явах бүртээ Эрикад 79 мянган ам.доллар төлөх ёстойгоор барахгүй, өөр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон бол энэ дүнг хоёр нугалж эхнэртээ өгнө хэмээн тохиролцсон байжээ.
Ийнхүү хууран мэхлэлт, араар тавилт үйлдсэн ч түүний нөхөр төлбөрөө шилжүүлж, өрөө төлсөн бол Эрика бүх явдлыг болоогүйд тооцож, энгийн амьдралаа үргэлжлүүлнэ гэж заасан байв.
Үүгээр зогсохгүй, хосууд сард таваас илүү удаа бэлгийн хавьталд орсон тохиолдолд 22 насаар ах нөхөр нь залуухан эхнэртээ нэмэлт мөнгө төлөх учиртай байсан нь илчлэгдсэн байна.
Энэ замаар Эрика 4 мянган ам.доллар нөхрөөсөө авсан байсан ч хүмүүсийг хамгийн их гайхшруулаад байгаа зүйл бол эдгээр заалтуудыг хүлээн зөвшөөрч түүнтэй гэрлэсэн Цүёши Такаширо юм.