Хачирхалтай шаардлагаар туслахуудаа хамгийн их зовоодог алдартнууд

Алдартнуудыг олон сая хүмүүс шитэн биширдэг боловч тэднийг ч бас алдаа дутагдалтай хүн гэдгийг мартаж болохгүй. Хувь хүн л болсон хойно тэдэнд сул болон онцлог тал байх нь мэдээж. Тэгвэл зарим алдартнууд дэндүү хүнд шаардлагатай эсвэл зүгээр л муухай ааштайгаасаа болж туслахуудаа зовоодог байна.

Хачирхалтай шаардлагаар туслахуудаа хамгийн их зовоодог алдартнууд

1 Райан Гослинг (Ryan Gosling)

Райан Гослинг хамтран ажиллаж байгаа хүмүүсээрээ тоглоом хийх дуртай нэгэн аж. Гэхдээ түүний тоглоом нь шоглоом болох нь илүүтэй аж.

Райан Гослинг (Ryan Gosling)

2 Ариана Гранде (Ariana Grande)

Ариана Гранде өөрөө алхмааргүй үед туслахууд нь түүнийг гар дээрээ тэвэрч авч явдаг. Жишээлбэл, бэлтгэл хийсний дараа туслах нь түүнийг тайзан дээрээс машин руу өргөж явах ёстой гэнэ. Үүнийг түүний хэд хэдэн туслах хүлээн зөвшөөрсөн боловч Ариана өөрөө үгүйсгэдэг. 

Ариана Гранде (Ariana Grande)

3 Женнифер Лопез (Jennifer Lopez)

Лопезийн хуучин ажилтнууд түүнийг ажилчдаас маш их зүйл шаарддаг бөгөөд долоо хоногийн зургаан өдөр, өдрийн 12 цаг ажиллуулдаг боловч ажилтнууддаа хангалттай цалин өгдөггүй гэж баталжээ. Үүнээс гадна нэг удаа Ж-Ло түүнээс гарын үсэг хүссэн ажилтныг халж байсан удаа бий гэнэ. Магадгүй тэр өөрөө Манхэттенд үйлчлэгчээр ажиллаж байсан үеэ мартсан бололтой.

Женнифер Лопез (Jennifer Lopez)

4 Жейсон Момоа ба Лиза Боне (Jason Momoa, Lisa Bonet)

Жейсон Момоа ба Лиза Боне нарын талаар гомдол гаргах ажилтан байдаггүй бөгөөд тэдэнтэй хамтарч ажилласан хүмүүс бүгд найз нөхөд болдог гайхалтай хүмүүс гэдгийг санал нэгтэйгээр баталдаг. Гэхдээ тэдний "зэрлэг" хүүхдүүд ойрхон байвал нөхцөл байдал өөрчлөгдөх аж. Энэ гэр бүлд ойр байдаг эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Жейсон, Лиза нар хүүхдүүдийнхээ хүссэн бүхнийг нь биелүүлж, бүрэн эрх чөлөөт амьдралын хэв маягаар амьдрах боломж олгодог байна. Тэд хүүхдүүддээ юуг ч хориглодоггүй тул сахилгагүй жаалууд ойрхон ажилладаг хүмүүсийн хар дарсан зүүд болдог гэнэ. 

Жейсон Момоа ба Лиза Боне (Jason Momoa, Lisa Bonet)

5 Шарлиз Терон (Charlize Theron)

Шарлиз Терон шоу бизнест хөл тавьсан цагаасаа хойш тэрээр их хэмжээний хөрөнгө босгож, дээдсийн хүрээлэлд багтаж чадсан бөгөөд үүнээс болж зан нь хувирсан бололтой. Түүнтэй ойр хүмүүсийн баталснаар Шарлиз хамгийн муухай ааштай оддын нэг гэнэ. Тэрээр өөрийгөө ажилтнуудаасаа дээгүүр тавьдаг тул эдгээр хүмүүстэй шууд харилцаа үүсгэдэггүй, ерөнхийдөө тэднийг дэргэд нь байгаа гэдгийг ч үл тоодог аж. Үүний оронд тэрээр ажилтнуудад тэмдэглэл бичиж үлдээдэг.

Шарлиз Терон (Charlize Theron)

6 Лэди Гага (Lady Gaga)

Дуучны дэргэд хоёр жил ажилласан хуучин туслах нь 2011 онд түүний эсрэг шүүхэд гомдол гаргаж, илүү цагаар ажилласныхаа төлөө 400 мянган долларын нөхөн төлбөр шаардсан юм. Тэрбээр Лэди Гага өөрийг нь жинхэнэ боолын хөдөлмөр эрхлүүлсэн гэж хэлээд, түүнийг өдөр шөнөгүй ажиллуулж, байнга хажууд байхыг (мөн мөсөн усанд орохдоо), алчуураар үйлчлэхийг, 20 цүнх ачаа тээшийг нь өргөж явахыг, тэр бүү хэл утсаа өдөр шөнөгүй нээлттэй байлгахыг шаарддаг байсан гэнэ. 

Лэди Гага (Lady Gaga)

7 Майли Сайрус (Miley Cyrus)

Дуучин Майли Сайрус амьтанд хайртай гэдгээрээ алдартай. Тэрээр гэртээ бүхэл бүтэн амьтны хүрээлэнтэй бөгөөд гэрийн ажилчдын ярьснаар амьтад торгүй, чөлөөтэй зугаалах эрхтэй байдаг гэнэ. Амьтад аз жаргалтай байх нь сайхан ч амьтны хүрээлэн болсон гэрийг цэвэрлэх үүрэг түүний ажилтнуудад оногддог аж. 

Майли Сайрус (Miley Cyrus)

8 Жорж Клуни (George Clooney)

Жорж Клуни архиныхаа цуглуулгад маш харам бөгөөд түүний эрдэнүүдийг хулгайлж уусан хэргээр ажилтнуудаа байнга сэжиглэдэг гэнэ.

Жорж Клуни (George Clooney)

9 Кристиан Бэйл (Christian Bale)

Кристиан Бэйл мөн тэжээвэр амьтанд хайртай нэгэн юм. Харин тэрээр амьтдын бохирдуулсан бүхнийг цэвэрлэх ажлыг ажилчиддаа даалгадаг гэнэ. Жүжигчний өмнөх туслах Харрисон Чунг нэгэн ярилцлагадаа Бэйлийг бүхэлдээ "ялзарсан" гэж хэлсэн байдаг. Гэхдээ энэ үг түүнийг муухай ааштай гэсэн утгатай биш, харин гэр орон нь шууд утгаараа ялзарсан мэт хаа сайгүй амьтны үнэр нэвчсэн байдаг аж.

Кристиан Бэйл (Christian Bale)

10 Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)

Суут ухаантан ба галзуу солиотын хооронд төө хүрэхгүй зай байдаг бөгөөд Гвинетийг тэр зайнд гацсан нэгэн гэхэд худал үг болохгүй юм. Тодруулбал, түүний Goop брэнд сүүлийн жилүүдэд хүний санаанд орохооргүй зүйлс борлуулж эхэлсэн билээ. Харамсалтай нь Гвинетийн ажилчид нь л энэ бүхний хүнд ачааг үүрч байгаа бололтой. Тэрээр ихэвчлэн хачин жигтэй гэмээр зүйлс шаарддаг учир түүнтэй хамтарч ажиллахад ихээхэн төвөгтэй байдаг гэнэ.

Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)

11 Бритни Спирс (Britney Spears)

Бритни Спирсийн байрлаж байсан хувийн байшингийн ажилчид болон зочид буудлын ажилтнууд дуучин бүсгүйг аймшигтай зуршилтай гэж удаа дараа мэдээлж байсан. Тэрээр үе үе түргэн  хоолоор өөрийгөө тайвшруулах дуртайг хүн бүхэн мэддэг. Түүний байрласан газрын орон дотроос идээд хаясан тал гамбургер, хөгцөрсөн шарсан төмс гэх мэт зүйлс олдох нь энгийн үзэгдэл гэнэ. 

Бритни Спирс (Britney Spears)

12 Сандра Буллок (Sandra Bullock)

Сандра Буллок хувийн амьдралаа олон нийтийн анхаарлын төвд байлгахгүйг хичээдэг. Гэхдээ түүний ажилчдын хувьд асуудал өөрөөр эргэнэ. Тэд сониуч папарацци нарыг хаа ч байсан хамаагүй олж зайлуулах үүрэг хүлээдэг гэнэ. Олны нүднээс зайдуу байхыг хүссэн жүжигчин папараццид өртвөл ажилчдадаа аймшигтай уурладаг аж. 

Сандра Буллок (Sandra Bullock)

13 Эллен Деженерис (Ellen DeGeneres)

Ток шоуны од Эллений доор ажиллаж байсан бараг бүх хүн гомдолтой байдаг аж. Эдгээр хүмүүсийн хэлснээр бол Эллен камерын өмнө зогсоогүй байхдаа үнэхээр харгис, хувиа хичээсэн нэгэн болж хувирдаг гэнэ. Ажлын байрны таагүй орчин бүрдүүлж, дэргэдээ байгаа хүмүүст танхайрсан гэх цуурхал хэвлэлээр цацагдсанаар Эллен уучлалт гуйж байсан удаатай. 

Эллен Деженерис (Ellen DeGeneres)

14 Жонни Депп (Johnny Depp)

Өмнө нь Жоннигийн дэргэд ажиллаж байсан хүмүүсийн хэлж байгаагаар тэр дүрдээ нэг л орсон бол зураг авалт дуустал гардаггүй гэнэ. Тэрбээр доод албан тушаалтнуудтайгаа ярилцахдаа ч Жоннигийн хувиар биш, Эдвард Скиссорхандс, ахмад Жек Спарроу, Геллерт Гринделвальдын хувиар харьцдаг. Уран бүтээлчийн онцлогийг харгалзан үзэж, түүнийг ойлгох шүтэн бишрэгчид байх ч дэргэд нь ажиллаж буй хүмүүст төдийлөн таатай байдаггүй бололтой.

Жонни Депп (Johnny Depp)

15 Тейлор Свифт (Taylor Swift)

Тейлор Свифт мууранд хайртай нэгэн. Харин түүний муураа хайрлах хайр арай л хэтэрсэн гэдгийг үйлчлэгч нар нь хэлжээ. Тэйлорын байшин бүхэлдээ муурны үсээр дүүрсэн байдаг бөгөөд хэр олон хүн хэчнээн их хичээсэн ч бүрэн цэвэрлэж чаддаггүй байна. 

Үүнийг гэхдээ мууранд хайртай хүмүүс төвөггүй ойлгоно байх. 

Тейлор Свифт (Taylor Swift)

16 Кристен Стюарт (Kristen Stewart)

Кристен Стюартын гэрт ажиллаж байсан хүмүүс түүний тамхи татах зуршлыг шүүмжилдэг. Тэрбээр цэцгийн савнаас эхлээд хөргөгч хүртэл хаа сайгүй тамхины иш үлдээдэг гэнэ.

Кристен Стюарт (Kristen Stewart)

17 Мадонна (Madonna)

Хэдэн жилийн өмнө Мадоннагийн гэрт ажилладаг байсан хүн түүний солиотой шаардлагын талаар фэйсбүүкээр гомдоллож байжээ. Тэрбээр нарийвчлан яриагүй боловч 2009 онд Мадонна ганцхан долоо хоногт таван ажилтнаа халсан гэж мэдэгдсэн байна. Түүний яг юу шаарддаг нь тодорхойгүй ч үйлчлэгч нараа дорд үздэг нь эндээс ойлгомжтой аж.

Мадонна (Madonna)

18 Женнифер Энистон

Ихэнх хүмүүс 51 насандаа Женнифер Энистонтой адилхан сайхан харагдахыг мөрөөддөг. Тэр ч үүнийг мэддэг бололтой. Үүнээс болоод тэр ажилтнуудынхаа дэргэд хүртэл нүцгэн явж, сайхан биеэ гайхуулдаг аж. Мэдээжийн хэрэг, хүн өөрийн гэртээ хүссэн зүйлээ хийж болох ч Женнифер гэрийн ажилчдынхаа дэргэд дэндүү ил задгай байдаг аж. Түүнтэй ойр хүмүүсийн ярьснаар тэрээр ихэвчлэн бикинитэй хаалгаа тайлж, хашаандаа огт хувцасгүй биеэ наранд шардаг гэнэ. Энэ байдлаар тэрээр өөрийн ажилчдаа эвгүй байдалд оруулах нь энгийн үзэгдэл юм. 

Женнифер Энистон

19 Том Хэнкс (Tom Hanks)

Том Хэнксийн талаар хэн ч муу үг хэлдэггүй боловч урьд нь түүнтэй ажиллаж байсан хүмүүс Томд нэг муу зуршил байдгийг онцолж байв. Тэрбээр хуучин бичгийн машин цуглуулдаг бөгөөд түүгээрээ байнга юм шивж, стрессээ тайлдаг. Тиймээс гэрт нь байнга бичгийн машины чанга шивэх шуу хадаж байдаг гэнэ.

Том Хэнкс (Tom Hanks)

20 Анжелина Жоли (Angelina Jolie)

Жоли бол тун өндөр шаардлагтай нэгэн. Хуучин ажилчид нь түүнийг гэртээ байхдаа хүүхдүүдээ дураар нь тавьдаг болохыг нь, мөн тэдний талаар ямар нэг сөрөг зүйл ярихыг хориглодог гэж баталж байв. Нэмж дурдахад, Жоли ажилчдадаа өөрийнхөө бүх киноны талаар магтаал хайрлахыг албаддаг бөгөөд дургүй байсан ч хамаагүй ямар нэг сайн зүйл хэлэхийг шаарддаг гэнэ.

Анжелина Жоли (Angelina Jolie)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()