Лаура багаасаа буруу хооллож хэвшсэн тул хүүхэд байхын өдөр ирэх тусам жин нэмсээр байсан аж.
Улмаар жин нь 108 кг хүрч энэ хэвээрээ үргэлжлүүлж идсээр байвал ходоодны амсар боолгох мэс засал хийлгэх шаардлагатай болж магадгүй гэж эмч нар анхааруулсан байна.
Хамгийн сонирхолтой нь тэрээр жингээ хаяхын тулд огтхон ч хичээгээгүй гэнэ.
Харин Лаура хоёр жилийн хугацаанд 57 кг хасаж чаджээ.
Лаурагийн зуршил хүүхэд байхаас нь тогтсон бөгөөд амттан ихээр иддэг, чихэр шоколадгүйгээр өдрийг төсөөлдөггүй байсан гэнэ. Үүнээс болж бяцхан охин ердөө аравхан насандаа 64 кг жинтэй болсон байв.
Түүнийг 21 нас хүрэхэд түргэн хоол, амттан идэх дуршил нь улам бүр нэмэгдсэн гэнэ.
Гэвч 2017 оны төрсөн өдрийнхөө өмнөхөн Лаура эрүүл хооллох шийдвэр гаргасан нь мэдэгдэхүйц үр дүн авчирсан байна.
Лаура 12 настайгаасаа жин хасахад туслах бэлдмэл хэрэглэж эхэлсэн боловч эцэст нь бүр ч их өлсөх болсон аж.
Тэрээр биедээ хэдийн дасал болсон чихэр шоколадыг органик хүнс болох ногоо, жимс жимсгэнээр орлуулж эхэлсэн гэнэ.
Мөн Лаура лабрадор үүлдрийн Мисси нохойгоо салхилуулан өдөр бүр алхаж, эрүүл хооллох болсноор 4 сарын дотор 30 кг хасаж чадсан байна.
Урьд өмнө нь хэзээ ч байгаагүй эрч хүч, тамир тэнхээтэй болсноо мэдэрсэн тэрээр фитнесст явж эхэлжээ.
Одоо тэр 51 кг болж, хэвийн жиндээ очсон байна.
Түүний хувьд энэ бүхнийг бүтээхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн амьтан бол яахын аргагүй Мисси гэнэ. Өдөр бүр Миссигийн хамт гарч салхилдаг байсан нь түүнд эрүүл мэнд болоод сэтгэл санааны маш том дэмжлэг болсон аж.