19-р зууны Лондон хотын ядуус дэлхийн анхны баримтат гэрэл зурагчны дуранд...

Энэхүү гэрэл зургийн цуглуулга нь 1873-1877 оны Лондон дахь эгэл жирийн амьдралыг өгүүлэх бөгөөд нийгмийн баримтат гэрэл зургийн төрөлд хийсэн анхны бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог байна. Цуглуулгыг гаргахдаа гэрэл зурагчин Жон Томсон (John Thomson), сэтгүүлч Адольф Смит (Adolph Smith) нар Лондон дахь ядуусын амьдарч буй нөхцөл байдлыг гэрэл зургийн тусламжтайгаар илэн далангүй харуулахыг хүссэн аж.

19-р зууны Лондон хотын ядуус дэлхийн анхны баримтат гэрэл зурагчны дуранд...

Жон Томсон 1837 онд Шотландад төрсөн бөгөөд анхны баримтат гэрэл зурагчдын нэг байсан юм. Тэрээр хэд хэдэн зургийн төслөө гүйцэлдүүлэхийн тулд хүнд нөхцөлд ядарч туйлдсан хэцүүхэн аялал хийсэн боловч урам зориг нь мохошгүй нэгэн байв. Томсон Хятадаар хэрэн хэсүүлчилсээр арав гаруй жилийг энэ улсыг судлахад зориулж, дараа нь Камбожийн эртний бүтээлүүд (1867), Хятад ба хятад хүмүүсийн зураглал (1873-74), "Малакка" зэрэг хэд хэдэн номонд өөрийн аяллын гэрэл зураг, бичвэрүүдийг нийтэлжээ.

Харин буцаж ирснийхээ дараа Томсон Лондон дахь гудамжны амьдрал (1877) нэртэй нийгмийн баримтат гэрэл зургийн төрлийн төсөл гаргасан аж. 

XX зууны дунд үе гэхэд нийгэм дэх ядуусын тухай ойлголт өөрчлөгдсөн байв. Өмнө нь ёс суртахууны хувьд доогуур гэж тооцогдож байсан ядуу хүмүүс энэ цагт судалгааны болон буяны объект болжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()