Ихэнх хүмүүсийн хувьд цөл нь өндөр элсэн манхан, кактус, мөлхөгч амьтадтай газар мэт төсөөлөгддөг шүү дээ. Гэсэн хэдий ч элс нь Сахарын зөвхөн 15 хувийг эзэлдэг бөгөөд ихэнх газар нь чулуурхаг байдаг.
Хэдийгээр энэ бүс нутаг бусад газартай харьцуулахад амьтны аймгаар баялаг нутаг биш. Гэвч энд нийтдээ 4 мянга орчим зүйл байдаг бөгөөд тэдний дунд хөхтөн амьтад бий. Эдгээр оршин суугчдын ихэнх нь шөнийн амьдралтай. Өдрийн турш тэд аагим халуунаас нуугддаг. Өдрийн наранд цөлийн дундаж температур цельсийн 30 хэмээс дээш гарч шөнөдөө 0, бүр заримдаа -10 хэм хүртэл буурдаг.
Мэдээжийн хэрэг, энэ уур амьсгал нь ихэнх ургамлын хувьд таатай биш юм. Гэсэн хэдий ч эрдэмтэд Сахарт 30 орчим ургамлын зүйл бий гэж тооцдог. Температурын хэт туйлшрал нь чулуулагт ч гэсэн хор хөнөөлтэй бөгөөд хэт халуунд байсан чулуу хүйтэнд хагарч элс болж хувирдаг. Тиймээс цөлийн элс улам бүр нэмэгддэг ба өнөөгийн гүн нь 150 метр юм.
Гэсэн хэдий ч Сахар үргэлж ийм байсангүй. Цаг уурын мэргэжилтнүүд 10 орчим мянган жилийн өмнө Сахарын нутаг үржил шим сайтай, тэгш тал байсан гэж үздэг. Үүнийг дагаад олон тооны амьтан ч гэсэн энд байсан хэрэг. Энэ бол дэлхийн цаг уурын огцом өөрчлөлтөөс болж, элсэн цөл үүсдэг гэдгийн нотолгоо юм. Гэхдээ хамгийн чухал нууцыг задлахын тулд энэ цөлийн гүн рүү нэвтэрч орох хэрэгтэй. Сахарын эрдэнэ тэнд л нуугдаж байх учиртай.
Бага хур тунадасны улмаас цөлийн гадаргуу дээр маш бага ус байдаг боловч элсний доор гүний усны асар том усан сан байдаг. Эдгээрийн ачаар Сахарт олон олон баян бүрд бий болдог. Улмаар тус улсын бүх томоохон хотуудын усны хэрэглээг 1996 он хүртэл хангадаг байжээ. Хүн төрөлхтний бүтээсэн их гол хэмээх энэхүү агуу систем нь өдөр бүр 6.5 сая шоо метр ундны ус дамжуулдаг. 2008 онд үүнийг Гиннесийн дээд амжилтын номонд бүртгүүлж, хамгийн том усжуулалтын төсөл гэж хүлээн зөвшөөрсөн.
Сахарын гүний усны түвшин дээр байрладаг хэд хэдэн улс энэхүү үнэт шингэнийг олборлож байна. Энэ тал дээр хамгийн амжилттай яваа нь Судан, Чад, Египет, Ливи зэрэг орнууд юм. Ливийн уст давхарга илүү өргөн хүрээтэй байдаг. 1970-аад оноос хойш гүний усыг эндээс олборлож эхэлсэн. 1983 онд Ливийн усгүйжсэн суурин газруудад ундны ус хүргэх томоохон төсөл дээр ажил эхлэв. Хүний гараар бүтсэн агуу гол нь 1300 худаг, 0.5 км гаруй гүнээс гадна олон тооны ус дамжуулах хоолой, усан сангаас бүрдэнэ. Сахарын элсний доор уст давхарга байхгүй бол энэ бүхэн боломжгүй байх нь мэдээж.
Хэрэв та Сахарын цөлтэй холбоотой бусад гайхалтай баримтуудыг мэдэхийг хүсвэл доорх холбоос дээр дарна уу.
~Сахарын уудам цөлд нуугдсан 10 гайхалтай зүйл~