1
Синтетик биологи
НҮБ цаг уурын өөрчлөлтийг өнөө үеийн хамгийн чухал асуудлуудын нэг гэж үзэж байсан ч Таллин зарим аюултай зүйлс биднийг илүү хурдан мөхөлд хүргэнэ гэж үзжээ.
Эдгээр аюул заналхийллийн нэг нь синтетик биологи юм. Үүгээр урьдчилан тодорхойлсон шинж чанар, чиг үүрэг бүхий биологийн системийг боловсруулдаг байна. Түүний хэлснээр хүмүүс синтетик биологийн хүчээр манай гариг дээр хэзээ ч байгаагүй зүйлийг бүтээж чаддаг болох гэнэ. Тэгэхээр манай байгальтай огт авцалдахгүй зүйлс гарч ирснээр бидний оршин тогнолд шууд заналхийлэх аж.
2
Үл мэдэгдэх зүйлс
Таллин үл мэдэгдэх, бидний ойлгож чадахгүй зүйлс байдаг гэж үздэг.
Үүний нэг нь саяхан гарч ирсэн цар тахал юм. Билл Гейтс ийм зүйл болохыг хэдэн жилийн өмнө таамаглаж байсан ч коронавирусээс илүү аюултай тахал гарч ирэх магадлал өндөр хэвээр байна. Гэхдээ ганц тахал өвчин биш "үл мэдэгдэх зүйл" гэдэг нь бидний төсөөлж ч чадахгүй нөхцөл байдал юм. Бид хичнээн их бэлтгэсэн ч тийм зүйлтэй амар тэмцэж чадахгүй.
3
Хиймэл оюун
Хиймэл оюун хүн төрөлхтөнд том заналхийлэл учруулах зүйл хэмээн эртнээс яригдаж ирсэн. Энэ үүднээс Таллин хиймэл оюуны технологийг аюулгүй хэмжээнд хөгжүүлэхээр олон сая доллар зарцуулж байгаа гэнэ.
Жишээлбэл, тэрээр хиймэл оюун ухаанд суурилсан технологи боловсруулдаг DeepMind стартап компанид хөрөнгө оруулалт хийжээ. Түүнээс гадна тэрээр Оксфорд, Кембрижийн их сургуулиудад оюун ухааны аюулгүй байдлын судалгаанд хөрөнгө оруулалт хийсэн гэнэ.
Үүний зэрэгцээ Таллин хиймэл оюун ухаан 10, 20, 100 жилийн дараа ямар байхыг урьдчилан таамаглах боломжгүй гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа хиймэл оюун ухаан аль хэдийн өөрийн гэсэн хиймэл оюун ухааныг бий болгож чаддаг болсон үед цаашаа яаж хөгжих нь маш тодорхойгүй болжээ.
Эцэст нь тэрбээр супер оюун ухаан (хиймэл оюун хүнээс ухаантай болох) бий болно гэдгээс эмээж байгаагаа хэлсэн байна.