Ядуу айлын хүүхдүүдийг сургуульд оруулж өгдөг Бангладеш гэрэл зурагчны төсөл

Нар жаргах үзэгдэл эсвэл загвар өмсөгчийн гоо үзэсгэлэнг камерынхаа дуранд буулгахаас өөр зүйлгүй гэрэл зурагчид олон бий. Тэгвэл тэдний зарим нь ажлынхаа үр шимээр бусад хүмүүст үнэхээр чин сэтгэлийн тус хүргэж чаддаг байна. Тодруулбал, Бангладешийн гэрэл зурагчин Акаш (Akash) нэн ядуу өрхийн хүүхдүүдийг боловсрол эзэмшүүлэхийн тулд сургуульд сургаж, санхүүгийн тусламж үзүүлдэг. Ийнхүү тэрээр бүтээлүүддээ хүүхдүүдийн өөрчлөлтийг баримтжуулан харуулдаг байна. 

Ядуу айлын хүүхдүүдийг сургуульд оруулж өгдөг Бангладеш гэрэл зурагчны төсөл

Акаш бол Бангладешийн нийслэл Дакка хотод төрсөн олон улсын гэрэл зурагчин юм. Ажлынхаа хүрээнд тэрээр дэлхийн улсуудад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд Vogue, Time, Sunday Times, Der Spiegel, The Guardian, Marie Claire болон бусад сэтгүүлүүдийн нүүрэнд бүтээлүүддээ хэвлүүлж байв. Мөн Акаш хэвлэлд ажиллахаас гадна өөрийн санаачилсан хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлдэг байна. Тэдгээрийн нэг нь хүүхдийн хөдөлмөрийн асуудалд чиглэсэн байдаг.

India Times сонинд бичсэнээр Бангладешийн 4.8 сая хүүхэд буюу 5-14 насны хүүхдүүдийн 12.6% орчим нь өөрсдийгөө тэжээх эсвэл гэр бүлдээ туслахын тулд хөдөлмөр эрхлэхээс өөр аргагүй нөхцөлд амьдардаг байна.

Сургуульд сурдаг болоод хүүхдэд ямар өөрчлөлт гарч байгааг тэрээр харуулахыг зорьжээ

Акаш өөрийн хөрөнгөөр хүүхдүүдийн сургалтын төлбөрийг хариуцдаг

Гэрэл зурагчин хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлтийг зогсоож, сурах боломжоор хангадаг.

Түүний ачаар хүүхдүүдэд боловсрол эзэмших хувь тохиосон

Зураг бүрт хүүхдүүдийн өөрчлөлтийг харуулах аж

Акашийн тусламжаар өдгөө 30 хүүхэд сургуульд сурч байна

Акаш цаашдаа ч олон олон хүүхдүүдэд туслах зорилготой гэнэ

Тэдний хувьд Акашийн тусламж бол ядуурлаас аврагдах цор ганц боломж байж болох юм

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()