Бүсгүйчүүдийн дунд дэлгэрсэн гоо сайхны хачирхалтай трэндүүд

"Будаач, будаач гэхээр сахлаа будав" гэдгээр орчин үеийн хүмүүс бусдаас содон харагдаж, олноос онцгойрохын тулд янз  бүрийн хачирхалтай зүйлсийг сэтгэх болжээ. Цагийн аясаар аливаа зүйлс хувирч өөрчлөгдөх нь үгүйсгэхийн аргагүй үнэн боловч дэндүү гэмээр зүйлс ч тэр дунд байх нь олонтаа. Өнөөдөр та бүхэнд тэдгээр хачирхалтай трэндүүдээс хүргэхээр бэлтгэлээ.

Бүсгүйчүүдийн дунд дэлгэрсэн гоо сайхны хачирхалтай трэндүүд

1 Биений суурь будаг

Суурь будгийг зөвхөн нүүрэндээ биш, бас биедээ түрхэх хэрэгтэй гэсэн үзэл дэлгэрэх болжээ. Гэхдээ ийм зүйл Америкт эртнээс түгээмэл хэрэглэгддэг болсон байна. Жишээлбэл, Ким Кардашианы гоо сайхны бүтээгдэхүүний KKW Beauty брэнд нь бүхэл бүтэн биеийн суурь будгийг цуглуулгатай байдаг.

Биений суурь будаг

2 Сэвх зурах

Олон жилийн турш эмэгтэйчүүд сэвхтэй төрөл бүрийн аргаар тэмцэж ирсэн. Гэхдээ Азийн гоо сайхны ертөнцөд сэвх нь маш үзэсгэлэнтэй, загварлаг харагдуулдаг зүйл гэдэгт итгэх болсон бөгөөд хэрэв танд байхгүй бол та зүгээр л харандаагаар зурж болно. Үүний гол эх үүсвэр нь Өмнөд Солонгос гэнэ. 

Сэвх зурах

3 Хавдсан зовхи

Энэ нь мөн Солонгосоос эхэлсэн. Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид ooynau aegyosal буюу "дур булаам хаван" эсвэл "инээж буй нүд" гэж нэрлэдэг байна.

Солонгосын гоо сайхны ертөнц ийм төрлийн будалт нь эмэгтэй хүнийг маш хөөрхөн болгодог гэж үздэг. Ийм нүдтэй болно гэвэл өө дарагч, ягаан өнгийн тен байхад л хангалттай.

Хавдсан зовхи

4 Галалзсан нулимс

Эмэгтэй хүн сайхан алхаж, хооллож, ярьж, бүр... хөөрхөн уйлах ёстой болов. Энэ бол олон нийтийн сүлжээн дэх өөрсдийгөө "Euphoria" цувралын нэрээр нэрлэсэн артистуудын онол юм. Тиймээс #glittertears хэмээх hashtag ашиглан та зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдийн нүдэн доор гялалзсан нулимс байхыг харж болно.

Галалзсан нулимс

5 Бөмбөлөгтэй хумс

Бөмбөлөгтэй хумсыг зөвхөн лакаар будаад зогсохгүй янз бүрийн хийцээр бүтээдэг байна. Олон хүмүүс ийм гоо сайхны бүтээгдэхүүн нь маш загварлаг харагдахад нөлөөлдөг гэж үздэг бөгөөд олон нийтийн сүлжээнд бөмбөлөгтэй хумсны зургийг төрөл төрлөөр нь харж болно. Гэхдээ ийм хумстай хүмүүс гэрийн ажлаа яаж амжуулдаг юм бол?

Бөмбөлөгтэй хумс

6 Идэж болдог маникюр

Ийм төрлийн маникюртай бүсгүйчүүд хумсаа мэрэнгээ өлөө дарж чаддаг байх.

Идэж болдог маникюр

7 Суганы үсээ будах

Орчин үед хүмүүс толгойн үсээ хүссэн өнгөөрөө будах болсон ч үүнд сэтгэл нь ханаагүй бололтой. Инстаграм дээр та сугаа тодоос тод өнгөөр будсан бүсгүйчүүдийн зургийг олноор нь харж болно.

Хачирхалтай, бага зэрэг сүрдмээр энэ хандлага нь стилистүүдийг шинэ онцлогт анхаарлаа хандуулахад хүргэсэн юм.

Суганы үсээ будах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()