Ямар ч өрөөг жижигхэн, давчуу харагдуулдаг энгийн зүйлс

Орчин үед дотоод заслыг энгийн жижиг зүйлс дээр анхаарч хийх болсон билээ. Хөшиг, ханын цаас гээд энгийн бүхэн гэрийн дотоод үзэмжийг юу юунаас илүү тав тухтай, халуун дулаан мэдрэмж өгөхүйц харагдуулах давуу талтай. Тиймээс та бүхэнд өнөөдөр гэрийг тань дүүргэдэг зүйлсийн талаар болон тэдгээрийг юугаар орлуулж болох талаар хүргэж байна.

Ямар ч өрөөг жижигхэн, давчуу харагдуулдаг энгийн зүйлс

1 Ханын цаас

Том хээтэй ханын цаас нь хүний анхаарлыг шууд анхаарал татаж, өрөөг жижиг харагдуулдаг. Хэрэв та эсрэгээр нь өрөөгөө том харагдуулахыг хүсэж байвал цайвар өнгөтэй жижиг хээ, хэвлэмэл зураг бүхий ханын цаасыг сонгоорой. Ингэснээр өрөөг илүү зайтай, цэлгэр том харагдуулна.

Ханын цаас

2 Хаалгатай номын шүүгээ

Хаалгатай номын шүүгээ өрөөг тань хэт их эд хогшилтой харагдуулна. Хэрэв танай өрөө жижиг бол номын шүүгээ бүр ч зай багатай харагдуулдаг учир эмх цэгц бий болгохыг хүсвэл хаалгатай шүүгээ сонгохыг интерьер дизайнер Ким Гордон зөвлөсөн байдаг. 

Хаалгатай номын шүүгээ

3 L хэлбэртэй буйдан

Өнөө цагт айл бүр L хэлбэртэй буйдан гэртээ тавих болсон билээ. Гэхдээ ийм төрлийн буйдан нь жижиг өрөөнүүдэд орон зайн асуудал үүсгэдэг учир эсрэгээрээ том зайтай өрөөнд үүнийг ашиглан тусгай орон зай үүсгэх нь тохиромжтой аж. 

L хэлбэртэй буйдан

4 Нүдний түвшинд бүх зүйлийг тааруулах

Зай талбай бага, тааз нам байсан ч зөв шийдлээр гэрээ тохижуулбал бодит хэмжээнээсээ илүү цэлгэр, уужим харагдуулах боломжтой гэдгийг та мэдэх үү? 

"Тавиур, чимэглэл зэргийг ердийнхөөс өндөрт өлгөснөөр хүний нүдэнд тааз байгаагаасаа илүү өндөр харагдахад тусална. Нэг ёсондоо энэ арга илүү их орон зай нэмж өгдөг." гэж интерьер дизайнер Жон Линден зөвлөсөн байна.

Нүдний түвшинд бүх зүйлийг тааруулах

5 Толь

Толийг зөвхөн хүн өөрийгөө тольдохоос өөрөөр мөн давуу талыг нь ашиглаж гэрээ тохижуулах боломжтой. Country Living UK сэтгүүлийн редактор Эмма Притчард толинд цонх тусахаар байрлуулахыг зөвлөж байна. Ингэснээр байгалийн гэрлийг гэрээр илүү тархаж, унтлагын өрөө эсвэл зочны өрөө цэлгэр харагдах болно.

Толь

6 Өрөөний үүдэнд элдэв зүйл хөглөрүүлэхээс зайлсхийх

Өрөөний үүдэнд ямар нэгэн тавилга байрлуулах нь эмх замбараагүй байдал үүсгэж, тухайн газрыг зай муутай харагдуулах болно. Боломжтой бол хэмжээтэй тавилгыг нэг талын хананд шахаж байрлуулвал илүү том зайтай харагдахад нэмэр болдог байна.

Өрөөний үүдэнд элдэв зүйл хөглөрүүлэхээс зайлсхийх

7 Хөл нь харагддаггүй сандал, буйдан

Хөлгүй сандал болон буйдан нь бага зэрэг нүсэр үзэгддэг учраас өрөөг хэт их тавилгатай мэт сэтгэгдэл төрүүлнэ. Харин хөл нь харагддаг сандал, буйдан нь арай илүү нээлттэй орон зайг үлдээхэд тусална.

Хөл нь харагддаггүй сандал, буйдан

8 Намхан ор

Ор, сандал, эсвэл жижиг буйдан өрөөг илүү цэлгэр харагдуулна. Унтлагын өрөөнд мөн намхан ор тавих хэрэгтэй. Зочны өрөөний хувьд хэт өндөр биш нуруутай сандлуудыг сонгоорой. Ингэснээр таны гэрийн орон зай илүү том харагдана.

Намхан ор

9 Зузаан хөшиг

Сатин эсвэл хилэн материалаар хийсэн хөшиг таазыг нам харагдуулахын хажуугаар цонхоор орж ирэх гэрлийг хаадаг. Харин зөөлөн өнгөтэй, даавуу мэт хөшиг өрөөг цэлгэр харагдуулна. 

Зузаан хөшиг

10 Бараан эсвэл хэт эрээн бүтээлэг

Бараан өнгө нь үзэгдэх орон зайг илүү жижиг болгож харагдуулна. Мөн тавилгыг хар өнгийн зүйлээр бүтээхэд илүү жижиг болсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Бараан бүтээлэг нь өрөөг гэрэл гэгээгүй мэт болгодог учраас давчуу санагдуулдаг аж. Эсрэгээрээ цагаан, цайвар өнгийн бүтээлэг бүх зүйлийг илүү цэлмэг болгох болгоно.

Бараан эсвэл хэт эрээн бүтээлэг

11 Ор эсвэл буйдангийн урд жижиг хивсэнцэр тавих

Өглөө сэрээд орноосоо босохдоо дулаан хивсэнцэр дээр гишгэх нь туйлын тухлаг, сайхан мэдрэмж өгдөг. Гэхдээ жижиг үүнийг сонгохдоо хэмжээг нь сайтар бодолцох нь чухал. Жижиг хивсэнцэр нь бага боловч зай эзэлж, орон зайг хумидаг байна.

Үүнээс зайлсхийхийн тулд хивсэнцрийн хэмжээг томруулж, эс бөгөөс огт тавиагүй нь зүйтэй. 

Ор эсвэл буйдангийн урд жижиг хивсэнцэр тавих

12 Том тоглоом

Тоглоомууд нь хүний анхаарлыг хэт их татдаг тул интерьерийн үлдсэн хэсгийг бараг харах боломжгүй болно. Хэрэв танай гэр зай багатай бол хүүхдийнхээ чихмэлийг тоглоогүй үед нь хайрцаганд хийж, хурааж байгаарай.

Том тоглоом

13 Таазны сэнс

Овор ихтэй таазны сэнс нь өрөөг дүүргэж, хаана ч байсан хамаагүй сүүдэр үүсгэдэг тул оронд нь цагаан өнгөтэй эсвэл жижиг сэнс сонгохыг мэргэжилтнүүд зөвлөдөг. 

Таазны сэнс

14 Хөлтэй чийдэн

Хөлтэй чийдэн нь том зай эзэлдэг бөгөөд өрөөг тийм ч сайн гэрэлтүүлдэггүй. Эдгээр чийдэнгүүд нь хичнээн хурц байсан ч өрөөний багахан хэсэгт гэрэл тусгаж, жижиг, харанхуй харагдуулна. Тиймээс талбай бүрт ижил гэрэлтүүлэг өгөх өөр төрлийн чийдэнг сонгох нь дээр байдаг аж. 

Хөлтэй чийдэн

15 Хананд тавилгаа шахах

Интерьер дизайнер Энн Хепфер “Тавилгыг хананаас зайдуу байрлуулах нь өрөөнд орон зайн тэнцвэртэй байдлыг бий болгоно." гэж зөвлөсөн байна. 

Хананд тавилгаа шахах

16 Уналттай тааз

Уналттай тааз нь элэгдэлд тэсвэртэй, угсарч суурилуулахад хялбар, мөн олон янзын өнгөтэй байдаг. Гэвч энэ төрлийн тааз нь өрөөнд тодорхой зай эзлэх учир өрөөн дэх зайг жижиг болгосон мэт мэдрэмж төрүүлнэ.

Уналттай тааз

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()