Дэлхийн улс үндэстэн бүрт байдаг нийтлэг 10 зүйлийг эрдэмтэд нэрлэжээ

Хэдий олон улс үндэстэн өөр өөр тивд, хоорондоо ямар ч холбоогүй соёл иргэншил үүсгэсэн байдаг ч зарим зүйлс яах аргагүй адил байдаг билээ. Сонирхолтой энэ үзэгдлийг эрдэмтэд судалж, дэлхийн өнцөг булан бүрт нийтлэг байдаг зүйлсийг нэрлэсэн байна.

Дэлхийн улс үндэстэн бүрт байдаг нийтлэг 10 зүйлийг эрдэмтэд нэрлэжээ

1 Лимбэ

Уламжлалт хөгжмийн зэмсгүүд улс орон, бүс нутагт харилцан адилгүй байдаг боловч бүхий л соёл иргэншлийн дунд ижил төрлийн нэг хөгжмийн зэмсэг байдаг нь лимбэ юм.

Перс нэй, Энэтхэгийн бансуриас эхлээд Хятадын дичи, Индианчуудын нэр нь үл мэдэгдэх лимбэ зэрэг нь өөр өөр хөгжмийн уламжлалыг үл харгалзан бүгд ижил загвартай байдаг. Хэдийгээр өөр өөр төрлийн материалаар хийгдсэн боловч (жишээлбэл, Энэтхэгийн лимбэ хулсаар, Индиан нь модоор хийсэн байдаг) бүгд бараг адилхан харагддаг. Дэлхий дээрээс олдсон хамгийн эртний зэмсгүүдийн нэг нь ч гэсэн лимбэ байв. Тэр нь орчин үеийн лимбэтэй тун төстэй байжээ.

Лимбэ

2 Толгой дохих

Огт өөр улс орон, танил бус соёл иргэншилд бусадтай харьцахад хэцүү байх нь мэдээж. Учир нь дохио зангаа хүртэл улс орон бүрт өөр өөр байж болох тул хамгийн энгийн зүйлийг ч асуухад хэцүү байх магадлалтай.

Гэхдээ эдгээрийн дунд дэлхийн хамгийн бөглүү хэсэгт ч ойлгож болохуйц нэг нийтлэг дохио зангаа байдаг. Энэ нь зөвшөөрч толгойгоо дохих, эсвэл үгүйсгэн толгойгоо сэгсрэх дохио юм. Хэзээ, хэрхэн бий болсон нь тодорхойгүй ч боловч энэхүү дохио зангаа нь дэлхийн хаана ч ойлгогдох болно. Толгой дохих нь зөвхөн тохиролцсоныг илэрхийлэхэд ашиглагддаг төдийгүй хүлээн зөвшөөрөх, найрсаг хандах гэх мэт бусад зүйлийг илэрхийлнэ.

Толгой дохих

3 Луу

Дэлхий ертөнц дээр шинжлэх ухаан хөгжөөгүй байсан үед хүмүүс сайн ойлгоогүй зүйлээ үлгэр домогтой холбон тайлбарладаг байсан нь түгээмэл. Үүний нөлөөгөөр домгийн амьтад үндэстэн бүрийн соёлд бий болжээ.

Жишээлбэл луу гэдэг амьтан дэлхийн аль ч соёлд бий. Нисч, галаар тургиж чаддаг гүрвэл шиг амьтад Скандинаваас Япон хүртэл соёл иргэншлүүдийн ардын домогт байнга гардаг. Хүмүүс устаж үгүй болсон том амьтдын ясыг олдог байснаас энэ нь үүдэлтэй гэж тайлбарлаж болох боловч бүхий л улс оронд тэдгээрийг луу хэмээн хүлээн авсан нь сонирхолтой юм.

Луу

4 "Хммм"

Дэлхийн хэл бүр дээр байдаг идэвхгүй авиа бол "Хмм" юм. Ямар ч хэл соёлтой хүн гайхшрах юм уу эсвэл бодлогоширсон үедээ "Хмм" гэж гэдэг шүү дээ. Нидерландын Макс Планкийн нэрэмжит сэтгэл судлалын институтэд хийсэн судалгаагаар дэлхийн бүх хүмүүс ийм авиа гаргадаг болохыг нотолсон байна. Энэ илэрхийлэл маш өргөн тархсан тул хүн анх үүсэж байх үеэс бий болсон байж болох юм.

"Хммм"

5 Сар

Эртний соёл иргэншлүүд сарыг ихэд сонихродог байжээ. Хэдийгээр өнөөдөр хүмүүс зүгээр л шөнийн тэнгэрт "өлгөөтэй" тэнгэрийн биетийг хардаг боловч хүмүүс сарыг янз бүрийн муу зүйлтэй холбодог байжээ. Бараг бүх түүхэн соёл иргэншилд сарыг муу ёрын зүйл гэж үздэг байв. Жишээлбэл, сарны хиртэлтийг бүх тивд хамгийн аймшигтай үзэгдэл гэж тооцсон байдаг.

Сар

6 Банш

Хүн төрөлхтний хоол хүнс газар нутгийн онцлогоос шалтгаалан өөр өөр байдаг. Юугаар баян түүгээр дайлна гэдэг шиг тухайн бүс нутгийн соёл ямар хүнсний бүтээгдэхүүн байна түүнийг дагаж хөгждөг шүү дээ. Тиймээс хоолны урлаг нь хоорондоо тун өөрөөр хөгжих нь ойлгомжтой.

Гэхдээ сонирхолтой улс бүр өөрийн гэсэн банштай байдаг аж. Түвд дэх момо, Хятад дахь уламжлалт банш, Италийн тортеллини үндэстэн бүр ямар нэг зүйлийг гуриланд боож чанаж иддэг. Тиймээс банш нь дэлхийн хамгийн өргөн тарсан хамгийн эртний хоолны нэгт тооцогддог.

Банш

7 Нийтлэг үг

Хэл бол соёлын салшгүй хэсэг. Улс үндэстэн бүр өөрийн гэсэн бичиг, дуудлага, дүрэм, олон тооны нарийн ялгааг агуулсан төрөлх хэлтэй байдаг нь хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт хэрхэн тархан суурьшиж байсны илрэл болдог. Гэхдээ нэг нэгнээсээ хол газар байдал соёлын хэл ижил дуудлага бүхий үгс гарч ирэх нь туйлын хачирхалтай хэрэг юм. Судлаачид 6000 орчим хэлийг судлахдаа тэдгээрийн дотор олон давхцсан дуудлага бүхий үгс байгааг илрүүлсэн байдаг. Мэдээж хэрэг энэ нь газарзүйн байрлалтай ямар ч хамаагүй юм.

Нийтлэг үг

8 Нум сум

Эрт дээр үед дэлхийн бүс нутгууд хоорондоо холбоо тогтоож амжаагүй байхад хүмүүс газар нутгийн байдлаас хамааран олон төрлийн зэвсгийг бие биенээсээ нөлөөгүйгээр боловсруулж байжээ. Эдгээр зэвсгийн дийлэнх нь бусад бүс нутгуудад туршид нэвтрээгүй удсан бөгөөд дайтагч талууд давуу байдлаа хадгалахын тулд өөрсдийн зэвсгийн нууцыг чанд хадгалдаг байв.

Гэхдээ улс орон бүр өөрсдийн гэсэн нум сумтай байсан билээ. Хэдий орчин үеийн хүмүүст хийхэд амархан санагдах ч үнэндээ тун төвөгтэй, нарийн ширийн зүйл ихтэй байжээ. Жишээлбэл модны зөв төрлийг олж, зөв ​боловсруулах хэрэг гарна. Тийм боловч хүн төрөлхтний соёл иргэншлийн анхны үеэс нум сум нь бараг бүх соёлд ижил төстэй хэлбэрээр оршин тогтнож ирсэн. Иймд сонгодог нум сум нь хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш байсныг нотолж байна.

Нум сум

9 Ардын аман зохиол

Соёл болгон өөр өөрийн ардын аман зохиол, домогтой байдаг. Зарим домог нь чухал сургамжтай сонирхолтой түүхүүд байдаг бол зарим нь тухайн үеийн хүмүүсийг айлгадаг байсан мангасуудын тухай гэх мэт. 

Үүнээс илүү сонирхолтой зүйл бол газарзүйн болон хэл шинжлэлийн ялгаа, холбоо хомс байгаа хэдий ч дэлхийн олон орны ардын аман зохиолд ижил төстэй олон сэдэв гарч ирдэг. Жишээлбэл, Энэтхэгийн олон домогт гардаг хагас могой, хагас хүн төрхтэй "нага" хэмээх амьтан нь эртний хятад үлгэрүүд, тэр ч байтугай Баруун Африкийн Догон омгийн аман зохиолд гардаг байна.

Ардын аман зохиол

10 Үнсгэлжин

"Үнсгэлжин" бол барууны ертөнцийн хамгийн алдартай үлгэрүүдийн нэг юм. Гэхдээ Үнсгэлжингийн түүхтэй төстэй үлгэрийг дэлхийн хаанаас ч олж болно.

Хамгийн эртний Үнсгэлжингийн түүх нь МЭ 850 онд Е Сянь хэмээх Хятадын ардын үлгэрээс эхтэй аж. Тэр үлгэр дээр өөрийг нь үзэн яддаг хойд эхтэйгээ амьдардаг охин, хааны найранд очиход нь тусалдаг шидтэн зэрэг гардаг байна. Тэрээр мөн ордноос явахдаа шаахайгаа үлдээж, эцэст нь хааны хатан болдог. Бараг соёл болгон өөр өөрийн гэсэн хувилбартай байдаг нь хүмүүс хичнээн өөр байсан ч ижил зүйл санаанд нь ордог болохыг энэ нь харуулж байна.

Үнсгэлжин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()