1
900 сая долларын цэвэр хөрөнгөтэй Кайли Женнер
Кардашиануудын шүтэн бишрэгчид Кайли Женнерийг дүрсгүй охин гэдгээр нь мэддэг ч тэрбээр өдгөө гоо сайхны зах зээлийн томоохон өрсөлдөгч болжээ. Тэрээр ном бичиж, хувцасны загвар зохион бүтээсэн бөгөөд мэдээж "Kylie Cosmetics"-ийг үүсгэн байгуулсан билээ.
2020 онд тэрбээр өөрийн компанийн 51 хувийг 600 сая ам.доллараар зарсан боловч энэ бол түүний алдар нэр, эд хөрөнгийн дөнгөж эхлэл юм. Хэдийгээр түүний хөрөнгө нь тэрбумд арай хүрэх болоогүй ч 23 настай гэхэд бахархмаар баян гэдэг нь ойлгомжтой.
2
Тийрэлтэт онгоц, машин, байшинд ойролцоогоор 130 сая доллар зарцуулсан
2020 он хэн бүхэнд хэцүү байсан учраас тэрээр мөнгө үрж сэтгэл санаагаа дээрдүүлэх хэрэгтэй байсан байх. Үрэх, үрэхдээ Кайли Женнер л болсон хойно өнгөрсөн жилийн хугацаанд 130 сая ам.долларыг зарцуулсан байна.
Гэхдээ үүнд зөвхөн түүний худалдаж авсан машин, байшин, хувийн онгоц зэргийг багтаасан тул шар хэвлэлүүд яг цэвэр зарцуулсан мөнгө нь энэ дүнгээс хамаагүй өндөр гэж таамаглаж байна. Загвар өмсөгч мэргэжилтэй тэрбээр хэзээ ч нэг хувцсаа хоёр удаа өмсдөггүй учраас байнга дэлгүүр хэсч байх нь бий.
3
Тэрээр Аспен дахь амралтын түрээст сард 450,000 ам.доллар зарцуулсан
Кардашиан-Женнерийн гэр бүл бусад хүмүүсийн адил Netflix үзэж, гэртээ сууж амралтаа өнгрүүлдэггүй. Тэдний Instagram хуудсаас харахад дэлхийн хамгийн тансаг газруудаар зугаалдаг болох нь илт харагдана. Тэд 2020 оны 12-р сарын сүүлч, 2021 оны 1-р сарын эхээр Колорадо мужийн Аспенд амар ч зул сар, шинэ жилээ тэмдэглэсэн юм.
Мэдээжийн хэрэг, тэд энгийн нэг буудал биш 450 мянган ам.долларын үнэтэй харш түрээслэн амарсан байна. Кайли Женнер тансаг харшаа цахим орчинд гайхуулаад амжжээ.
4
Долоон унтлагын өрөөтэй харш 75 сая ам.долларын үнэтэй
Кайли хэдийгээр охиндоо цанаар гулгахыг заахын тулд гайхамшигтай үзэмжтэй энэхүү харшийг түрээслэсэн байж болох ч худалдаж авахыг хүсэх л юм бол тэр дор нь төлбөрийг нь төлж чадах юм. Долоон унтлагын өрөө бүхий энэхүү харш нь 75 сая ам.долларын үнэтэй бөгөөд энэ нь ихэнх хүмүүсийн хувьд тэнгэрт тулсан үнэ мэт санагдаж болох юм. Гэхдээ Кайли ийм хэмжээний мөнгий хүчин чармайлтгүй 1 сарын дотор олдог гэхэд худал ярьсан болохгүй байх.
2020 онд баригдсан энэхүү шинэ байшинд долоон унтлагын өрөө байхаас гадна долоон угаалгын өрөө бий. Женнерийн гэр бүл байшин доторх усан сан, кино театр, боулингийн талбай дээр цагийг өнгөрөөх зэргээр амарсан байна.
5
73 сая ам.долларын үнэтэй ягаан өнгийн хувийн онгоцоор аялсан
Та амралтаараа яаж аялах вэ? Ихэнх хүмүүс онгоц бүү хэл, олигтой машин ч олж чаддаггүй бол Кайли Женнер хувийн онгоцтой учраас хашаа ч хамаагүй хүссэнээрээ аялж чадах юм.
Гоо сайхны бүтээгдэхүүний хатан хаан 18 м урт онгоцыг 2020 оны эхээр 72.8 сая ам.доллараар худалдаж авсан бөгөөд энэхүү "Global Express" хувийн тийрэлтэт онгоц нь гэр бүлийн тохь тухыг бүрэн хангасан аж. Энэхүү тийрэлтэт онгоц өөрийн гэсэн энтертайнмент хэсэг, асар том шүүгээ, тохилог унтлагын өрөө, хоёр угаалгын өрөө, тансаг экипажийн амралтын газартай гэнэ.
6
Тэрээр "Кайли Эйр" -ийг захиалахын тулд ойролцоогоор 3 сая доллар зарцуулсан байна
Ихэнх хүмүүс хүссэн үедээ ашиглах хувийн онгоцтой болох санаа хүртэл хэтэрсэн хэрэг мэт санагдаж байж болох ч Кайли ердийн нисэх онгоц түүнд хангалттай биш гэж үзжээ. Тэрээр тийрэлтэт онгоцоо өөрийн амьдрал, брэндийг төлөөлүүлж, “Кайли Эйр” хэмээн нэрлэсэн байна. Тэрбээр онгоцны гадна тал дээр өөрийн нэрийг бичсэнээс гадна бүхээг дотор нь ягаан гэрлүүд, неон "Кайли" гэсэн хээтэй хөнжил, дэрнүүд, ширээ гэх мэт зүйлсээр чимэглүүлжээ. Ерөнхийдөө түүний хувийн онгоц 3 сая ам.долларын өртөгөөр өөрчлөгдсөн аж.
7
Онгоцоо ажиллуулахад жилд ойролцоогоор 5 сая ам.доллар зарцуулдаг
Кайлигийн хувийн ягаан онгоц 73 сая ам.долларын үнэтэй ч зардлууд үүгээр дуусахгүй. Хувийн онгоц гэдэг олон урсгал зардалтай.
Гоо сайхны ертөнцийн магнат "Кайли Эйр"-ийг хадгалахын тулд жилд 5 сая ам.доллар төлөх аж. Үүнд шатахууны үнэ, нисэх багийнханд төлөх цалин, онгоцны засвар үйлчилгээ, тийрэлтэт онгоцонд байгаа бүх хоол хүнс зэрэг орно. Нэмж дурдахад хувийн нисэх онгоцны зогсоолууд хямд биш бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт ийм онгоцыг буулгах үнэ тун удахгүй өсөх төлөвтэй байна.
8
Тэрээр анхны гэрээ 17 настайдаа 2.6 сая ам.доллараар худалдаж авсан
Ийм өндөр зардал Кайлигийн хувьд онцын асуудал биш юм. Тэр одоо 23 настай ч дөнгөж 17 настайдаа анхны байшингаа худалдан авч байжээ. Тэрээр Кардашиануудтай хамтран ажиллаж олсон мөнгөөрөө буюу 2.6 сая ам.доллараар анхны байшингаа худалдан авч чаджээ. Түүнээс хойш тэр үл хөдлөх хөрөнгийн дагина болсон гэхэд болно.
Тэрээр гэр бүлийнхээ санхүүгийн туслалцаагүйгээр 2500 кв.м талбай бүхий тоскан маягийн байшинг худалдаж авсан бөгөөд тэндээ төдийлөн удаан амьдраагүй аж. Кайли жилийн дараа үүнийг буцаан зарахдаа өөртөө 550 мянган долларын ашиг олж чадсан байдаг.
9
2020 онд 36.5 сая ам.долларын харш худалдаж авав
Олон жилийн турш Кайли олон янзын байшин, үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлж чадсан байна. Гэхдээ 2020 оны 4-р сард 36.5 сая доллараар худалдан авсан харш нь түүний урьд өмнө хийж байсан хамгийн өндөр үнэтэй худалдаа байв. 11.580 кв.м талбай бүхий энэхүү шинэ газар нь түүний хувьд харш гэхээсээ илүү “амралтын газар” гэж тодорхойлогджээ.
10
Тус бүр 50,000 ам.долларын үнэтэй цүнхний цуглуулга
Хэдийгээр Кайли Женнер олон жилийн турш үл хөдлөх хөрөнгөд асар их мөнгө зарцуулсан боловч тэрээр мөн чамлахааргүй их мөнгийг эдгээр байшинг тохижуулахад зарцуулсан байна. Тодруулбал, түүний байшин бүрт цүнхний өрөө байдаг.
Яг зөв, гайхмаар байж болох ч зөвхөн цүнхэнд зориулсан тусдаа өрөө түүнд бий. Энэ зураг дээр олон брэндийн цүнхнүүд дунд зургаа авхуулсан байгааг харж болно. Энд 20 гаруй Birkin цүнх байх ба тэдгээрийн тус бүр нь ойролцоогоор 50 мянган ам.долларын үнэтэй гэж тооцвол Кайли ганцхан брэндэд л гэхэд нэг сая доллар зарцуулсан нь тодорхой болно.