Хятадад 1000 жилийн настай Буддагийн аварга хөшөө орон сууцны барилга доороос гарч иржээ

Шинэ жилийн баярын өдөр үнэхээрийн хачирхалтай явдал тохиолджээ. Тодруулбал, Хятадын нэгэн орон сууцны ойролцоо гэнэт Буддагийн аварга хөшөө гарч ирсэн бөгөөд 10 зууныг дамжсан энэхүү хачирхалтай зүйлийн үнэн учир нь юу болохыг Хятадын иргэд хүртэл таамаглаж ядаж байна. 

Хятадад 1000 жилийн настай Буддагийн аварга хөшөө орон сууцны барилга доороос гарч иржээ

Хятадын баруун өмнөд хэсэгт байрлах хүн ам шигүү суурьшсан Чунцин хотод энэ нь явдал болжээ. Хөгшчүүл энэ ер бусын хөшөөг орон сууцны хорооллын дор нуугдаж байсан гэж ярьсан байлаа. Хөшөөг 1000 жилийн настай гэж тооцоолсон байна.

Энэ нь Буддагийн дүрийг гаргасан хад байсан бөгөөд олон жилийн турш үүнийг ургамал ногоо хучсан байсан учраас хэн анзаараагүй байна. Харин хэдэн жилийн өмнө энд орон сууц бариагүй бол Будда нууцлагдмал хэвээр үлдэх байжээ. Барилгын ажлыг гүйцэлдүүлэхийн  тулд тухайн хэсгийн ургамлыг цэвэрлэсэн учраас ийнхүү гарч ирсэн байна.

10 метр өндөр Будда нь цаг хугацааны эрхэнд элэгдэж бугуй, зүүн хөл хэсэг нь эмтэрсэн байна. Ерөнхийдөө хөшөө нь нэлээд сайн хадгалагдаж үлдсэн ч толгой нь байхгүй болсон байжээ. 

Буддагийн хөшөө хэзээ бүтээгдсэн бэ?

Энэ тал дээр мэргэжилтнүүд болон оршин суугчдын санал бодол харилцан адилгүй байна. Өндөр настай оршин суугчид түүнийг Чин улсын үеийн (1644-1911) эсвэл үүнээс ч эрт бүтээгдсэн гэж үзсэн гэнэ.

Хөшөө толгойгоо алдсан уу, эсвэл анхнаасаа огт байгаагүй юу гэдэг нь бүрхэг байна. Зарим эх сурвалж толгойг нь сүйтгэсэн гэж таамагласан бол бусад нь Буддагийн хөшөөг барьж дуусгалгүй, ажил нь орхигдсон гэж үзжээ.

Нэг зүйлийг баттай хэлэхэд энд орон сууцны барилгууд баригдахаас өмнө энэ газар нь мөргөлийн газар байжээ. Лейзу хэмээх сүм 1987 он хүртэл энд байсан ч эцэст нь дэлхийн хөрснөөс арчигдаж, оронд нь өөр барилгууд сүндэрлэсэн байна. Гэсэн хэдий ч энэхүү шашны сүм нь толгойгүй Буддатай холбоогүй бололтой.

Будда нь барилгыг олон арван жилийн турш өргөн мөрөөрөө дэмнэж , тулгуурын үүрэг гүйцэтгэж байв. Гэвч шинжээчид энд таагүй гэнэтийн явдал тохиолдож болзошгүй байгааг анхааруулжээ. Тухайлбал, олон зуун жилийн хугацаанд сийлбэрийн эрдэс чулуулгийн шинж чанар нь хэт мэдрэмтгий болжээ. Мөн сийлбэрт ан цав үүсэж, ус чийг орсноор задрах магадлал нь улам бүр нэмэгдсэн байна. 

Энэ мэдээ нутгийн оршин суугчдыг түгшээсэн юм. Сычуань муж дахь дал гаруй метр өндөр аварга том Буддагийн хөшөө үүнтэй тун төстэй нөхцөлд байжээ. Их үерийн үеэр тэрхүү хөшөө нурж унасан байна. Хэрэв ийм зүйл энэ газарт дахин тохиолдвол үр дагавар нь илүү аймшигтай болох учир эрх баригчид асуудлыг шалгаж, шийдвэрлэх гарцыг хайж эхэлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()