Барууны сэтгүүлчид Оливиа, Харри нарыг "Don't Worry Darling" киноны зураг авалтын үеэр дотноссон гэж таамаглаж байна. Сүүлийн өдрүүдэд хосууд хамтдаапапараццийн дуранд өртөх нь ихэссэн бөгөөд "DailyMail" сонин тэдний хамтдаа гэртээ харьсан зургуудыг ч нийтэлжээ.
Мөн тэднийг санаандгүй мөчид нь буулгасан зургууд ч байв.
Нэг өдрийн зураг авалт дууссаны дараа тэд Лос-Анжелес дахь Харригийн гэрт хамтдаа ирж буй мөчийг ч папарацууд буулгасан байна. Сүүлийн хэдэн долоо хоногт Оливиа хэд хэдэн удаа дуучин залуугийн гэрт зочилсон гэнэ.
“Тэдний хоорондын харилцаа зураг авалтын үеэр ч илт харагдаж байсан. Завсарлагаанаар алдалгүй уулзалддаг байсан Оливиа, Харри нар зураг авалтын талбай дээр хайр, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн" гэж жүжигчдийн эргэн тойрныхон мэдээлсэн байна.
Хэсэг хугацааны дараа Харри Стайлсын менежер Жеффри Азоффын хуримын бичлэг олон нийтийн сүлжээнд гарчээ. Ийнхүү Харри, Оливиа нарын хөтлөлцөн алхаж буй зураг тодоос тод нотлох баримт болох нь тэр.
2011 оноос хойш 2020 оныг хүртэл Оливиа Жейсон Судейкистай уулздаг байсан бөгөөд 2013 онд хосууд сүй тавьснаа зарлаж, жилийн дараа анхны хүү Отис Александр Судейкис мэндэлж байсан. Дараа нь 2016 онд гэр бүлд нь өөр нэгэн шинэ гишүүн нэмэгдсэн нь Дейзи Жозефин Судейкис хэмээх охин байсан билээ. Гэвч тэд 2020 онд салах тухай мэдээгээр фенүүддээ гайхшруулсан юм.
Харригийн хувьд жүжигчин Камилл Роуи, телевизийн хөтлөгч Кэролин Флек, дуучин Тейлор Свифт болон модель Кендалл Женнертэй болзож байсан.