Дэлхий дээрх хамгийн аюултай амьд биет - Ируканжи

Дэлхий дээр оршин байдаг зэрлэг амьтад байгалийн шалгарлын хуулиар амьд үлдэхийн тулд, өөрийгөө хамгаалахын тулд бусад руу дайрдаг. Тэгвэл манай гарагийн хамгийн аюултай амьтан усанд амьдардаг гэвэл та итгэх үү? Далайн залхаг хэмээх амьтныг анх харахад гэмгүй бяцхан загас мэт үзэгдэх ч үнэн хэрэгтээ хамгийн хортой амьтанд тооцогдох аж. 

Дэлхий дээрх хамгийн аюултай амьд биет - Ируканжи

Дэлхий дээр 200 гаруй төрлийн залхаг байдаг бөгөөд тэдгээрийн зарим нь л хортой. Тэдний дундаас 2.5 см-ээс ихгүй хэмжээтэй бяцхан залхаг нь насанд хүрсэн хүний аминд хүрэх чадалтай аж. Энэ бол Ируканжи залхаг юм.

Нэг удаа үл мэдэгдэх өвчин Австралийн Ируканджи омгийн загасчдад (Куинсландын хойд талд, Кайрнс хотын ойролцоо) тархаж эхэлсэн бөгөөд тэд бүгд далайд гарсны дараа энэхүү өвчнөөр өвдөж байсан гэнэ. 

Нэгдүгээрт, нурууны доод хэсэгт аймшигтай өвдөлт үүсэж, дараа нь хөл рүү шилжин улмаар салганан чичирч байв. Уугуул оршин суугчид жижиг биетэй амьтад тэднийг усанд хазсан байж магадгүй гэж сэжиглэж байсан ч тэд тэрхүү загасыг олж чадаагүй байна. Эдгээр шинж тэмдгүүдийн шалтгаан нь үл мэдэгдэх амьтны хор байсан гэдэгт өвчтөнүүдийг үзсэн эмч нар итгэлтэй байсан юм. Хохирогчдын биед жижиг сорви үлдсэн байсан нь ингэж сэжиглэх шалтгаан болжээ. Гэхдээ тэд бас яг юу хазсан болохыг мэдэж чадаагүй байна.

Академич Уго Флекер удалгүй уг асуудлыг сонирхож эхэлснээр "буруутан" нь далайн залхаг байж болох юм гэх санал дэвшүүлэв. Эрдэмтэн 1952 оноос энэхүү хэргийн тухай мэдээлэл цуглуулж эхэлсэн бөгөөд хамгийн их хохирол амссан хүмүүсийн дурсгалд зориулж хөнөөлт амьтанд "Ируканжи" хэмээх нэр өгсөн байна. 

Гэхдээ энэ төрлийн далайн залхгийг судлах ажилд хамгийн их хувь нэмэр оруулсан эрдэмтэн бол доктор Жек Барнс юм. 1960-аад оны үед тэрээр 6 өдрийн турш тасралтгүй хайсны эцэст эдгээр бяцхан амьтдаас барьж авч чаджээ. Шинжлэх ухааны тусын тулд тэрээр өөрийгөө ч, хүүгээ ч золиос болгон ашиглав. Өөрийн таамаглалаа шалгахын тулд тэрээр залхгийг өөрийнхөө болон хүүгийнхээ арьсан дээр нааж туршсан байна.

Үүний дараахан аав хүү 2 Кэрнсийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн ч гайхамшигтайгаар амьд үлджээ. Жек дараа нь мэдэрч туулсан бүх зүйлээ баримт болгон буулгасан тул үхэлд хүргэх медузын хор хөнөөлийн талаар дэлгэрэнгүй тайлбар бий болов. Барнсын хүчин чармайлтыг мартаагүй тул одоо энэ аюултай хорт амьтны шинжлэх ухааны нэрийг Карукиа Барнеси гэх болсон байна.

Чухамдаа Ируканжи бол зөвхөн нэг биш харин 16 зүйл багтдаг Номхон далайн залхгийн бүлэг юм. Тэд бүгдээрээ хортой боловч ихэнх хүмүүс Ируканжи медузыг авч хэлэлцэхдээ Доктор Барнсын олж нээсэн зүйлийн тухай л ярьдаг. Ируканджи медузыг олж харах тийм ч амар биш тул түүний талаар хүн төрөлхтөн удаан хугацааны туршид юу ч мэддэггүй байсан нь гайхалтгүй юм. Ихэнх нь хадааснаас уртгүй байдаг ч 5 мм хүртэл жижиг биетэй ч байдаг.

Тус залхаг нь 4 ширхэг нарийн, бараг үл үзэгдэх тэмтрүүлтэй бөгөөд тэр нь 1 м хүртэл сунадаг байна. Далайн усанд орсон хүмүүс энэхүү залхгийн хатгалтыг шумуулын хазалттай төстэй учраас төдийлөн хайхардаггүй нь алдаа болдог. Гэвч хэсэг хугацааны дараа (5-120 минут, дунджаар 30 минут) Ируканджи синдром эхэлдэг гэнэ. Эхлээд толгой, нуруу, биеийн бүх булчингууд өвдөж, улмаар хөлс гарч, бие өвдөж эхлэх ба даралт огцом нэмэгдэж, зүрх хүчтэй цохилдог байна.

Орчин цагт энэ амьтанд хатгуулсан хүмүүсийн хувьд шинж тэмдэг 4-30 цагийн дараа арилдаг боловч гүн хатгуулсан хүн 2 долоо хоногийн дараа эдгэрч байгаа. Гэхдээ салбарын мэргэжилтнүүд өндөр сонор сэрэмжтэй байхыг зөвлөдөг байна. Одоогийн байдлаар хорыг нь шууд тайлах ерөндгийг хараахан нээгээгүй.

Мөн бусад далайн залхгийн хатгалтаас хамгаалдаг торнууд Ируканджигаас хамгаалж чадахгүй байна. Учир нь энэ төрлийн залхаг нь хэтэрхий жижиг хэмжээтэй учраас тус торыг хялбар нэвтэлж байгаа аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()