Алдартай "Meme"-үүд бодит амьдрал дээр

Бидний амьдралд интернэтийн онигоонууд буюу "Meme" нэвтрээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хооронд олон "Meme" гарч ирснээс зарим нэг нь мартагдаж зарим нэг нь олон нийт дунд хэрэглэгдсэн хэвээр байна. Харин тэдгээр интернэтийн алдaртнууд одоо хаана, юу хийж байгаа бол?

Алдартай "Meme"-үүд бодит амьдрал дээр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Юу ч ойлгоогүй залуу

"NBA"-ийн сагсан бөмбөгийн тамирчин Ник Янг (Nick Young)-ийн гайхсан царай "Meme" болж чадсанаар түүний нэр хүндийг улам өсгөсөн байна. Өдгөө Ник Янг "Denver Nuggets" багт тоглодог юм.

Юу ч ойлгоогүй залуу

2 Харийхан

Харь гаригийн тухай онол гаргадаг Жоржио Цукалос (Giorgio Tsukalos)-ийн харийнханы эртний соёл иргэншилд үзүүлсэн нөлөөний тухай ярьж байгаа хамгийн алдартай "Meme"-үүдийн нэг болж чадсан билээ. Жоржио Цукалос тус зурагны ачаар алдартай болж чадсан бөгөөд өдгөө дэлхийн олон хотуудаар аялаж харийнханы тухай лекц уншдаг болжээ.

Харийхан

3 Сандарсан залуу

Майкл Макгий (Michael McGee) хэмээх залуугийн сандарсан багаа зураг 2014 онд цахим ертөнцөд цацагдсанаар тэрбээр интернэтийн од болсон билээ. Хүмүүс одоо ч гэсэн сандарч байгаа хүнийг элэглэхдээ түүний зургийг ашигладаг. Майкл Макгий тухайн үед ахлах сургуульд байсан бөгөөд өдгөө их сургуульд суралцдаг гэнэ.

Сандарсан залуу

4 Намаганд унасан хүү

Оросын иргэн Игорь Назаров найзуудтайгаа зугаацаж байгаад тэрхүү зургийг авсан гэжээ.

Намаганд унасан хүү

5 Элс атгаж буй эр

ОХУ-ын дуучин Владимир Брестийн нэгэн цомгийн зураг дэлхий даяар алдартай болсон юм. Тус зурган дээр Владимир Брест элс атгаж гарсан нь олон хүнд инээдтэй санагдсан учраас түүнийг "Meme" болгосон ажээ. Өдгөө Владимир шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа юм.

Элс атгаж буй эр

6 Хөлөрч буй залуу

АНУ-ын инээдмийн жүжигчин, найруулагч Жордан Пийл (Jordan Peel)-ийн нэгэн телевизийн цуврал дээр хөлөрч буй зураг "Meme" болсон юм. Жордан Пийлийн 2017 онд найруулсан "Get Out" нэртэй кино нь өнгөрсөн онд оскарт 6 төрлөөр нэр дэвшсэн билээ.

Хөлөрч буй залуу

7 Амжилттай жаал

11 сартайдаа од болсон Сэм хүү meme болсныхоо ачаар хандив цуглуулж аавынхаа элэг солиулах хагалгааны зардлыг олсон байна. Тэрбээр өдгөө 14 настай бөгөөд дунд ангид суралцаж байгаа юм.

Амжилттай жаал

8 Азгүй Брайн

Кайл Крэйвэн (Kyle Craven) хэмээх залуу өөрийн ахлах сургуулийн монтажны зургийг цахим ертөнцөд байршуултал түүний төрхийг харсан хүмүүс азгүй амьтан байна гэж харсан юм. Өдгөө тэрбээр барилгын компанид ажилладаг бөгөөд эхнэр хүүхэдтэй болжээ.

Азгүй Брайн

9 Сүйрлийн охин

Гал сөнөөгчдийн сургууль хийж байгааг харсан Зой Рот (Zoe Roth) охины мишээж буй зургийг аав нь авсан гэнэ. Тэрбээр өдгөө 19 настай бөгөөд их сургуульд суралцдаг гэнэ.

Сүйрлийн охин

10 Харолд

Унгарын иргэн Андраш Арато (Andrash Arato) 2014 онд хэд хэдэн сурталчилгаанд тоглосон юм. Тэдгээр зургууд дээр үнэхээр хүчлэж инээмсэглэж гарсан нь олон сая интернет хэрэглэгчдэд таалагдсан юм. Түүний зургуудыг интернет хэрэглэгчид "Харолд" гэж нэрлэсэн бөгөөд Андраш Арато одоог хүртэл сурталчилгаанд тоглодог хэвээр аж.

Харолд

11 Сэтгэсэн нь

Британийн жүжигчин Каёод Эвүми (Kayode Ewumi)-ээс нэгэн хүн ямар эмэгтэй таалагддаг вэ гэтэл тэр ухаантай эмэгтэй таалагддаг хэмээн толгой руугаа заасан нь энэ аж.

Сэтгэсэн нь

12 Дог

Кабосү хэмээх нохойн зургийг эзэн нь цахим ертөнцөд тавьсан нь тэр дайруй "Meme" болсон байна.

Дог

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()