"Blue Lagoon" киноны гол дүрүүд 40 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Алслагдсан арал дээрх хайрын түүхийн тухай өгүүлэх шуугиан тарьсан эротик төрлийн "Цэнхэр нуур" (The Blue Lagoon) кинонд тоглохдоо шол дүрүүд нь дөнгөж өсвөр насны хүүхдүүд байжээ. Анх 1980 оны зун олны хүртээл болохдоо хүмүүсийг гайхшруулж байсан уг киног одоо ч үзсэн хүмүүсийн сонирхол татсаар байна. Тэгвэл энэ киноны гол дүрийн жүжигчид 40 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөн бэ?

"Blue Lagoon" киноны гол дүрүүд 40 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Брүүк Шийлдс (Brooke Shields) - Эмэлин

Брүүк Шийлдс зураг авалтын үед ердөө 14 настай байжээ. Зохиолын анхны хувилбар дээр түүнийг хэд хэдэн удаа нүцэглэх ёстой гэж заасан байсан учраас Брүүк анхандаа тус дүрийг бүтээхээс татгалзаж байсан гэнэ. Эцэст нь зохиолыг нь өөрчлөн нүцгэн хэсгийн тоог бууруулж, зарим хэсэг дээр орлон тоглогч ашиглах болсны хүчинд тэрбээр кинонд тоглохоор болсон байна.

Брүүк Шийлдс (Brooke Shields) - Эмэлин

Брүүк Шийлдс өмнө нь хэд хэдэн кинонд тоглож нэрд гараад байсан юм. Тэрбээр өөрийн гоо үзэсгэлэнгийн хүчээр үзэгчдийн өөртөө татсан ч шүүмжлэгч нарт жүжиглэлт нь таалагдаагүй учраас Брүүкст хамгийн муу жүжигчдэд өгдөг шагнал "Алтан Бөөрөлзгөнө"-ийг өгсөн байдаг.

Тэрбээр энэхүү киноны дараа үргэлжлүүлэн жүжиглэсэн хэвээр байсан ч загвар өмсөгч гэдгээрээ илүү нэрд гарсан юм.

Брүкк өдгөө 55 настай бөгөөд 17, 14 насны 2 охинтой болжээ.

2 Кристофер Аткинс (Christopher Atkins) - Ричард

Зураг авалтын үед 18 настай байсан Кристофер өмнө нь жүжиглэж байгаагүй гэнэ. Гэхдээ далайн эргийн харуул, дарвуулт завины сургагч байсан учраас энэхүү дүрийг бүтээх боломжтой болсон байна.

Кристофер Аткинс (Christopher Atkins) - Ричард

"Blue Lagoon"-д тоглосны дараа тэрбээр нэр хүндтэй болсон бөгөөд олон тооны сэтгүүлийн нүүрэнд гарч, хэд хэдэн кинонд тоглоод амжжээ. Харамсалтай нь түүний жүжиглэлт мөн л шүүмжлэгч нарт таалагдаагүй учраас 2 удаа "Алтан Бөөрөлзгөнө"-д нэр дэвшсэн байна.

Тэрбээр кинонд тоглосон хэвээр байсан ч удалгүй жижиг дүрүүд л түүнд олдоог болжээ.

Өдгөө тэрбээр 59 настай настай бөгөөд 2 хүүхэдтэй гэнэ. Үүнээс гадна Кристофер өөрийн гэсэн хэд хэдэн бизнесийг эхлүүлсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()