Хойд Америкийн уугуул иргэдийн 100 жилийн өмнөх төрх (40 фото)

Цаг хугацаа улиран өнгөрөх тусам түүхийн хуудаснаа бүдгэрсээр байгаа соёлын иргэншлийн бодит төрхийг камерын дуранд буулган авч үлдсэн АНУ-ын гэрэл зурагчин Эдуард Куртис (Edward Curtis) хэд хэдэн үе шат бүхий төлөвлөгөөт зураг авалтыг зохион байгуулсан байна. Домогт гэрэл зурагчин тэрээр одоо цагт энэ хорвоод байхгүй ч түүний XX зууны эхэн үеийн Индиан амьдралыг харуулах бүтээлүүд өнөөгийн судалгаа шинжилгээний ажилд томоохон хувь нэмэр оруулсан хэвээр байгаа юм. 

Хойд Америкийн уугуул иргэдийн 100 жилийн өмнөх төрх (40 фото)

Гэрэл зурагчин 1868 онд Висконсин дахь хөдөө нутагт төрсөн бөгөөд 1895 онд Суквамиш овгийн удирдагч Сиэттлийн охин Анжелинагийн зургийг авчээ. Хожим тэдний газар нутагт удирдагчийнх нь нэрээр овоглосон Сиэттл хот сүндэрлэсэн түүхтэй юм.  Суквамиш овгийн зургийг авсан цагаас хойш Кертис Индиан овгуудын соёл иргэншилд татагдах болж, тэдний оршихуйг олон жилийн турш баримтжуулан гэрэл зургийн хальсанд буулгажээ.

1906 онд Эдвард Кертис чинээлэг санхүүч Ж.П.Моргантай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тэр уугуул иргэдийн тухай өгүүлэх баримтат кино төсөлдөө хөрөнгө оруулалт авч чадсан байна. Улмаар Морганы дэмжлэгтэйгээр Кертис 20 жилийн турш Хойд Америкаар аялсан хугацаандаа 80 гаруй овгийн 40,000 гаруй гэрэл зураг авч, Индиан яриа, хөгжим, дуу, домог зэрэг түүхийн дээж агуулсан 10000 бичлэг цуглуулсан гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()