Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хиймэл оюун ухаан (AI) хаа сайгүй байдаг болжээ. Ердийн өдөрт хүмүүс хиймэл оюун ухааныг олонтаа ашигладаггүй: Alexa ба Siri, Google Maps, Uber, Lyft, өөрийгөө жолоооддог машин, спам шүүлтүүр, имэйлийн ухаалаг ангилал (Gmail, Yahoo, эсвэл Office 365), ухаалаг гар утас, хулгайч шалгагч, онлайн хайлт, хувийн зөвлөмж, Facebook, Instagram, Pinterest зэрэг нь хиймэл оюун ухаан бидний амьдралд хэр их нэвтэрсэн болохын жишээ юм.
Гэхдээ хүмүүст хиймэл оюун ухааны талаар яг юу гэж боддог вэ? Тэд шинэ технологид итгэх магадлал хэр байгаа вэ?
Канзасын Их Сургуулийн салбар дундын судлаачдын баг үүнийг тодруулахаар судалгаа явуулжээ. Үр дүн нь "Computers in Human Behavior" сэтгүүлд нийтлэгдэгдсэн байна. Хүмүүсийн хиймэл оюун ухаанд итгэх итгэл нь түүнтэй хэр их харьдцаг эсвэл хэв маягаар нэвтэрсэн зэрэгтэй холбоотой гэнэ. Тус судалгаагаар бусад хүмүүстэй харьцах харьцаандаа санаа зовдог хүмүүс хиймэл оюун ухаанд илүү бага итгэх хандлагатай байдаг болохыг тогтоожээ. Хиймэл оюун ухаанд итгэх итгэлийг бусад хүмүүстэй харьцах харьцаагаар нь дамжуулан сайжруулж болох нь эндээс харагдаж байна.
"Grand View Research" судалгааны байгууллага дэлхийн хиймэл оюуны зах зээлийг 2019 онд 39.9 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолсон бөгөөд 2020 оноос 2027 оны хооронд энэ тоо 42.2 хувиар өсөх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч хүмүүсийн итгэлгүй байдал нь хиймэл оюун ухааны шинэ технологийг нэвтрүүлэхэд тулгарч буй гол бэрхшээл хэвээр байна.
Хиймэл оюун ухаанд итгэх итгэлийн талаарх ихэнх судалгаа нь итгэлийг нэмэгдүүлэх танин мэдэхүйн арга зам дээр төвлөрдөг. Энэ нь хиймэл оюун ухааныг төхөөрөмж гэхээсээ илүү хамтрагч эсвэл багийн гишүүн гэж үзэн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх арга юм.
Хүмүүсийн ойр зуурын харилцааны мэдрэмж, сэтгэхүй, биеэ авч явах байдлыг илэрхийлсэн хувь хүний ялгаа ба хиймэл оюун ухаанд итгэх итгэл хоёрын хоорондох холбоог олох нь итгэл үнэмшлийг төрүүлэх шинэ ойлголт, шинэ арга хэмжээ авах боломжийг нээж өгдөг.
Судалгааны үр дүнгүүд нь хүмүүстэй харьцах эхний харилцаан дээр үндэслэн хүмүүсийн бус хүмүүст итгэх итгэлийн түвшинг урьдчилан таамаглаж, нэмэгдүүлэх боломжтойг харуулж байна. Энэ нь шинэ технологийг нэвтрүүлэх, хиймэл оюун ухааныг ажлын байранд нэгтгэх боломжийг сайжруулах юм.
Тус судалгааны багт сэтгэл зүй, инженерчлэл, бизнес, анагаах ухаан зэрэг олон салбарын хүмүүс багтдаг аж. Энэхүү салбар дундын хандлага нь хиймэл оюун ухаан, итгэлцэл, харилцан хамаарал ба нөлөөллийн хүчин зүйлтэй холбоо тогтоох шинэ хандлагыг бий болгоход орших гэнэ.
Эх сурвалж: psychologytoday