Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
"Data Science" буюу дата судалгаа нь компьютерийн шинжлэх ухаан, математик болон статистик, бизнесийн (ажиллаж буй датаны тухай) мэдлэг гэсэн гурван салбарын огтлолцол юм.
Дата буюу тоон мэдээллийг цуглуулах, цэвэрлэж бэлдэх, дүн шинжилгээ хийх, таамаглал гаргаж, модел боловсруулах, гарсан үр дүнг харуулах гээд бүх үе шат "Data Science"-д хамаарна. Ингэж боловсруулсан мэдээллийн буюу дата бүтээгдэхүүн нь асар их үнэтэй зүйл юм
"Data Science"-ийн бүтээгдэхүүн гаргаж авах нь байшин барихтай адил юм. Эхлээд зураг төслөө гаргаад дараа нь тодорхой дарааллын дагуу өгөгдлийг ашиглан хүссэн үр дүндээ хүрэх замаар тус бүтээгдэхүүн бэлэн болдог.
Тэгвэл нэгэн санхүүгийн үйлчилгээний томоохон компанийн гүйцэтгэх захирал дэвшилтэт технологийг дэмжиж өөрийн гэсэн "Data Science"-ийн багтай болохоор шийджээ.
Ингээд тэр жилд дунджаар 250,000 ам.долларын цалинтай 1000 дата мэргэжилтэн хөлсөлсөн байна.
Харамсалтай нь хэдэн сар, олон сая доллар зарцуулсны дараа ямар энэхүү алхам нь үр ашиг гарсангүй. Мөрдөн байцаалтын явцад байгууллагын хөлсөлсөн эдгээр "мэргэжилтнүүд" нь дата судлаачид биш байсан болохыг тогтоожээ.
"МакКинсей" судалгааны байгууллага тус энэ компанийн гүйцэтгэх захирал ч тэр хүний нөөц ч тэр дата судлаачийн үүргийг ойлгодоггүй байсан гэж мэдээлэв. Өндөр үнэтэй техникийн олон мэргэжилтнүүд энэ байгууллагыг дангаараа дата дээр суурилсан мэдээлэл боловрсуулж зардаг байгууллага болгон хувиргаж чадна гэж тэд гэнэн байдлаар төсөөлжээ.
Дата эрдэмтдийн баг нь яг л спортын баг шиг байдаг бөгөөд гишүүн бүр өөрсдийн гэсэн мэргэшсэн хийх зүйлтэй байдаг. Тиймээс та бүхэнд дата судалгааны багт байх ёстой 5 мэргэжилтний талаар хүргэж байна.
1. Мэдээллийн Орчуулагч - “Архитектор”
Архитектор бол барилгын ажилд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хүн. Тэрээр байшин захиалагчийн юу хүсч байгааг тодруулж, яаж хийх дарааллыг тодорхойлдог. Тэр мөн багын гишүүдийнхээ цаашид хийх зйүлсийн зургийг гаргаж өгдөг билээ.
Барилгын архитекторын нэгэн адил мэдээллийн орчуулагч нь яг юуг хаана яаж хийх ёстойг тодорхой болгодог нэгэн. Өгөгдөл орчуулагч нь захиалагчийн бизнесийн хэрэгцээг ойлгож, хэрэгжүүлэхэд хамгийн их хамааралтай төслүүдийг тодорхойлоход тусалдаг. Түүний үүрэг нь төслийн туршид үргэлжиллэг бөгөөд захиалагчид шийдвэр гаргахад туслах, боломжтой эцсийн бүтээгдэхүүнийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг.
Шаардлагатай ур чадвар: Мэдээллийн орчуулагчид бол бизнесийн дүн шинжилгээ хийх чадвартай цахим орчны мэргэжилтнүүд юм. Мэдээллийг сайн мэддэг тул тэд маш сайн багийн удирдагч байх ёстой. Тэд мөн Microsoft Excel гэх мэт ерөнхий программ сайн эзэмшсэн байх хэрэгтэй.
2. Дата мэргэжилтэн - “Барилгын инженер”
Барилгын инженер нь хамгийн чухал зүйлийг хийдэг хүн. Тэд угсралт, ус, цахилгаан, хяналтын систем холбох гэх мэт байшин бий болоход хамгал чухал нөлөөтэй зүйлсийг хийдэг.
Үүний нэгэн адил, дата судлаач мэргэжилтэн нь эцсийн бүтээгдэхүүний гол цөм болох мэдээллийг цуглуулж ангилах ажлыг хийдэг. Дата мэргэжилтэн заасан хүрээний дагуу бүх мэдээллийг ангилж, дүн шинжилгээ хийж хураангуйлдаг.
Шаардлагатай ур чадвар: Дата мэргэжилтэн цахим орчинд эрэл хайгуул хийх, статистик гаргах чадвартай байхын дээр хиймэл оюун ухааны ерөнхий мэдлэгтэй байх хэрэгтэй.
3. Мэдээллийн дизайнер - “Интерьер дизайнер”
Интерьер дизайнер нь архитектор, инженерүүдтэй хамтран ажиллаж, гоо зүйн талаас таатай интерьерийг бий болгодог. Тэрээр орон зайг юунд ашиглахыг нарийвчлан тодорхойлж, төлөвлөгөө гаргадаг. Тэдгээрийг давтах замаар тэрээр нарийвчилсан зураг төслийг боловсруулж, ашиглах барилгын материалын төрлийг тодорхойлдог.
Мэдээллийн дизайнер нь эцсийн бүтээгдэхүүнийг ойлгоход амар, ашиглахад таатай болгох үүрэгтэй. Тэрбээр мэдээллийн архитектуртай эхнээс нь хамтран боловсорч гарсан мэдээллийн нарийвчилсан загварыг боловсруулдаг. Тэрээр зөв төрлийн график дизайн, интерактив байдал, визуал дизайныг тодорхойлох замаар тухайн мэдээллийг хэнч хэрэглэхэд бэлэн болгодог.
Шаардлагатай ур чадвар: Мэдээллийн дизайны эдгээр мэргэжилтнүүд визуал дизайны тал дээр чадварлаг байх хэрэгтэй. Тэд Sketch, Adobe Illustrator гэх мэт дизайны хэрэгслүүд эсвэл PowerBI зэрэг хайлтын дүрслэх хэрэгслүүдийг ашигладаг.
4. Машин сургалтын инженер - “Дэд бүтцийн инженер”
Дэд бүтцийн инженер нь барилга зураг төслийн дагуу баригдсан эсэхийг шалгадаг. Тэрээр баримт бичгийг боловсруулж, барилгын бүртгэл хөтөлж, үйлдвэрлэлийн стандартад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулдаг.
Машины сургалтын (ML) инженер нь ажлын програмыг боловсруулдаг. Тэрээр мэдэллийн эх үүсвэрүүдтэй холбогдож, машин сурах модулиудыг багцалж, бусад бүх системтэй нэгтгэдэг. Хамгийн гол нь машин сургалтын инженер бичигдсэн кодыг баримтжуулж, бүртгэл хөтөлж, програм хангамжийн инженерийн стандартыг нэвтрүүлдэг.
Шаардлагатай ур чадвар: Машин сургалтын инженерүүд нь төрөл бүрийн кодчлолын хэл мэддэг мэргэжилтнүүд байдаг. Тэд Python, JavaScript, SQL зэрэг хэлийг ашигладаг бөгөөд Google Cloud гэх мэт үүлний платформыг ашиглах чадвартай байдаг.
5. Судалгааны инженер - “Барилгын менежер”
Барилгын менежер нь төслийг хянаж, байшин захиалагчдад өгсөн бүх амлалтаа биелүүлж байгага шалгадаг. Тэрээр цагийн хуваарь барьж, чанарыг нь хадгалж, санхүүгээ зохицуулдаг. Түүний үүрэг бол аль аль тал ньхариуцлагаа биелүүлэхээс гадна сайн харилцаа тогтоох явдал юм. Тэрээр ажлын байрны асуудлуудыг шийдвэрлэж, ажлын байрны аюулгүй байдлыг хангаж өгдөг.
Үүнтэй адил судалгааны инженер менежер нь бүх багын гишүүдийг нэгтгэж, бүтээгдэхүүний чанарт санаа тавих үүрэгтэй байдаг. Тэрээр үйлчлүүлэгчийн бүх шаардлагыг биелүүлж, сайн ахрилцаатай байхыг хичээдэг
Шаардлагатай ур чадвар: Судалгааны инженер нь менежментийн чиглэлээр мэргэшсэн, төслийн шилдэг менежерүүд юм. Тэд бизнесийн дүн шинжилгээ, мэдээллийн шинжлэх ухааны шийдлүүдийг бүрдүүлэх арга барилыг сайн мэддэг. Тэд Microsoft Project гэх мэт төслийн менежментийн хэрэгслийг ашигладаг.
Эх сурвалж: Forbes