Орон гэргүй эр хаягдсан барилгыг гудамжны урлагийн музей болгож хувиргажээ (30+ фото)

Италийн Милан хотын захад нэгэн хаягдсан барилгыг сүүлийн үед харш, шилтгээнээс дутахгүй үнэ цэнтэйд тооцох болжээ.  Энэ газарт хүн бүр хэдэн зуун граффити бүтээлүүдийг үзэж сонирхож, тэр байтугай тухлан сууж хооллож ч болох гэнэ. Эдгээр бүх зүйл Тунис гаралтай орон гэргүй хөгшин эрийн гавьяа аж. 

Орон гэргүй эр хаягдсан барилгыг гудамжны урлагийн музей болгож хувиргажээ (30+ фото)

Энд усан хангамж байхгүй тул ирсэн хүн бүр бага ч болов ус авчрах хэрэгтэй болдог гэнэ. "Шилтгээн" хэмээн нэрлэгдээд буй уг барилга Милан хотын хойд зүгт буюу Корманод байрладаг. Барилга олон жилийн өмнө хэрэгцээгүй болж орхигдсон учраас ус, халаалт, цахилгаан байхгүй. Гэсэн ч Закариа Жемай (Zakaria Jemai) буюу Италичуудын дунд авга ах Зак хочтой болсон эр энэ газрыг хүн бүрт нээлттэй граффити үзмэрийн асар том музей болгосон байна.

Мөн тэрээр энд граффити үзэхээр ирсэн хүмүүсийг өөрсдийн эрэл хайгуул, танин мэдэхүйдээ хөтлөгдөж бүтээл сонирхох боломж бүрдүүлэхийн тулд ямар ч тайлбар заавар өгдөггүй гэнэ. Түүний зочид төөрдөг байшин мэт хуучны барилга дотор өөрсдийн сонирхолд хөтлөгдөн замаа олох учиртай юмсанж. 

62 настай Закариа Итали улсад 30 гаруй жил амьдарсан байна. Тогооч мэргэжилтэй тэрээр Польш эмэгтэйтэй гэрлэж, хоёр хүүхэд өсгөжээ. Гэвч 7 жилийн өмнө гэр бүлд нь асуудал үүссэн бөгөөд чухам юу болохыг тэр дэлгэрэнгүй ярихаас татгалзав. Зак гагцхүү гэр орон, гэр бүл, нэр хүнд гээд бүх зүйлээ алдсан гэж хэлсэн юм. Улмаар хаягдсан барилга нь түүний дэлхийгээс нуугдах  газар болжээ.

Бүтэн жилийн турш гэр бүлийнхэн нь түүнийг нас барсан уу эсвэл Тунис руу буцсан уу гэж гайхширч байсан гэнэ. Энэ бүх хугацаанд тэр цаасан картон дээр унтаж, энэ аймшигтай газрыг үзэсгэлэнтэй сайхан газар болгохыг мөрөөддөг байсан ба хог хаягдлыг цэвэрлэж, хуучин тавилга зэргийг зөөн авчирснаар бага ч болов тааламжтай нөхцөл бүрдүүлж чадсан гэв. 

Нэг өдөр Dead Dogs бүлгийн стрит артистууд болох Александер Тениа болон түүний хоёр найз хаягдсан барилга дээр ирсэн байна. Тэд Закариагийн анхны зочид болж ирээдүйн шилтгээний ханыг чимж эхэлжээ. 

Ингээд Зак энэ газрыг ямар болгомоор байгаагаа ойлгосноор өнөөгийн граффити музей бий болсон байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()