2020 онд гарсан шилдэг ухаалаг утаснуудыг тодруулжээ

2020 он технологийн салбарын хувьд хамгийн сонирхолтой жилүүдийн нэг байлаа. 5G холболттой, уян хатан дэлгэцтэй гар утас гэх мэт олон шинэ бүтээгдэхүүнүүд худалдаанд гараад зогсохгүй чанар сайтай хэрнээ боломжийн үнэтэй ухаалаг утас олноор худалдаанд гарч эхэлжээ. Ингээд та бүхэнд 2020 оны шилдэг 10 ухаалаг утсыг танилцуулж байна.

2020 онд гарсан шилдэг ухаалаг утаснуудыг тодруулжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бүх талаараа шилдэг утас - Apple iPhone 12

iPhone 12, iPhone 12 Pro-оос илүү үзүүлэлттэй утас одоогоор байхгүй байна. Тус ухаалаг гар утас нь хурд, хүч бүхий A14 Bionic процессор, арын хос камер, 5G болон бусад хөдөлгөөнт дагалдах хэрэгсэлтэй холбогдох боломжийг олгодог соронзон "MagSafe"-ээр тоноглогдсон гээд олон онцлог шинж чанаруудтай юм.

Бүх талаараа шилдэг утас - Apple iPhone 12

2 Шилдэг андройд утас - Samsung Galaxy S20

Samsung-ийн гол гар утасны брэнд болох Galaxy цувралын сүүлийн хувилбар S20 нь 120Hz хурдтай, утасгүй цэнэглэгддэг, усны хамгаалалттай, арын гурван камер бүхий гайхалтай 6.2 инчийн AMOLED дэлгэцтэй (урд талын камераас гадна) юм.

Энэ бол Андройд хэрэглэгчийн хүссэн бүгдийг санал болгосон бүтээгдэхүүн бөгөөд хэрэв та илүү их мөнгө зарцуулах боломжтой бол Samsung Galaxy S20 Plus, Samsung Galaxy S20 Ultra зэрэг илүү хүчирхэг загваруудаас сонгох боломжтой.

Шилдэг андройд утас - Samsung Galaxy S20

3 Хэмнэлттэй 5G утас - Google Pixel 4A 5G

Бусад 5G сүлжээнд холбогддог утаснуудтай харьцуулахад арай хямд үнэтэй Pixel 4A 5G гар утас нь урт батерейны ашиглалтын хугацаа, арын хос камер, Google-ийн найдвартай програм хангамжтай. Мөн 90Hz-ийн гайхалтай дэлгэцтэй Pixel 5 гарсан ч арай илүү үнэтэй юм. 

Хэмнэлттэй 5G утас - Google Pixel 4A 5G

4 Шилдэг үзүүлэлттэй утас - OnePlus 8

OnePlus нь OnePlus 8 Pro, 8T зэрэг олон гар утаснуудыг 2020 онд гаргасан боловч энэ жилийн шилдэг загвар нь OnePlus 8 юм. Тус загвар нь боломжийн үнэтэйгээс гадна нь 6.55 инчийн AMOLED дэлгэц, 90Hz давтамжтай дэлгэц, усны хамгаалалт, 5G сүлжээнд холбогддог.

Шилдэг үзүүлэлттэй утас - OnePlus 8

5 Шилдэг шинэ бүтээгдэхүүн - Motorola Edge Plus

Motorola Edge Plus нь дээд зэрэглэлийн 5G гар утсанд байж болох бүх үзүүлэлттэй. Тус утас нь Qualcomm Snapdragon 865 чипсет, аварга том зай, OLED дэлгэц, арын олон камер зэрэг олон сүүлийн үеийн технологиор тоноглогджээ. Моторола нь бусад шилдэг Android утаснуудын онцлог шинж чанаруудыг авсны дээр өөрийн гэсэн онцгой зүйлүүдийг нэмж өгснөөр хамгийн боловсронгуй Android утаснуудын нэг болж чадсан байна.

Шилдэг шинэ бүтээгдэхүүн - Motorola Edge Plus

6 Шилдэг хэмнэлттэй утас - Apple iPhone SE

IPhone SE-ийн 2020 оны хувилбар нь хамгийн бага үнээр авч болох хамгийн сайн гар утас юм. A13 процессортой (iPhone 11-тэй адилхан), гайхалтай камертай iPhone SE нь зарим нэг илүү өндөр үнэтэй ухаалаг утаснаас илүү үзүүлэлттэй болж чаджээ. Хуучин загварын iPhone-ий фэнүүд нь TouchID болон доод товчлуурыг буцааж суулгасан нь таалагдах байх.

Шилдэг хэмнэлттэй утас - Apple iPhone SE

7 Хамгийн хүчирхэг утас - Samsung Galaxy Note 20 Ultra

Note 20 Ultra нь өндөр үнэтэй Андройд гар утаснууд дундаа хамгийн сайн нь бөгөөд дэлгэцийн өргөн хэмжээ, S Pen үзэг, 5G сүлжээ гэх мэт үзүүлэлтээрээ бусад том хэмжээтэй ухаалаг утаснуудаас ялгарч чаджээ. Үүнээс гадна Note 20 Ultra-д гурвалсан арын камер, өндөр хүчин чадалтай Snapdragon 865 Plus процессор, утасгүй цэнэглэгч байдаг. Мөн үнээс нь хамаарч 128GB эсвэл 512GB-ийн дотоод санах ойтой байх юм.

Хамгийн хүчирхэг утас - Samsung Galaxy Note 20 Ultra

8 Шилдэг камертай утас - Google Pixel 4A

Pixel-ийн гар утаснууд үнэнч хэрэглэгч олонтой болсон нь цаанаа учиртай. Google-ийн Pixel 4A-ийн гайхалтай гэрэл зураг авдаг дээд түвшний камертай. Үүний дээр тус утас нь боломжийн үнэтэй. 5.81 инчийн хэмжээтэй тус гар утас нь чихэвчний оролттой, 128 GB багтаамжтайн дээр батерейны ашиглалтын хувьд өнгөрсөн жилийн Pixel 4-тэй харьцуулбал илүү сайн болжээ.

Шилдэг камертай утас - Google Pixel 4A

9 Шилдэг хэмнэлттэй андройд утас - Samsung Galaxy A51

Samsung компанийн гол цуврал Galaxy S-ээс гадна илүү боломжийн үнэтэй загварууд гаргадаг. Энэ жил Galaxy A51 гар утсаа худалдаанд гаргасан бөгөөд 4G болон 5G хувилбар-ыг нь бүтээсэн байна. Тус төхөөрөмж нь дөрвөн камертай, дэлгэцийн хурууны хээ уншигч, өргөтгөх боломжтой санах ойтой юм.

Шилдэг хэмнэлттэй андройд утас - Samsung Galaxy A51

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()