Өмнөд Солонгосын "мукбанг"-ийн од Ян Сүбиний гайхалтай өөрчлөлт

Хоол идэж байгаагаа цахим орчинд үзүүлдэг контент буюу "мукбанг", нүүр будгийн бичлэгүүдээрээ олон нийтийн сүлжээнд танигдсан Өмнөд Солонгосын Youtuber Ян Сүбин (Yang Soobin) сүүлийн саруудад эрчимтэй жин хаяж дуулиан үүсгээд байгаа билээ.

Өмнөд Солонгосын "мукбанг"-ийн од Ян Сүбиний гайхалтай өөрчлөлт

Тэрээр эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэх болсноор ийнхүү зорилгоо амжилттай биелүүлсэн бөгөөд жингийн илүүдлээс болж шаналж байгаа охид, залууст өөрийн инстаграм хуудас болон влогуудаараа туршлага хуваалцдаг болсон аж. 

Ян Сүбин 2019 оны 5-р сараас эхлэн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж 131 кг жингээ хэвийн хэмжээнд хүргэхээр зориг шулуудсан байна. Мөн тэрээр нэмэлт сахар, цардуулын агууламжтай хүнсний бүтээгдэхүүнүүдээс татгалзаж, эрүүл хүнсээр ходоодоо дүүргэх болсон гэнэ. 

Улмаар 2020 оны 8-р сарын байдлаар жингээ 87 кг болгож чадсан байна. Үүгээр зогсохгүй биеийн дотор өөхлөлтөө 70 хувиас 24 хувь болтол нь бууруулсан аж. 

2020 оны 12-р сарын байдлаар...

Эрүүлээр жингээ хасах амаргүй гэдгийг бид сайн мэднэ. Цуцашгүй хичээл зүтгэлээр зорьсондоо хүрч буй тэрээр амьдралын зөв дадал зуршлыг өөртөө цогцлоож байгаа нь бахархууштай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()