Шоронгоос суллагдсан цуутай хүчирхийлэгчийг Солонгосчууд тайван амьдруулахгүй гэв

Өмнөд Солонгосын иргэн Чу Дү Сон 8 настай охиныг хүчирхийлсэн хэргээр 12 жилийн хорих ял эдлээд гарч ирээд байгаа юм. Түүний хэрэг үндэсний хууль тогтоох байгууллагыг шоронгоос суллагдсан бэлгийн хүчирхийлэгчдэд зориулсан шинэ дүрмийг бий болгоход хүргэсэн. Дү Соны үйлдсэн аймшигт хэргийг жигшиж зэвүүцсэн иргэдийн уур хилэн одоо ч намжаагүй байгаа бөгөөд төрөлх хотдоо эргэн суурьших хүсэл гаргасныг нь эсэргүүцэж, гэрийнх нь гадаа цугларч заналхийлж байгаа аж. 

Шоронгоос суллагдсан цуутай хүчирхийлэгчийг Солонгосчууд тайван амьдруулахгүй гэв

8 настай охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн Чу Дү Сон 2008 онд шүүхээс 12 жилийн ял сонссон юм. Түүнийг шоронгоос суллагдахад уриа, лоозон барьсан эсэргүүцэгчид явах замыг нь хааж газар хөндөлсөн хэвтэцгээсэн байна.

Цагдаагийн албан хаагчид тэднийг холдуулж, гэмт хэрэгтнийг микроавтобусанд суулгахад зэвүүцсэн хүмүүс гаднаас нь өндөг шидэж, машиныг нь өшиглөж, харааж байсан гэнэ. Мөн гэмт этгээдийг дахин аймшигт хэрэг үйлдэхээс сэргийлж хаа яваа газарт нь өндөр ханаа хяналт тавихыг хатуу шаардаж байлаа. 

Хэрэгтний суллагдах өдөр ойртох тусам олон нийтийн эсэргүүцэл ихсэж, өнгөрсөн долоо хоногт Үндэсний Ассемблейгаас "Чо Ду Соны хууль" гэгдээд буй хуулийн төслийг баталснаар хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгтнүүдийг шөнийн болон хичээл тарах цагаар гэрээсээ гарахыг хориглосон байна. Хуулиар ийм төрлийн хэрэг үйлдсэн этгээдүүдийг сургуулийн ойролцоо явахыг хориглодог. 

Чо Ду Сон 2008 онд 1-р ангийн сурагчийг сургууль руугаа явж байхад нь барьцаалж сүмийн ариун цэврийн өрөөнд хүчирхийлсэн байна. Тухайн үедээ согтуу байсан бөгөөд "юу ч санахгүй байгаа" гэх үндэслэлээр шүүхээс ялыг хөнгөрүүлж, түүнд 12 жилийн хорих ял оногдуулсан аж. Түүнийг суллагдахад электрон бугуйвч зүүлгэсэн ба 7 жилийн турш ийнхүү цагдаагийн хараа хяналтад байх гэнэ. 

Цагдаагийнхан түүний гэрт хяналтын систем суурилуулсны хажуугаар тэд түүний хөдөлгөөнийг хянах, өөр рүү нь халдахаар заналхийлсэн хүмүүсийг зогсоох зорилгоор 35 хяналтын камер, гудамжны гэрэлтүүлэг, цагдаагийн эргүүлийг нэмж байрлуулжээ. Тулааны урлагаар тусгайлан бэлтгэгдсэн цагдаагийн алба хаагчид ойр орчмын эргүүлд гарах юм байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()