"Резинэн эхнэр" - Секс хүүхэлдэйтэй хамт амьдардаг эрийн нэг өдөр

Орой болгон Дирк, Женни хоёр хамтдаа зурагт үзэж, хоорондоо ярилцаж, хоолоо идээд хамт унтацгаадаг. Ерөнхийдөө дэлхий дээрх бүхий л хосуудын адил. Гэхдээ Женни нь силиконоор хийгдсэн гэдэгт л гол ялгаа оршино. Энэхүү "хос" нь 8 жилийн турш хамтдаа амьдарч байгаа бөгөөд цаашдаа салах бодолгүй байгаа гэнэ.

"Резинэн эхнэр" - Секс хүүхэлдэйтэй хамт амьдардаг эрийн нэг өдөр

Германы Хамбург хотоос гаралтай гэрэл зурагчин Сандра Хоине нь World Press Photo, Magnum Photography, LensCulture зэрэг олон байгууллагуудын шагналыг авч байсан чадварлаг нэгэн юм. 

Тэрээр хэдэн жилийн өмнө секс хүүхэлдэйнүүдийн талаар баримтат киног үзээд энэ талаар судлахаар зорьж, онлайн форумд Дирк хэмээх нэгэн эртэй танилцсан байна. Худалдаж авсан хүүхэлдэйгээ бараг эхнэрээ болгож, тэр ч байтугай Женни гэж нэр өгсөн түүний амьдрал хэрхэн өрнөдгийг Сандра Хоине гэрэл зургийн дуранд буулгажээ.

Дирк анх эхнэрээсээ салж, сэтгэл гутралд автан хэцүү байхдаа ийм хүүхэлдэй худалдаж авахаар шийдсэн аж. Удалгүй 6 мянган еврогийн үнэтэй хүүхэлдэй нь түүний амьдралд тав тухыг авчирч, ганцаардсан эрийн гутралыг арилгаж чадсан байна.

Эхэндээ зөвхөн бэлгийн дур хүслээ хангахын тулд өдөрт маш олон удаа "хэрэглэж" байсан бол яваандаа сонирхол нь буурч, нэн тэргүүний зорилго нь секс байхаа больжээ. Үүнээс хойш 8 жилийн турш хүүхэлдэй Дирк-д хэрэгтэй орон зайг нөхөх хамтран амьдрагч нь болсон байна.

Дирк бол бүсгүйчүүдийн тал дээр амжилтгүй нэгэн биш, тэрээр эхнэр авч, хүүхэдтэй болж байсан. Гол нь тэрээр өөрийгөө хэн нэгэнтэй хэзээ ч жирийн байдлаар үерхэж, хайрлаж чадахгүй гэдгээ мэдсэн учраас ингэж амьдрахаар шийджээ.

Орой болгон тэд хамтдаа зурагт үзэж, буйдан дээр суун ярилцаж, хоолоо идсэнийхээ дараа хамт унтацгаана. Дирк өдрийн цагаар компьютер дээрээ ажлаа хийж байхыг нь Женни үргэлж харж суудаг аж. Мөн ням гараг бүр хоёул хамтдаа усанд ордог байна.

Дирк гэрээсээ ажилладаг, гадагшаа төдийлөн гардаггүй тул түүний амьдралын нууцыг мэдэх хүн бараг байхгүй. Найзууд, гэр бүлийнхэн нь ч мэддэггүй аж.

"Диркийн хэрхэн амьдардгийг хараад надад өрөвдөх сэтгэл, гуниг төрөөгүй ч би түүнийг буруутгахгүй. Хэдийгээр ийм амьдралыг би бүрэн ойлгохгүй ч хүлээн зөвшөөрнө" хэмээн гэрэл зурагчин Сандра Хоине өгүүлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()