Хуримын зургийг "яг бодитоор нь" авдаг гэрэл зурагчны бүтээлүүд (40+ фото)

Гэрэл зурагчин Иан Уэльдон (Ian Weldon)-ы бүтээлүүдээс та хуурамч инээмсэглэл, уярч хайлам дүр төрхийг олж харахгүй. Учир нь тэрээр хуримын гэрэл зургийг уламжлалт аргаар авдаггүй бөгөөд энэхүү хүний амьдрал ховор тохиох чухал өдрүүдийн нэгийг зөвхөн байгаагаар нь камерын дуранд буулгахыг эрмэлздэг аж. Зургуудаас та бүхэн эцсийн мөчид яарч сандран даашинз индүүдэх ээжийг, сэтгэл хөөрөн бүжиглэх аавыг, баярт догдолсондоо бага зэрэг согтчихсон нагац ахыг гээд хүн бүрийн хөгжилтэй дүр төрхийг харах болно. 

Хуримын зургийг "яг бодитоор нь" авдаг гэрэл зурагчны бүтээлүүд (40+ фото)

Уран бүтээлчийн хувьд Иан Уэльдон 15 жил гэрэл зургийн салбарт ажиллаж байгаа бөгөөд хуримын ёслолын зураг авч эхлээд 7 жилийн нүүрийг үзэж байгаа аж. Хөгжилтэй нь тэрээр "Би хуримын гэрэл зурагчин биш" нэртэй үзэсгэлэнгээ Английн Бристол галлерейд гаргасан юм. Баримтат кино мэт бодит байдлын үнэн төрхийг харуулдгаараа түүний гэрэл зургууд бусдаас ялгардаг байна. 

Хуримын ёслол гэдэг аль ч улсад албан ёсны тогтсон дэг журамтай байдаг. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу зохион байгуулалтын өндөр түвшинд эртнээс бэлдэж тооцолсон байх ч энэ арга хэмжээ хүмүүсийн сэтгэл хөдлөлөөр дүүрэн болж өнгөрдөг билээ. Уэльдон уламжлалт ойлголтоос зайлсхийж, баярын өдрийн уур амьсгалыг бүхэлд нь харуулахаар хичээдэг учраас хаа газраас олж харахааргүй ховор өнцгөөр авсан зургуудыг толилуулъя. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()