1
1919-1923 оны хоорондох Германы инфляци
Дайн дууссаны дараа Герман улс мөнгөн дэвсгэртийг алтаар солиулах явдлыг зогсоож, зах зээлд бэлэн мөнгө ихээр нийлүүлжээ.
Үүнээс болж инфляци нүүрлэжээ. Барааны үнэ эхлээд 5 дахин, дараа нь 40 дахин, дараа нь 90 дахин нэмэгдэв. Үнэ өдөрт 21 хувиар өсч байжээ.
1923 оны 11-р сар гэхэд 1 доллар 5 их наяд марктай тэнцэж, ганц талх 430 тэрбум маркын үнэтэй болсон байлаа.
Мөнгийг ханын цаас болгон ашиглаж буй нь
Энэхүү инфляцийг шинэ үндэсний мөнгөн тэмдэгт гаргах аргаар зогсоожээ.
2
Югославын инфляци (1992-1994)
Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшны уналт 5 квинтиллион (10-ын арван найман зэрэг) хувьд хүрсэн байна. 16 цаг бүр юмны үнэ 2 дахин нэмэгдэж, нэг өдөрт инфляцийн түвшин 65 хувиар нэмэгдэж байв.
3
Зимбабве (2007-с өнөөг хүртэл)
Инфляцийн оргил үед буюу 2008-2009 оны хооронд өсөлтийг хэмжихэд маш хэцүү байсан тул Зимбабвегийн засгийн газраас албан ёсны эдийн засгийн статистик гаргахаа зогсоож байжээ.
2008 оны 11-р сард инфляцийн түвшин 79 тэрбум хувьд хүрч, юмны үнэ 24 цаг тутамд 2 дахин нэмэгдэж байв. Нэг талх 200 тэрбум зимбабве долларын үнэтэй байв.
4
Хятадын инфляци (1947-1949)
Энэ үед барааны үнэ сард 5070 хувиар өссөн байна.
Мөнгөн дэвсгэрт хэрэггүй цаас болж, хүмүүс будаагаар наймаа хийж эхэлжээ. Юанийг гүйлгээнд гаргаснаар уг инфляци зогссон юм.
5
Грекийн инфляци (1944)
Дайны үед Грект барааны үнэ өдөрт 18 хувиар нэмэгдэж, 1944 оны арваннэгдүгээр сард инфляцийн түвшин оргилдоо хүрсэн буюу 13,800 хувиар нэмэгдсэн байна.
6
Унгар (1946)
Дайны дараа хайперинфляц нүүрлэж, барааны үнэ өдөрт 207 хувиар өсч байжээ.
15 цаг бүрт барааны үнэ 2 дахин нэмэгдэж, 1946 оны долдугаар сард 41.9 квадриллион хувиар нэмэгдээд байлаа.
Форинтыг гүйлгээнд оруулж, валютын ханшийг хяналтанд оруулснаар инфляцийг хазаарлажээ.