1
Кейт Миддлтон ба Ханхүү Уильям (Kate Middleton and Prince William)
Хунтайж Уильям, Кейт Миддлтон нарын хуримын тухай бүх зүйл мэддэг, учир нь тэднийг дэлхий нийтээрээ харж байсан билээ. Хунтайж Уильям, Кейт Миддлтон нарын хуримын шууд дамжуулалтыг нийт 2 тэрбум хүн үзсэн гэдэг тооцоо бий. Гэхдээ хосуудын хуримын цайллага нь "ердөө" 300 хүнтэйгээр "даруухан" болж өнгөрсөн байна.
2
Хунтайж Харри ба Меган Маркл (Prince Harry, Meghan Markle )
Өөр нэг хатан хааны гэр бүлийн хурим болох Хунтайж Харри ба Меган Маркл нарын ёслол мөн л сүр дуулиантай болж өнгөрсөн. Тэдний хуримын шууд дамжулулатыг нийт 600 сая хүн үзжээ. Харин цайллага нь Кейт Миддлтон ба Ханхүү Уильям нарынхаас илүү сүр дуулиантай болсон бөгөөд тэнд олны танил хүмүүсээр дүүрэн байсан гэнэ.
3
Ричард Гир ба Алехандра Сильва (Richard Gere, Alejandra Silva)
Олон жил ганц бие явсан Ричард Гир нэвтрүүлэгч Алехандра Сильватай гэрлэх болсноо заралсан нь олон хүнийг гайхшруулсан юм. Тэд 2018 оны 4-р сард нууцаар гэрлэлтээ батлуулж 5-р сард ёслолоо хийсэн нь цахим ертөнцөд шуугиан тарьсан байна.
4
Анделина Жоли ба Брэд Питт (Angelina Jolie, Brad Pitt)
2005 онд анх танилцаад тэр даруйдаа үерхэж эхэлсэн Анжелина Жоли ба Брэд Питтийн түүхийг мэдэхгүй хүн байхгүй байх. Тэд удтал хамтдаа амтдарч олон хүүхэдтэй болсныхоо дараа 2014 онд хуримаа хийсэн бөгөөд тухайн үедээ л дэлхийн хамгийн алдартай хосуду болсон билээ. Харамсалтай нь тэд 2019 онд салцгаасан юм.
5
Жорж Клуни болон Амаль Аламуддин (George Clooney, Amal Alamuddin)
Анхны гэрлэлт нь бүтэлгүйтсэний дараа Жорж Клуни дахин хүнтэй суухгүй гэж мэдэгдэж байсан. Гэвч тэрбээр хуульч Амаль Аламуддинтай танилцсанаас хойш бодлоо өөрчилсөн төдийгүй Өдгөө Холивудын хамгийн сайн хосуудын нэгт тооцогдох болжээ.
6
Венсан Кассель ба Тина Кунаки (Vincent Cassel, Tina Kunakey)
Өдгөө 53 настай жүжигчин Венсан Кассел 2018 оны наймдугаар сарын 24-нд 22 настай Францын модель Тина Кунакитэй Францад гэрлэсэн билээ. Тэдний хуримыг хэвлэлүүд жинхэнэ Франц маягийн хурим боллоо хэмээн магтаж байсан юм.
7
Ванесса Парадис болон Самюэль Беншетри (Vanessa Paradis, Samuel Benshetri)
Францын жүжигчин Ванесса Парадис ярилцлага өгөхдөө том хуримын ёслолууд түүнд уйтгартай санагддаг гэж удаа дараа хэлж байжээ. Ванесса 45 насандаа анх гэрлэсэн ч өөрийн зарчмаа орхисонгүй ойр дотны хүмүүс нийлсэн 25 зочдын хамт даруухан хурим хийсэн байна. Гэхдээ тэднийг хурим хийсэн явдлыг Францын хэвлэлүүд том явдал мэт тэмдэглэсэн юм.
8
Себастьян Бэр-Макклард ба Эмили Ратаковски (Sebastian Baer-McClard, Emily Ratajkowski)
Фенүүдээ хэрхэн гайхуулахыг мэддэг хүн бол загвар өмсөгч Эмили Ратайковски юм. Түүний хуримыг нууц гэж нэрлэж болохгүй, учир нь продюсер Себастьянтай хийсэн хуримын зургуудаа тэрбээр инстаграм дээрээ байршуулсан юм. Гэхдээ тэднийг өмнө нь болзож байсан гэдгийг хэн ч мэдээгүй учраас тэдгээр зургийг харсан хүн бүх гайхширч хоцорсон байна.
9
Кит Харингтон ба Роуз Лесли (Kit Harington, Rose Leslie)
"Хаадын тоглоом" цуврал дээр дурлалцдаг дүрүүдийг бүтээсэн Кит Харингтон ба Роуз Лесли нар жинхэнэ амьдрал дээр ч гэсэн бие биендээ ухаангүй хайртай болсныг мэдсэн шүтэн бишрэгч нар нь үнэхээр баярласан байх.
Сүйт бүсгүй нь гэр бүлийн баялаг түүхтэй (тэр бол Шотландын хамгийн эртний овгуудын нэгний толгойлогчийн охин) тул хурим Леслигийн гэр бүлийн нэгэн цайзын ойролцоо болжээ.
10
Хью Грант ба Анна Эберштейн (Hugh Grant, Anna Eberstein)
Бизнес эрхлэгч Анна Эберштейн 40 насандаа нөхрөөсөө салаад байжээ. Тэгвэл жүжигчин Хью Грант 57 настайдаа түүнтэй танилцаж хосуду удалгүй гэрлэлтээ батлуулжээ. Сонирхолтой нь тэд цөөн тооны хүмүүс урьж жижигхэн цайллага хийсэн байна.
11
Ким Кардашиан ба Канье Уэст (Kim Kardashian and Kanye West)
Ким Кардашиан ганц бие бүсгүйн үдэшлэгээ Парис хотод, гэрлэх ёслолоо Европын хамгийн гайхамшигтай хотуудын нэг болох Флоренц хотод хийжээ. Тэрээр 4 даашинз сольсон бөгөөд хайртдаа болон баяр ёслолд хүндэтгэл үзүүлэн хэлсэн үг нь 20 минут үргэлжилсэн гэнэ. Ким Кардашиан, Канье нар үнэхээр гайхамшигтай хуримыг зохион байгуулсан юм. Ёслол үйлдсэн байршил болох "Forte di Belvedere" цайзыг (16-р зуунд баригдсан) сүйт залуу сонгосон юм. Тэд нууж хаах зүйлгүй хуримаа хийсэн учраас дэлхий нийтээрээ тэднийг биширсэн юм.
12
Лионель Месси ба Антонелла Роккуцо (Lionel Messi and Antonella Roccuzzo)
Хөлбөмбөгч Месси болон загвар өмсөгч Рокузцогийн хурим Аргентинчуудын хувьд түүхэнд тэмдэглэгдэж үлдэх явдал болсон юм. Лионель, Антонелла нар өөрсдийн баярыг төрөлх хот болох Розарио хотод тэмдэглэхээр шийдсэн юм. Тэнд сүйт бүсгүйн даашинзыг барьсан хүүхдийг хоёр зэвсэгт хамгаалагч дагаж, хотын төвд 200 гаруй хамгаалалтын ажилтнууд эргүүл хийж, дэлхийн 150 сэтгүүлч хуримыг сурвалжилж байсан гэнэ.
13
Алисия Викандер болон Майкл Фассбендер (Alicia Vikander, Michael Fassbender)
Жүжигчин Алисия Викандер болон Майкл Фассбендер нарын аль аль нь хувийн амьдралаа бусадтай хуваалцах дургүй. Тэдний хурим Ибиза арал дуур цөөн тооны хүмүүсийн дунд болж өнгөрчээ. Тэдний ёслолын мэдээллийг чанд нууцалсан учраас өдийг хүртэл хүмүүс ямар байдалтай болж өнгөрсөн тухай ярьсаар байна.
14
Бенедикт Камбербетч ба Софи Хантер (Benedict Cumberbatch, Sophie Hunter)
Жүжигчин Бенедикт Камбербетч ба Софи Хантер нар ч мөн адил мөн цөөн тооны хүмүүсийн дунд хуримаа хийсэн юм. Тэд Английн нэгэн жижиг сүмд ёслолоо үйлдсэн бөгөөд ирсэн зочдын дунд алдартай хүмүүс цөөнгүй байжээ.
15
Жейсон Момоа ба Лиза Боне Хантер (Jason Momoa, Lisa Bone Hunter)
Жүжигчин Жейсон Момоа ба Лиза Боне Хантер нарыг гэрэлсэн тухай яриа 2007 онд гарч байсан бөгөөд тухайн үед үнэнийг хэлэх хүн байсангүй. Эцэст нь тэд 2017 онд гэрлэлтээ батлуулснаа мэдэгдсэнээр бүх цуурхалыг дарж чадсан гэнэ.
16
Райан Рейнольдс ба Блейк Лайвли (Ryan Reynolds, Blake Lively)
Райан Рейнолдс, Блэйк Лайвли нар хуримын ёслолоо тун өвөрмөцөөр хийжээ. Райан хуучин амбаарт гэрлэхийг хүссэн бөгөөд Блейк үүнийг зөвшөөрсөн гэнэ. Гэхдээ энэ сонголт нь санамсаргүй хэрэг биш: Райангийн тоглож байсан "Өдрийн тэмдэглэл" киноны зураг авалтыг тэнд хийсэн аж. Гэвч санамсаргүйгээр нэг лаа унаж, хуримын даашинзны хормойг галд авалзуулжээ. Гэхдээ сүйт бүсгүй гэмтээгүй учраас баяр ёслол хэвийн үргэлжилсэн байна.
17
Иванка Трамп ба Жаред Кушнер (Ivanka Trump, Jared Kushner)
Америкийн одоогийн Ерөнхийлөгчийн охин Иванка Трампын хайрынхаа төлөө шашнаа солиход хүртэл бэлэн байна гэж хэн санах билээ! Сүйт залуу Жаред Кушнер бол еврей хүн тул хайрт нь ижил шашинтай байх ёстой. Мэдээжийн хэрэг, хурим еврейчүүдийн уламжлалын дагуу болсон. Ёслол Дональд Трампын гольфын клубт болсон бөгөөд 500 гаруй зочид ирсний дунд томоохон бизнес эрхлэгчид, алдартай жүжигчид байсан гэнэ.
18
Карли Клосс ба Жошуа Кушнер (Karlie Kloss, Joshua Kushner)
Жаред Кушнерийн дүү Жошуа ахаасаа нэг жилийн зайтай хуримаа хийжээ.. Гэхдээ түүний хурим нь илүү өргөн цар хүрээтэй болсон бөгөөд эхнэр нөхөр 2 бүх зочноо Вайоминг мужид урин ковбой маягийн ёслол хийжээ. Ирсэн зочид бүгд ковбой малгай өмсөж, үүр цайтал бүжиглэсэн гэнэ.
19
Ник Жонас болон Приянка Чопра (Nick Jonas, Priyanka Chopra)
Ник Жонас, Приянка Чопра нарын хурим Энэтхэгиуламжлал ёсоор болсон тул 5 өдөр үргэлжилж гурван үе шаттай болжээ. Приянка "Мехенди" хэмээх үдэшлэг зохион байгуулж, түүний гар, хөлийг хенна хэмээх сэтгэл татам хээгээр будсан байв. Дараа нь Сагнет хэмээх хуримд ирсэн эмэгтэйчүүдэд зориулсан ёслол болсон юм. Энэхүү баяр нь өөрөө дэлхийн хамгийн том хувийн орон сууц болох Умайд Бхаваны ордонд болсон гэнэ. Үнэхээр тансаг ёслол болж буй нь сүйт бүсгүйн даашинзнаас эхлээд (хийхэд 2000 цаг зарцуулсан) зочдод зориулсан бэлэг дурсгалын зүйлсээс мэдрэгдэж байв.
20
Софи Тернер ба Жо Жонас (Sophie Turner, Joe Jonas)
Жүжигчин Софи Тернер, хөгжимчин Жо Жонас нар хуримаа Лас Вегаст хийжээ. Аз болоход, Гэхдээ тэд зарим нэг уламжлалыг зөрчсөн байна: сүйт бүсгүй даашинзтай биш, харин цагаан өмсгөл өмсөөд очиход сүйт залуу хосуудын гэрийн тэжээвэр амьтан болох сэгсгэр Вальдо нохойн хамтаар оролцсон байна. Тэд гэрлэлтээ баталгаажуулах хэсгээ цөөн тооны хүмүүсийн дунд хийсэн бол цайллагаа Парист олон хүмүүсийн дунд зохион байгуулжээ.
21
Гүнж Беатрис ба Эдоардо Мапелли Моцци (Princess Beatrice, Edoardo Mapelli Mozzi)
Язгууртан гэр бүлийн ёслол үргэлж том хэмжээд олны нүдэн дээр болж өнгөрдаг. Харамсалтай нь Английн гүнж Беатрис, Итали бизнесмэн Эдоардо нарын хурим цар тахлаас болж цөөн тооны хүмүүсийн дунд зохион байгуулагдсан байна. Тэдний ёслолд Хатан хаан Элизабет, ханхүү Филипп зэрэг хааны гэр бүлийнхэн байсан гэнэ. Харин хосууд бал сараа Францын нэгэн жижиг арал дээр өнгрүүлжээ. Хэдийгээр энгийн хүмүүс ийнхүү хил давах хориотой ч Францын засгийн газар тэдэнд тусгай зөвшөөрөл өгсөн гэнэ.