“Дэлхийн Мисс” тэмцээний үе үеийн хамгийн дуулиантай ялагчид

Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд гоо бүсгүйн “титэм” зүүх нь карьерын амжилтын эхлэл байдаг бол хэсэг бүлэг эмэгтэйчүүдийн хувьд энэ нь маш хүнд нэр алдар болдог аж. Энэ жилийн хувьд коронавирусын халдвараас болж 73 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнийг 2021 он хүртэл хойшлуулсан билээ. Тиймээс энэ удаа “Дэлхийн Мисс” тэмцээний үе үеийн үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй танилцацгаая.  Зарим бүсгүйчүүдийн хувьд миссийн титэм нь Холливүд, улс төрөөс эхлээд томоохон бизнесийн үүд хаалгыг нээсэн бол зарим ньхарамсалтайгаар амь насаа алдсан байна.

“Дэлхийн Мисс” тэмцээний үе үеийн хамгийн дуулиантай ялагчид

1 Кикки Хоканссон — «Дэлхийн Мисс» 1951 он

Хамгийн анхны “Дэлхийн Мисс” усны хувцастай зохион байгуулагдсан бөгөөд тэргүүн байрыг Швед бүсгүй эзэлжээ. Тэрээр Британи, Нидерланд, Дани, АНУ-ын 21 бүсгүйг ялж чадсан байна.  22 настай Кикки Хоканссон ялагчийн титмийг зүүж байхдаа хагас нүцгэн байсан юм. Төгс галбиртай бүсгүй үүнээс хойш загварын ертөнцөд хөл тавьсан аж. Тэр 3 хүүхэдтэй болж, ач, зээ нарынхаа хүрээлэлд 82 насандаа нас барсан гэнэ.

Кикки Хоканссон — «Дэлхийн Мисс» 1951 он

2 Дениз Перье — «Дэлхийн Мисс» 1953 он

«Дэлхийн Мисс»-ийн титмийг хүртсэн анхны франц эмэгтэй  тэрээр тэмцээнд оролцохынхоо өмнө модель байсан бөгөөд кино зураг авалтанд хүртэл оролцож байжээ.  Тэрээр 1971 онд Жеймс Бондын талаар “Diamonds Are Forever” кинонд тоглож байсан гэнэ. Өөрийн залуу насыг дурсаж тэрээр 70 настай байхдаа “Дэлхийн Мисс – 2005” тэмцээний шүүгчээр ажилласан байна.

Дениз Перье — «Дэлхийн Мисс» 1953 он

3 Сусана Дейм — «Дэлхийн Мисс» 1955 он

Венесуэл улс гоо бүсгүйн тэмцээний ялагчдынхаа тоогоор дэлхийд тэргүүлнэ. “Дэлхийн Мисс” тэмцээнд Венесуэлийн гоо бүсгүйчүүд 7 удаа түрүүлж, алдарт титмийн эзэд болж байжээ.  Сусана нь энэ тэмцээнд түрүүлсэн хамгийн анхны латин америк эмэгтэй бөгөөд үүний ачаар бүсгүй жүжигчин, хөтлөгч болсон байна. 1983 онд түүний охин “Дэлхийн Мисс”-ийн тэмцээнд оролцсон ч эцсийн шат хүртэл нь явж чадаагүй аж.

Сусана Дейм — «Дэлхийн Мисс» 1955 он

4 Розмари Франкленд — «Дэлхийн Мисс» 1961 он

Франклендийн титмийг “Оскар”-ын 5  удаагийн шагналт Боб Хоуп зүүж өгсөн байна. Энэ үед тэрээр Розмаригаас илүү үзэсгэлэнтэй бүсгүй хараагүй болохоо ойлгосон гэнэ.  Ингээд 4 жилийн дараа тэд хамтдаа “I'll Take Sweden” кинонд тоглосон аж. Тэдний харилцаа гэр бүл болтлоо гүнзгийрч чадаагүй бөгөөд бүсгүй гитарчин Уоррен Энтнертай гэрлэсэн байна. Бүсгүйн кино жүжигчний карьер эхэлсэн шигээ маш хурдан дуусчээ. Харин дараа нь тэр охинтой болсон ч нөхрөөсөө салж, сэтгэл санааны гүн хямралд орсон байна. 57 настай жүжигчин бүсгүй тайвшруулах эм хэтрүүлэн хэрэглэснээр Калифорни дахь байрандаа нас барсан түүхтэй. 

Розмари Франкленд — «Дэлхийн Мисс» 1961 он

5 Кэрол Кроуфорд — «Дэлхийн Мисс» 1963 он

Кэролын өндөр нь ердөө 160 см учир тэр “Дэлхийн Мисс”-ийн шалгуурыг хангахгүй байсан ч түүний  гоо үзэсгэлэнг биширсэн шүүгчид дүрэм зөрчиж, бүсгүйг тэмцээнд оруулсан байна. Тэмцээний үеэр Кроуфорд өндөр захтай усны хувцас өмссөн бөгөөд энэ нь түүнийг өндөр харагдуулж байсан аж. Тэмцээнд түрүүлсний дараа тэр  өөрийн эх орны буюу Ямайкагийн үндэсний баатар болжээ. Хожим нь тэр Канад руу цагаачилсан аж.

Кэрол Кроуфорд — «Дэлхийн Мисс» 1963 он

6 Ева Рюбер-Штайер — «Дэлхийн Мисс» 1969 он

Хэрэв Жеймс Бондын түүхэнд дуртай бол генерал Гоголийн үзэсгэлэнтэй нарийн бичгийг санаж байгаа байх. Шаргал үст үзэсгэлэнт бүсгүй Эва “The Spy Who Loved Me”, “For Your Eyes Only”, “Octopussy” кинонуудад тус тус тоглосон байна.  “Дэлхийн Мисс-1969” тэмцээний ялагч тэрээр Ридли Скоттын кинонд тоглож, загварын салбарт нэрээ дуурсгажээ.  Харин одоо Ева 69 настай бөгөөд шоу ертөнцийг орхиж, уран зураг, ган баримал сонирхох болсон аж.

Ева Рюбер-Штайер — «Дэлхийн Мисс» 1969 он

7 Маржори Уоллес — «Дэлхийн Мисс» 1973 он

Дэлхийн гоо үзэсгэлэнгийн тэмцээнд ялалт байгуулсан нь Маржори бүсгүйг эвдэж орхижээ. Тэрээр эрчүүдээр тоглоом мэт наадаж эхэлсэн байна. Тэмцээний шүүгчдийн чихэнд эрчүүдийг бээлий мэт сольдог гоо бүсгүйн талаарх мэдээлэл очжээ. Тэд дэлхийн мисс ийм увайгүй үйлдэл гаргаж болохгүй гэж үзсэн учир Маржоригийн титмийг хураасан байна. Улмаар бүсгүй удаан хугацаанд хөтлөгч болохоор хичээсэн боловч амжилтанд хүрээгүй юм. 

Маржори Уоллес — «Дэлхийн Мисс» 1973 он

8 Габриэлла Брум — «Дэлхийн Мисс» 1980 он

Германы үзэсгэлэнт бүсгүй Брум миссийн титмээ хүлээн авснаас ердөө 18 цагийн дараа татгалзсан байна.  Үүний гол шалтгаан нь түүний найз залуу байсан ба бүсгүйг хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнтэй хардсан учир ийнхүү татгалзах боллоо гэж өөрөө тайлбарлаж байлаа. Гэтэл үнэн хэрэгтээ тэрээр эрчүүдийн сэтгүүлийн зураг авалтанд оролцохоор титмээсээ татгалзсан ажээ. Учир нь энэхүү зураг авалт нь “Дэлхийн Мисс”-ийн ёс зүйд харшилж байсан аж. Ингээд Дэлхийн Мисс гэх алдраасаа татгалзсан тэрээр Playboy сэтгүүлийн зураг авалтанд оролцож, найз залуугаасаа салсан байна. Харамсалтай нь, залуу эр Брумтай салах ёс хийж сүүлчийн захидлаа явуулаад эцэст нь өөрөө амиа хорложээ. Харин одоо Брум Лос-Анжелост амьдарч байгаа юм.

Габриэлла Брум — «Дэлхийн Мисс» 1980  он

9 Астрид Каролина Эррера — «Дэлхийн Мисс» 1984 он

Венесуэлийн модель бүсгүй “Дэлхийн Мисс”-ийн титмийг зүүсний дараа түүнд зурагт, сурталчилгааны байгууллага, дэлхийн шилдэг загварын агентлагуудаас ажлын санал ирж байсан ч тэрээр жүжигчин болохоор шийдсэн байна. Астрид Венесуэл, Колумб, Мексикийн шилдэг найруулагчидтай хамтарч ажиллаж байсан юм. Бүсгүйн амьдрал гаднаас нь харахад дутах зүйлгүй мэт харагдаж байсан ч тэрээр хүүхэдтэй болж чадахгүй байсандаа маш ихээр гутардаг байсан бөгөөд 50 насандаа ээж болж, аз жаргал мэдэрсэн гэнэ. 

Астрид Каролина Эррера — «Дэлхийн Мисс» 1984 он

10 Юлия Курочкина — «Дэлхийн Мисс» 1992 он

“Дэлхийн Мисс”-ийн тэмцээнд ялалт байгуулсан оросын гоо бүсгүй Курочкина түүхэн дэх хамгийн өндөр бүсгүйчүүдийн нэг бөгөөд түүний өндөр нь 183 см байна. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй болсон ч карьерын хувьд тэр амжилт олсонгүй. Тэр нэг хэсэгтээ моделиор ажиллаж, дараа нь загварын агентлагийн нарийн бичгээр ажиллаж эцэст нь төрөлх хот Щербинкт ирсэн байна.  Ингээд тэрээр аялал жуулчлалын компанийн захиралтай гэрлэж, гэрийн эзэгтэй болжээ. 

Юлия Курочкина — «Дэлхийн Мисс» 1992 он

11 Лиза Ханна — «Дэлхийн Мисс» 1993 он

Карибын орноос анхны "Дэлхийн Мисс"-ээр 18 настай Лиза Ханна шалгарсан аж. Үүнээс хойш тэрээр улс төрд томоохон амжилт гаргасан байна.  Ханна хэдэн жилийн турш Ямайкийн соёлын яамны сайдаар ажиллаж, харин дараа нь парламентын гишүүн, Ардын намын сөрөг хүчний гишүүн болжээ.  Лиза инстаграмыг идэвхитэй ашигладаг бөгөөд 400 мянга орчим дагагчтай гэнэ. Тэрээр 19 настай хүүдээ үзэсгэлэнтэй эхнэр хайж байгаа гэнэ шүү.

Лиза Ханна — «Дэлхийн Мисс» 1993 он

instagram.com/lisahannamp

12 Айшвария Рай — «Дэлхийн Мисс» 1994 он

Энэтхэгийн Махараштра мужийн төв буюу Мумбайн хамгийн алдартай, хамгийн нэр нөлөө бүхий бүсгүй Рай нь Холливүд киноны зураг авалтад оролцдог байв.  Үүнээс гадна бүсгүйн лааны тосон барималыг мадам Тюссод байрлуулсан аж. 47 настай Рай одоог хүртэл дэлхийн хамгийн шилдэг брэндүүдийн нүүр царай болсон хэвээр. Тэрээр алдарт жүжигчин Абхишек Баччантай гэрлэж, охиноо өсгөж аз жаргалтай амьдарч байгаа гэнэ. 

Айшвария Рай — «Дэлхийн Мисс» 1994 он

13 Приянка Чопра — «Дэлхийн Мисс» 2000 он

Энэтхэг гаралтай Холливүдын алдарт жүжигчин тэрээр 4 жилийн өмнө “Time” сэтгүүлийн шалгаруулалтаар дэлхийн нэр нөлөө бүхий 100 хүний тоонд багтсан байна. Тэрээр жүжигчин Уилл Смиттэй хамтран найруулагч хийж, YouTube суваг хөтөлдөг аж. Приянка хөгжмийн болон жүжигчний ертөнцийн шилдэг од бөгөөд гоо бүсгүйн тэмцээний 30 гаруй шагналтай. Тэр өөрөөсөө 10 насаар дүү Ник Жонастай гэрлэсэн юм.

Приянка Чопра — «Дэлхийн Мисс» 2000 он

14 Ксения Сухинова — «Дэлхийн Мисс» 2008 он

Ксения 111 бүсгүйг ардаа орхиж “Дэлхийн Мисс”-ийн тэмцээнд ялагч болсон байна.  Эцсийн шатанд тэрээр Валентин Юдашкины цэнхэр даашинзыг өмссөн байжээ.  Бүсгүй Дима Биланы найз бөгөөд түүний “Держи”, “Девочка, не  плачь” клипэнд тоглосон аж.  7 жилийн өмнө Ксения саятан Сергей Говядинтай болзож байсан ч энэхүү харилцаа салалтаар төгссөн байна.  Харин одоо тэрээр хамгийн эрэлттэй модель юм.

Ксения Сухинова — «Дэлхийн Мисс» 2008 он

15 Ванесса Понсе — «Дэлхийн Мисс» 2018 он

Ванесса тэмцээнд оролцож байх үедээ 26 настай байсан бөгөөд энэ нь 20 гарсан бүсгүй ялагч болж байсан ховор тохиолдлуудын нэг аж. Тэрээр 69 жилийн түүхэн дэх хамгийн “эгчмэд” ялагчдын тоонд багтдаг. Мексикийн  цор ганц “Дэлхийн Мисс” титмийн эзэн тэрээр өөрийн орны үндэсний соёл иргэншлийн сургуульд багшилдаг байна.

Ванесса Понсе — «Дэлхийн Мисс» 2018 он

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()